Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Геофизикчид: Ким Чен Ун галт уул сэрээж, аюул дагуулж магадгүй


БНАСАУ газар доор цөмийн зэвсэг туршиж байгаа нь Умардын нутагт байдаг том  галт уулыг сэрээж энэ нь зөвхөн Солонгосын хойгт төдийгүй Япон Хятадад аюул учруулж мэднэ гэж геофизикчид үзэж байна. Өмнөд Солонгосын Ёнсе их сургуулийнэрдэмтэд ингэж үзэж байгаагаа Scientific Reports сэтгүүлд нийтэлжээ.

Умард Солонгос 2006, 2009, 2013 онуудад Пангри полигонд газар доор цөмийн зэвсэг туршсан нь Солонгосын хойгийн   хамгийн өндөр цэг болдог 2700 метр өндөртэй Пэктусан галт уулаас ердөө 115 км зайтай юм. Хамгийн сүүлд 1903 онд оргилж байсан, ажиллагаатай энэ галт уулын орчим магмын дөл нэмэгдэж байгааг энэ эрдэмтэд бүртгэжээ. Үүнийг тэд газар доорхи цөмийн туршилтын түлхэлт нөлөөлж байж болзошгүй гэж үзэж байгаа юм байна.
Үүүнээс үүдээд асар хүчтэй газар хөдлөл болохыг үгүйсгэхгүй, газар доорхи түлхэлт нь ямар хүчтэй байхыг хэн төсөөлөхгүй гэж байна.

Эрдэмтэд Умард Солонгосын эрх баригчдын газар доорхи цөмийн туршилт нь газрын доорхи түлхэлтийг байнга нэмэгдүүлж байгаа гээд 2006 онд 4,3 магнитуд байсан бол 2013 оны цөмийн туршилтын дараа 5,1  магнитуд болж нэмэгдсэн гэсэн баримт дурджээ.

Эрдэмтэд бас Пэктусан галт уул 946 онд оргилсон нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хүчтэй оргилолтын нэг байсан гэдгийг дурдсан байна. Тэгэхэд зөвхөн Солонгос ч биш Японы умард нутаг бүхэлдээ таван см үнсэнд хучигдаж байсан гэдгийг сануулжээ.

Хамгийн сүүлд нь эрдэмтэд галт уул оргилох нь газар хөдлөлтэй холбоотой гэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан