ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Ким Чен Ун: Сансрыг эзэмших нь БНАСАУ-ын стратегийн зорилт
БНАСАУ-ын боловсруулсан Сансар судлалын талаарх таван жилийн төлөвлөгөө нь энэ орны ойрын үеийн ажлын үндсэн чиглэл, стратегийн чухал баримт бичиг болж байна гэж Умадын удирдагч Ким Чен Ун «Кванмёнсон-4» зөөгч пуужин бүтээхээр ажиллаж байгаа хэсэг эрдэмтэн мэргэжилтнийг шагнах үеэрээ хэлсэн байна. Энэ төсөл дээр ажиллаж байгаа гол гол мэргэжилтнүүдийг тэрээр БНАСАУ-ын баатар цолоор шагнаж “Алх хадуур” алтан медаль, Төрийн далбааны нэгдүгээр зэргийн одонгоор шагнажээ.
Ким Чен Уныхаар бол умард солонгосын ард түмэн дайсагнагч хүчин болоод, БНАСАУ-ын тусгаар тогтнолд халдсан түрэмгий дайны өмнө улам нэгдэн нягтрах ёстой гэнэ.
Энэ оны эхний хоёр сард тус улс цөмийн зэвсэг туршиж, сансарт пуужин хөөргөсөн нь дэлхий нийтийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарч байгаа ч тус улс энэ бүхнийгээ улсынхаа тусгаар тогтнолыг хамгаалахын төлөө хийж байгаа гэж тайлбарласаар байгаа юм.

0 Сэтгэгдэл