Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хилээр сэлэм илд оруулахыг завджээ


Энэ  сарын 17-ны өдөр Орос-Монголын хилийн Хиагт боомтоор хувийн автомашинаар нэвтрэх гэж байсан Монгол Улсын иргэн ОХУ-аас сэлэм, японы урт илд авч гарах гэж байсан нь гаалийн хяналт шалгалтаар илэрсэн байна. Эдгээр хүйтэн зэвсгийг эзэмших, хилээр авч гарах ямар нэгэн баримт бичиг тухайн хүнд байгаагүй учраас ОХУ-ын хууль ёсоор захиргааны хариуцлага хүлээлгэхээр саатуулжээ.
Гаалийн шалгалтаар энэ бүхнийг хүйтэн зэвсгийн зориулалтаар ашиглах гэж байсан байж магадгүй гэж үзсэн байна.
2015 оны арваннэгдүгээр сард Монгол улсын өөр нэг иргэн мөн л сэлэм , хутга авч хилээр гарах гэж байсан нь илэрсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан