Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

52 иргэнийг угаартах аюулаас аварлаа

Ж.ГЭРЭЛЧУЛУУН

Нийслэлийн онцгой байдлын газрын шуурхай дуудлагын утсанд өчигдөр 13:23 цагт Баянгол дүүргийн 16 дугаар хорооны 2-60 байранд гал гарч байна гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 1, 2 дугаар тасгийн аврагчдыг очиход таван давхар барилгын нэгдүгээр давхарт, айлын тавилга, эд зүйлс шатаж байсныг аврах ангийн гал сөнөөгчид шуурхай ажиллан унтраажээ. Гал газар аваагүй ч барилга бүхэлдээ утаанд автаж, орц, өрөөнүүдэд үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан аж. Түүнчлэн барилга дотор 1-14 насны 15 хүүхэд, 37 том хүн байсныг угаартах аюулаас аварсан байна. Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлэхдээ галын улмаас хүний амь эрсдээгүй, гэмтэж бэртээгүй гэжээ. Одоогоор галын шалтгааныг тогтоогоогүй бөгөөд шинжээчдийн дүгнэлт 14 хоногийн дотор гарах юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан