Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Их Британи Европын холбооноос гарах санал хураалт явуулна

Б.БААТАР

Европын холбооноос гарах хүсэлтэй бай­гаа Их Британи улсын нөхцөл байдал хүндэрч байна. Шуудхан л европын холбоо­ноос гарах шийдвэр гаргах юм бол олон нийт хүлээн зөвшөөрөхгүй, дээр нь европын зөвлөл тус улсын нөхцөл байдлыг шүүмжилж эв түнжин тасрах аюултай байгаа юм. Тиймээс тэд бүх нийтийн санал асуулга нэрийн дор салан тусгаарлах бодолтой байгаа гэж олон улсын ажиглагчид үзэж байна. Харин энэ талаар өчигдөр Их Британи улсын Ерөнхий сайд Дэвид Камерон мэдэгдэл хийлээ. 

Тэрээр “Өдрийн мэнд. Би дөнгөж саяхан Брюсселд Европын зөвлөлтэй Их Британи улсын салан тусгаарлах тухай шинэ зөвшилцөлд хүрлээ. Ингээд өглөө шууд парламентын зөвлөлтэй уулзаж ярилцаад нэгэн чухал шийдвэр гаргасан бөгөөд энэ үйл явдлыг та бүхэнтэй хуваалцах гэж байна. Энэхүү шийдвэр нь мэдээж хэрэг Их Британи улсын аюулгүй байдалтай шууд холбоотой зүйл. Парламентын гишүүд Засгийн газрын байдлыг харгалзан үзээд Европын холбоог шинэчлэх асуудал нь зайлшгүй байх ёстой зүйл гэдэгт санал нийллээ. Би яг одоо өөрийн нутаг нэгтэй ард түмэнд яагаад гэдгийг тайлбарлахаар энд зогсож байна. Бид яг одоо улсынхаа хувь заяаг шийдэх чухал шийдвэрийн өмнө тулж ирээд байна. Европын холбоог шинэчлэх үү, эсвэл холбоог орхиж тусдаа хөгжих үү. Бид ирээдүйд яг ямар зүйл, ямар улс орон хүсэж байгаагаа сайтар тунгаан бодож ямар улс хожим хүүхдүүдийнхээ өмнө харамсахгүйн тулд гаргах шийдвэрийн өмнө зогсож байна. Энэ бүхэн хөрш орнуудтайгаа хэрхэн худалдаа наймаа хийх, ажлын байр бий болгох, бид бүхний гэр бүлийн эдийн засгийн бие даасан байдал болон аюулгүй байдлаа хадгалах талаар яригдаж байгаа асуудал юм. Мөн энэ бидний бусадтай хэрхэн хамтран ажиллах, өөрсдийн хүмүүсээ аюулгүй байлгах, улс орноо хүчтэй хэвээр нь байлгах талаар ярьж байна.

Ойрын саруудад маш их тулгамдаад байгаа асуудлуудыг би сайн мэдэж байна. Бие даасан гишүүд болон сайд нар эрх чөлөөгөө ард түмний гарт атгуулах, тэдний хүсч байгаагаар ирээдүйгээ шийдэх болоод байна. Ерөнхий сайдын хариуцлагын хувьд миний бие эх орныхоо эрхийг хамгаалж энд сэтгэл зүрх минь тэвчээр заан үг хэлж байна. Би Брюсселд хайртай, дуртай биш. Би Их Британи улсад хайртай. Өчигдрийн гэрээ хэлэлцээрийн дагуу манай улс Европын холбоог зайлшгүй шинэчлэх ёстой гэсэн байр суурин дээр хатуу зогссоор байх болно гэдгийг давхар сануулж байгаа бөгөөд шинэчлэх цаг нь ирсэн гэдгийг итгэл дүүрэн хэлж байна. Энэ үгээрээ би эх орноо Европгүйгээр хөгжинө, амь зогооно гэж хэлэх гэсэнгүй. Бид Их Британи улс. Бид их зүйлийг хийж бүтээж чадна.

