Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Барак Обама Куба улсад түүхэн айлчлал хийх гэж байна

Б.БААТАР

АНУ-ын хувьд Куба улс ОХУ-ын холбоотон орон. Өөрөөр хэлбэл, хамгийн өндөр хохирол учруулж болох аюултай улсад бүртгэгдэж, 24 цагийн турш хяналтад байлгаж байдаг цөөн хэдэн улс орнын нэг. Гэвч сүүлийн хоёр жилийн хугацаанд Куба улстай харилцаа холбоогоо сайжруулах ёстой гэдгээ ойлгосон АНУ-ын эрх баригчид арай өөр арга барил, бодлого явуулах болсон. Хагас зуун жилд АНУ, Куба хоёрын харилцаа ийнхүү сэргэж таатай байдал үүснэ гэж хэн ч төсөөлөөгүй байх. Гэхдээ Куба улсын хувьд ч тэр, АНУ-ын хувьд ч тэр чухал өдөр тохиох нь. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Куба улсад албан ёсны төрийн дээд хэмжээний айлчлал хийх гэж байна. Тэрээр энэ удаагийн айлчлалыг өөрийн мөрийн хөтөлбөрийн нэг хэсэг гэдгийг батлаад байгаа. Учир нь, тэрээр хамгийн сүүлд дахин сонгогдож байхдаа Куба улстай харилцаа холбоогоо сэргээх талаар амлалт өгч байсан талаар эх сурвалжууд мэдээллээ. Магадгүй энэ үйл явдал нь түүний намтай холбоотой байх талтай. Учир нь, Хиллари Клинтон ирэх сонгуулиар хамгийн хүчтэй өрсөлдөгчийн нэг учир намын рэйтинг сайн байх ёстой.

Айлчлалын хүрээнд Барак Обама Куба улстай ямар зүйл дээр тохиролцоо хийх нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа. Аюулгүй байдал, хамтын ажиллагаа, ардчилсан нийгмийн төлөө хийх Кубын оролцоо, эдийн засгийн хамтын ажиллагаа гэх мэт олон асуудал ярилцах байх. Зарим нь гэрээ хийх хэмжээнд бэлэн болсон учраас айлчлал хийж байгаа болов уу гэсэн мэдээ мэдээлэл бий. Айлчлал ирэх долоо хоногт болно. АНУ-ын албаныхан болон Төрийн мэдлийн сайд энэ талаар өчигдөр мэдээлсэн. Талууд хүйтэн дайнаас хойш ийнхүү халуун дулаан гэж хэлж болох харилцаатай болж байгаа нь магадгүй бусад оронд ч үлгэр жишээ байдал үзүүлэхийг үгүйсгэхгүй гэдгийг “Ройтерс” агентлаг мэдээллээ. Хүйтэн дайн хоёр улсыг аймшигтай байдалд хүргэж, Куба улсыг хагас зуун жил хөгжлийн доройтол, асар их хоцрогдлыг бий болгосон гэж судлаачид үздэг.
Барак Обама Куба улсаас гадна Латин Америкийн улс орнуудад айлчлах юм байна. Айлчлалын нарийн мэдээллийг өгөх боломжгүй бөгөөд цаг нь тулахаар хөтөлбөрийг нь мэдээлэх аж. Хамгийн анх 2014 оны арванхоёрдугаар сард Куба улсын Ерөнхийлөгч Раул Кастро болон АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама түүхэн уулзалт хийж талуудын харилцаа сэргэж эхэлсэн. Өмнө нь ямар ч харилцаа холбоо гэх зүйлгүй, дайсагнал байхгүй ч Куба улс ОХУ-тай илүү ойр харилцаатай байдаг байсан юм. Иргэний үзэл санааг дэмжигч бодлогоор АНУ Куба улстай цаашид хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй, түүхэн хар бараан бүхнийг мартаж, шинэ ирээдүйн төлөө хамт өгсөхийг уриалсан мэдэгдлийг Обама хийж байсан удаатай.

Куба улсын удирдагч Кастрогийн дүү Фидел  Кастро 1961 онд АНУ-тай диплотат харилцаагаа тасалсан байдаг. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард өнөөгийн удирдагч нар холбогдож Панамын хөгжлийн талаар санал бодлоо хуваалцаж байсан билээ. Панамын суваг Куба болон АНУ-д ямар чухал гэдийг аль аль нь сайн мэдэж байгаа. Харин АНУ-д Панамын сувгаар дамжуулан хөгжихөд ганц л зүйл саад хийж байгаа. Тэр нь Мексик улс. АНУ-ын түүхэндээ 1928 онд Гавана хотод АНУ-ын талаас Кэлвин Күүлиж айлчилж пан Америкийн их хуралд оролцож байв. Ингээд АНУ ч Куба улсыг тоохгүй байсаар Дэлхийн II дайн эхэлсэн. Сүүлд нь 1950-иад оны дундуур харилцаанд сэв сууж, хүйтэн дайны уур амьсгал орсон билээ.

Түүнчлэн АНУ-ын Бүгд найрамдах намынхан Өмнөд Каролин мужийн ГрийнВийлд Куба АНУ-ын харилцааг шүүмжилсэн хэвлэлийн бага хурал хийж байсан удаатай. Энэхүү хурлаар талууд “ноцтой үед АНУ яагаад олон дайсантай байх ёстой гэж” гэсэн асуулт урган гарч намуудыг талцуулаад авсан. Тухайн хэвлэлийн бага хурлын үеэр Куба улстай харилцаа холбоогоо сайжруулах хамгийн тохиромжтой цаг нь одоо гэдгийг намууд хүлээн зөвшөөрөөд Обамагийн засаг захиргааны энэ үед Куба улстай сайн харилцаатай болох ёстой гэдгийг онцолсон байдаг. ГрийнВийлд зохион байгуулж байгаа Бүгд найрамдах намын ерөнхийлөгчийн сунгааны үеэр Флорида мужаас нэр дэвшиж буй Марко Рубио Обамагийн төлөвлөгөөг эрс шүүмжилсэн. Учир нь, яг өнөөдөр Раулын Засгийн газар, засаг захиргаа бүгд “АНУ-ын эсрэг коммунист дэглэмтэй байсаар байгаа” гэж шүүмжилжээ.

Хэрэв Рубио Ерөнхийлөгч болох юм бол Кубатай харилцахад тун бэрхшээлтэй байх болно гэдгийг онцлоод Куба улсад айлчлахгүй л болов уу гэж мэдэгдсэн. Түүний эцэг эх 1956 онд Куба улсаас хөөгдөж байсан бөгөөд АНУ-д цагаачилж ирж байсан тухай дурджээ. Куба улсыг зүгээр мөрөөр нь байлгах ёстой талаар тэрээр санал бодлоо илэрхийлсэн удаатай. Харин Техас мужид том санал хүлээж байгаа Тед Круз түүний эцэг Куба улсад төрсөн, АНУ-д улс төрийн мэдлэг, боловсрол олж авсан байдаг талаар ярьсан байна. Куба улсыг Раул Кастро удирдаж байхад тэрээр хэзээ ч Куба улсад очихгүй гэдгийг мөн хэлсэн аж. Энэ мэт нам дотроо Обамагийн үйлдлийг сайлахгүй байгаа хүмүүс нийгэмд ямар ойлголт өгөхийг хэн ч тааварлашгүй юм. Эсвэл энэ бүхэн Барак Обамагийн арьсны өнгөтэй холбоотой айлчлал болох гээд байна уу гэдгийг сэтгүүлчид бичжээ.
Дээрх айлчлалтай холбоотой АНУ-д ажиллаж амьдардаг ээжтэйгээ нэгэн эмч залуу уулзахад хүнд байсан талаар хэвлэлийнхэнд ярьж энэ нь олны анхаарлыг татаад байна. Доктор Иохан Батиста гэгч эрэгтэй Куба улсын анагаах ухааны доктор, АНУ-д гэрээгээр ажилладаг нэгэн. Тэрээр Раул Кастрогийн дэглэмээс зугтааж АНУ-д цагаачлах хүсэлт удаа дараа тавьж байсан байна. Доктор Иохан Бразиль улс руу Куба улсаас зугтааж, улмаар энэ долоо хоногт АНУ-д ирсэн аж. Тэрээр Куба улсын талаар хамгийн анх үг хэлэхдээ “Тэд биднийг яг л боол шиг ашигладаг. Энэ бол бодит үнэн” хэмээн эх орноо муулжээ. Айлчлалын өмнө иймэрхүү хэрэг, олны анхаарлыг татсан үйл явдал болж байгаа нь харилцаанд нөлөөлөх нь гарцаагүй юм. Уг нь иймэрхүү зүйлийг АНУ “хүний эрх” хэмээн бөөн дуулиан болгож орхидог. Магадгүй Куба улсад газрын тос байдаг байсан бол АНУ хүний эрхийг хамгаална гээд Куба улстай харилцаа холбооны шинэ байдал үүсгэхгүй байх байсан гэдгийг зарим сайт ч бичжээ.

Хоёр улсын харилцаанд түүхэн өөрчлөлт гарснаар АНУ ч өмнөх улс төрийн бодлогуудаа эргэн харж, хоёр улсын харилцаа тасарснаас хойших анхны дээд хэмжээний уулзалтыг Обама болон Кубын Ерөнхийлөгч Раул Кастро өнгөрсөн оны дөрөвдүгээр сард хийсэн удаатай. Үүгээр зогсохгүй терроризмыг ивээн тэтгэгч улсуудын жагсаалтаас ч Кубыг хассан. Ингээд АНУ, Куба хоёр улсын харилцаанд томоохон эргэлт гарсан билээ. Олон улсын хамгийн их сонирхож буй Элчин сайдын яамдыг хэзээ байгуулах нь одоог хүртэл тодорхойгүй байсан бол хоёр улсын төрийн тэргүүнүүд тохиролцоонд хүрч, Кубын Элчин сайдын яам удахгүй хоёр талд нээгдэхээр болсон тухай Ерөнхийлөгч Б.Обама мэдэгдсэн.
Ийнхүү хагас жилийн дараа Кубын Засгийн газар болон ард түмэнтэй харилцаагаа хэвийн болгоход чиглэсэн Обамагийн “түүхэн алхам”-ыгдэлхий нийт чухал сэдэв болгон харж байна.

0 Сэтгэгдэл
Горбачев шиг урвагч гарч ирэх вий дээ
Хамгийн их уншсан