Шинэчлэлийн тухай асуултад энэ бүхэн багтаагүй бөгөөд бид хийх ёстой зүйлээ хийж чадна гэсэн итгэлтэй байх ёстой талаар ярьж байна. Нэг асуулт байгаа. Тэр нь бид аюулгүй байж чадах уу, илүү хөгжилтэй сайхан орчинд амьдарч чадах уу. Европын холбоог шинэчилж, сайжруулсанаар Их Британи улс хөгжлийн ямар замаар алхах бол. Би шинэчилсэн, сайжруулсан Европын холбоонд итгэж байна. Европын холбоо шинэчлэгдэж, сайжирсан тохиолдолд дотор болон гаднах асуудлаа, хямралаа, террорист үйл ажиллагаа зэргийг даван туулж чадна гэдэгт итгэж явдаг. Шинэчилсэн европт Их Британи илүү хүчтэй байна гэдэгт би итгэж байна. Шинэчлэл явагдсан цагт бүх гишүүд хүчтэй, бие даах чадвартай, бусдад туслах чин сэтгэлтэй, холбоотой холбоогүй дор бүрнээ хүчтэй байж чадах тийм л улс орнууд байгаасай гэж хүсэж байна. Худалдаа наймаа, бидний ирээдүйд амьдрах орчинг баталгаажуулж өгөх болно. Мөн ирээдүйг ч гэрэлтүүлж өгнө. Шинэчилсэн холбооны чиглэл, үүрэг өөрчлөгдөж Их Британи улсын бизнес эдийн засгийн байдал ямар ч улс орнуудад нээлттэй илүү сайжирсан тийм орчин бий болно гэдэгт итгэж байна. Чөлөөт худалдааны зах зээл, ажлын байр бий болгож, хөрөнгө оруулалт ихсэж, үнийн хямд байдал бий болох цорын ганц гарц нь шинэчлэл юм. Би шулуухан хэлье. Хэрэв бид европын холбоог орхин явах юм бол эдийн засгийн байдал хүнд болно. Аюулгүй байдал ч хүндэрнэ. Европын холбоог орхих хүсэлтэй байгаа хүмүүст хэлэхэд хэрэв холбоог орхих юм бол Европын чөлөөт худалдааны зах зээлд орж чадахгүй гэдгийг хэлье. Мөн ажилгүйдэл газар авч үнийн хөөрөгдөл нэмэгдэнэ гэдгийг сануулах нь зөв байх. Бодит байдал ийм байгаа. Энэ бүхнийг ойлгож цаг хугацааны хүнд үеийг давж чадна гэвэл та бүхнийг шийдвэр хүлээж байна. Бидний европ дахь төлөвлөгөө нь аль аль талдаа сайн байх боломжийг бүрдүүлэх. Европын холбооны тусгай зөвшөөрөлтэй бизнес эрхэлдэг гэр бүлүүдийн ашиг, улсад оруулж байгаа хувь нэмэр зэргийг би цохон тэмдэглэмээр байна. Тэдний хийж байгаа, өгч байгаа боломжууд нь илүү их ажлын байр, хямд үнэ, санаа зовох шаардлагагүй аюулгүй байдал. Гэхдээ бидний хэлээд байгаа тусгай статус буюу онцгой эрх нь биднийг гараа хумхиад зүйгээр суухыг харж чадах Европын холбоог хэлээгүй гэдгийг ойлго. Магадгүй бид евро бүсийн эдийн засгийн тойрогт байхгүй байсан мэт боловч Европын хямралаас гадуур үлдсээр л ирсэн. Тэд хямарч байхад бид фунт стирлинг, евро гэсэн хоёр зүйлийн тусламжтайгаар хүнд байдлаас ангижирсан. Салан тусгаарлах юм бол чөлөөт пасспорт, хилийн бүсийн хязгаарлалт, Европын холбооны арми болон холбооны тусгай хүчинд нэгдэх боломжгүй болно. Би гурван жилийн өмнө Европын холбооны зөвлөл дээр хэлж байсан. Сануулж байсан. Холбоонд шинэчлэл хэрэгтэй байна, ямар нэгэн байдлаар энэ асуудлыг авч хэлэлцэх хэрэгтэй байна гэдгийг. Одоо миний хэлж байсан бүхэн биеллээ олж байна. Та бүхэн шийдвэр гаргана. Та бүхэн ямар шийдвэр гаргах нь хамаагүй. Би боломжит бүхнийг хийж, шийдвэрийн талд зогсох болно. Би даваа гарагийн өглөө Европын холбооны шинэлчлэлийн тухай өөрийн санал бодлоо илэрхийлж, албан бичиг өгнө. Мөн парламентад зориулж британичуудын шийдвэр европын ирээдүйд ямар чухал болох талаар үг хэлнэ. Бидний парламент бодит байдлыг хүлээн авах ёстой. Ирэх долдугаар сарын 23-ны өдөр гэхэд Европын холбоо шинэчлэгдсэн байх нь хамаагүй өөрчлөлт орсон байх ёстой байх. Сонголт таны гарт байна. Гэхдээ миний зөвлөгөө бол тодорхой. Би Их Британи улсыг илүү аюулгүй, хүчтэй, сайн байх болно гэдэгт итгэж байна. Хэдийгээр шинэчлэл явагдсан, явагдаагүй ч. Та бүхэнд маш их баярлалаа” хэмээн ярьсан юм.

Их Британи улсын хувьд ийнхүү бүх нийтийн санал асуулга удахгүй явагдах нь тодорхой болж байна. Парламент болон Засгийн газар Европын холбооноос гарахад яарах зүйл байхгүй нь ойлгомжтой. Харин ирэх долдугаар сарын 23-н хүртэл шинэчлэл хийх талаар хүлээлт үүсэж байгаа бололтой. Европын холбооны зөвлөл дор бүрнээ Их Британи улсын энэ нөхцөл байдлын талаар бодож үзэж байгаа байх. Тиймээс ойрын хугацаанд зөвлөл хуралдаж, Дэвид Камеронаас шинэчлэлийн тухай санал бодлыг нь сонсох болов уу.

Ямартай ч Их Британи улсын иргэн бүр Европын холбооноос гарах тухай дор бүрнээ бодож байгаа байх. Энэ үеэр шотландууд Их Британи улсаас дахин тусгаар тогтнолоо олж авах бүх нийтийн санал асуулга явуулах талаар яриа гарсан байна. Өөрөөр хэлбэл Их Британи улсын дөрөвний нэг нь Европын холбооноос гарах шийдвэр автоматаар өгөх нь тодорхой. Ингээд Их Британи улс Европын холбооноос гарах юм бол шотландууд мөн дараа нь санал хураалт явуулах юм байна.

Өмнө нь ирц дутуу санал хураалтын харьцаа энэ тэнцүү байсан талаар эх сурвалжууд мэдээлсэн. Европын холбооны хувьд Лондонгийн Олимпын өмнө болон дараа Их Британи улсад тусламжийн гараа сунгаагүйд Их Британи улсыг “тунирхаж байгаа” гэх яриа ч бий. Гэхдээ тэд фунт стирлингийн бодлого баримталдаг нь еврогийн хувьд бүрхшээл бий болгодог. Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Их Британи улсыг эдийн засгийн бие даасан чадвартай байж чадах эсэх дээр эргэлзэж байгаа ч бүх зүйлийг санал хураалт шийдвэрлэнэ, эсвэл Европын холбооны бодлогыг Их Британи тэргүүлэх талаар мэдээллэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан