Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БНХАУ-ын өр “үржиж” байна

Б.БААТАР

БНХАУ-ын гадаад болон дотоод өрийн хэмжээ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Энэ үйл явцыг тус улсын сангийн яам болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нууцалж байсан ч өчигдрөөс эхэлж олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж эхэллээ. Учир нь өмнөх жилүүдэд Хятадын санхүүгийн байдал сайжирч байгаа, эдийн засгийн өсөлт нь нэмэгдэж байгаа гэсэн ойлголттой байсан хөрөнгө оруулагчид болон, бизнесийн хүрээний хүмүүсийн бодол өөрчлөгдөж эхлэв бололтой. Юунд ч санаа зовохгүй байсан банкууд одоо сандралдаж, дор бүрнээ зээлээ хаах тухай хуралдаж эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээллээ.

Манай дэлхийн хоёр дахь том санхүүгийн чадамжтай улс орон ийнхүү өрөндөө санаа зовж эхэлсэн нь бусад орнуудыг ч айлгаж эхлэв. Хятадад өртэй улс орнууд ч их гүрний хөдөлгөөнд өртөх нь ойрхон болов.
Мэдээж өрийн хэмжээ ихсэж байгаа тус улсын хувьд эхний ээлжинд дахиж өр тавихгүй, өрөө төлөхийн тулд зээлийн хүү болон авлага дээр гол анхаарлаа хандуулах нь ойлгомжтой.

Тэгвэл гадаад авлага болон зээлсэн мөнгөө эргүүлэн татах бодлого Хятадын банкууд болон төрийн мэдлийн бүхий л салбарт өрнөх эхлэл тавигдаж байх шиг байна.
 Энэ талаар АНУ-ын санхүүгийн үндэсний хорооноос мэдэгдэж хувьцаа болон ханшийн зах зээл дээр удахгүй шуурга дэгдэх нь гэв.

БНХАУ-ын асар том эдийн засгийн орон зайн гол хөдөлгүүрийн нэг гацаа нь ийнхүү “уул шиг өр” болж хувирсан гэдгийг Синьхуа агентлаг анхаарууллаа. Хятадын Засгийн газар банкуудад хувь хүн болон аж ахуйн байгууллагуудад зээлсэн мөнгөө татах, дахин зээл олгохгүй байх нууц заавар, зөвлөгөө өгсөн байх талтай юм. Энэ бүхэн яг л АНУ шиг эхэлж байна. Улс үл хөдлөх хөрөнгө, машин байшингаас эхлээд зээлийн эргэн төлөлт хийж чадахгүй байгаа хүмүүс болон албан байгууллагад хатуу хандаж эхэлнэ. Үл хөдлөх хөрөнгийг банк өр дарах журмын дагуу хураан авах бодлого баримтална. Маш энгийн. Өрөө төл, үгүй бол эд хөрөнгийг чинь хураана. Өмнө нь ажилтай байлгаж байгаад авах ёстой мөнгөө банк зээлдэгчээс авахыг боддог байсан бол эсрэгээрээ. Хожим үнэ хүрэх эд хөрөнгө рүү халдах бодлого газар авч болзошгүй байна. Энэ бол өрнөөс гарах банкуудын эхний алхам гэж нэрлээд байгаа. Энэ бүхэн АНУ-д 2008 онд болж байсан. Одоогоос зургаан жилийн өмнө АНУ-д болж байсан хямрал БНХАУ-д эхлэхэд тун ойрхон байна.

Ямар нэг хувь хүн, албан байгууллага банкнаас болон улсаас мөнгө зээлж өнөөдрийн Хятадын эдийн засгийн өсөлт, санхүүгийн том зах зээлд нэмэр оруулсан. Гэвч эргээд баян болсон бизнес эрхлэгчид болон хүмүүсийн эд хөрөнгө рүү “өр” гэсэн нэрийн дор их хөдөлгөөн өрнөх гэж байна. Үүнийг “Эдийн засгийн эргэлт” гэж АНУ тайлбарлаад байгаа. АНУ-ын санхүүгийн мэдээ мэдээллийн сайтууд энэ үйл явдлыг “Хятадын эртний арга” гэж нэрлэх болсон. Учир нь олон сая хүнд зээл олгож богино хугацаанд эрсдэл даан бизнес өргөжүүлэх том зах зээл Хятад улсад байгаа учраас ийнхүү тэднийг ашигласан. Өнөөдөр жижиг том гэхгүй өрийг тэглэх, өрний асуудал тэдэнд тулгарч дагаад авлага өрний хэмжээг тэглэх бодлого нэгэнт явагдах нь тодорхой учраас  “Хятадын эртний арга” гэж тэд нэрлээд байгаа юм.

Үүний үр дүнд хөрөнгө оруулагчид хамгийн их шатаж, улс банк хоёр “завшиж” байгаа. гэвч улс бас давхар өрөө төлөхгүй бол босгосон бүхэн нь инфляцийн үр дүнд ямар ч ашиггүй болж хувирах аюул нүүрлээд байгааг ойлгож байгаа учраас тэд бонд цаашлаад хөрөнгийн зах зээлд хатуу бодлого баримтлахаас өөр аргагүйд хүрээд байгаа болов уу. Хятадын хэдэн сая тэрбумтан бизнесменүүдийн хувьд өрөө эртхэн барагдуулах, байгаа бүхнээ өрөндөө өгч өргүй байх нь чухал гэсэн ойлголт нэгэнт бий болсон. Тиймээс хөрөнгө оруулагчдаа аргадах, дэл сул хөрөнгөө ашигтай байдлаар худалдаалах наймаа ойрын саруудад үргэлжлэх байх гэсэн таамгийг тус улсын зарим сайт бичиж байна. Дансандаа мөнгө байлгах гэхээсээ илүүтэй бэлэн мөнгөний гүйлгээ ойрын саруудад эрчийг авах аюултай учраас банкууд бэлэн мөнгөний гүйлгээнээс аль болох татгалзаж, данс хоорондын гүйлгээн дээр анхаарах болов уу гэсэн яриа гараад байна.

Хятад улсын дотоод байдал иймэрхүү дүр зураг гарч байхад өнгөрсөн сарын сүүлд өрийн хэмжээ дээд цэгт тулж Засгийн газрыг яаралтай хуралдуулахад хүргэсэн талаар Синьхуа агентлаг мэдээллээ. Банкуудад квот тараах ажлыг Засгийн газар жилийн эхэнд дандаа зохион байгуулдаг. Энэ нь жилийн эхэнд байнга тулгардаг эдийн засгийн уруудах шатны үзүүлэлтээс урьдчилан сэргийлэх, эдийн засгийг сэргээх бодлогын нэг гэдгийг санхүүчид тайлбарладаг.
Хэрэв өрийн хэмжээг улам нэмэхгүй, авлага өрийн төлөлтийн үзүүлэлтийг ойртуулж чадах юм бол ирэх саруудад эдийн засаг нь тогтворжиж байдал арай дээрдэнэ. Өртэй байх нь эрсдэл дагуулж аливаа эдийн засгийн өсөлтөд байнга хойш татах хөшүүрэг нь болдог. Өр тавихгүй бие даасан бизнесийн орчин бүрдэхэд дөхсөн гэдгийг сангийн яамнаас санал нэгддэг.

Хятад улсын эрх баригчид ийнхүү өр зээл авч байхдаа зөвхөн дотоод өсөлтийг бодож байсан гэвэл эндүүрэл. Гадаад улс орнуудаас авсан өр зээл нь хэтэрч, хянаж чадахаа больсон гэдэг нь үнэн байх магадлалтай. Гэхдээ хятадын эдийн засаг одоо байгаа өрнөөс болж хямарчих хэврэг биш гэдгийг коммунист намын зүгээс мэдэгдсэн удаатай. Нөгөө талаараа тэд аль болох эрсдэл багатай эдийн засгийн байдлаар цааш урагшлах хүсэлтэй байгаа нь илэрхий байгаа юм. Учир нь дэлхийн хоёр дахь том эдийн засагтай ч юаны ханш ам.доллартай харьцуулшгүй хэвээр байгаа билээ. Өрнөөс гарах бодлогоо буруу явуулах юм бол нөхцөл байдал бүр ч хүнд болох болно гэдгийг “IHS” санхүүгийн хятад дахь салбарын санхүүгийн мэргэжилтэн анхааруулсан.

Хятадын энэхүү байдалд нөлөөлсөн бас нэг зүйл нь муу зээл. Зөвхөн 2014-2015 оны арванхоёрдугаар сарын хооронд гадаад өрийн хэмжээ 50 хувиар нэмэгдсэн. Энэ нь муу зээл их байгааг харуулсан. Муу зээл олгож, хөрөнгөтэй бүхэн хөрөнгө оруулалт хийж байсны үр дүнд ийнхүү Хятадын өрийн асуудал нийгмийг бүрхсэн байх талтай. Сүүлийн болон ойрын таван жилийн хугацаанд тус улсын эдийн засгийг удаашруулж байгаа нэг зүйл бол хятад банкуудын харилцаа холбоо. Бас чанаргүй зээл. Эргэн төлөлтийн хугацаа болон бага хүү. Хятадын эдийн засаг сүүлийн 10 жил шиг цаашид тогтвортой өснө гэж найдсан хүмүүсийн зарим нь муу зээлдэгч болж хувираад байгаа. Ингээд асуудал дээр асуудал нэмж өрийн хэмжээг улам дордуулж байна гэдгийг эдийн засагчид болон санхүүчид дүгнэсэн.
Том зах зээлтэй улс оронд өрийн байдал зүгээр л гэнэт тэсэрдэг байх жишээтэй. Уг нь банкууд нь Сангийн яам болон хувь хүн, бизнесменүүдээ бодвол асуудал багатай, хамгийн цэвэр ашиг олж байгаа салбар. Гэвч дээд доод тал нь ийнхүү өрөндөө баригдаж хүнд байдал үүсгэж байгаа нь тэдний үйл ажиллагаанд ч сөргөөр нөлөөлнө. Банкууд цэвэр. Гадаад улс орнууд, хөрөнгө оруулагчдаас болон гадны банкуудаас валютын зээл авч байгаа нь ийнхүү Хятадын эдийн засгийг нэг шат хойш татах шалтгаан боллоо. Тэд өрийн асуудлаас болж нэг шат ухарлаа.

Хөрөнгө мөнгөний болон санхүүгийн асуудал үргэлж банк, өр зээл, гэхээс илүүтэй улс орнуудын эдийн засгийн валютын ялгаа, инфляци хамгийн чухал байсаар ирсэн. Энэ бүхний дунд ямар ч том эдийн засагтай улс орон бүдэрч болдог гэдгийг хятадын өнөөгийн өрийн асуудал дэлхийд харууллаа. Лондонгийн хөрөнгийн бирж евротой харьцах ханшийн зөрүүн дээр гэхээсээ илүүтэй ам.доллартай тэнцэх бодлогын тухай илүү санаа зовж байхад хятадын санхүүгийн байдал бусад орнуудад ч мөн таагүй байдал бий болгож байна. Хятад улсын барилгажилт болон гадаад үйл ажиллагааны хүрээнд зээлсэн хөрөнгө мөнгө бүгд энэ их өрөнд бичигдэж бүртгэгдсээр л байгаа. Өнөөдөр Хятад улс албан бус байдлаар 28.2 триллион ам.доллларын өртэй гэж хэвлэлүүд бичиж байна. Энэ тоо өнөөдөр 15 хувиар нэмэгдсэн байх магадлалтай гэдгийг сэтгүүлчид таамаглаж байгаа.  Гэхдээ энэ тоо 2015 оны байдлаар. ДНБ-ний ялгаа бусад орнуудтай харьцуулбал Хятад улс хамгийн их буюу өрийн хэмжээ өндөрт байна. Энэ жилийн эхний сарын байдлаар БНХАУ-ын гадаад валютын наймаа дөрвөн триллион ам.доллар байсан ч 2015 болон 2014 оноос буурсан үзүүлэлт байсаар байна. Хэвлэлээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлээр Хятадын хувийн капитал буюу өр зээлтэй эд хөрөнгийн бүртгэл 170 тэрбум ам.доллар байсан талаар санхүүгийн тайланд дурдсан байдаг. Тиймээс нөхцөл байдал өрийн хэмжээнээс хамаарч хүү бодогдсоор байх юм бол хүнд байдалд орно гэдгийг Хятадын санхүүгийн мэргэжилтнүүд анхааруулсаар байна.

0 Сэтгэгдэл
neg monii /zoosnii/tuluu yavdag hyatad hun urtei baidag genee.davarsan mongol uls ornoo allaa daa!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
hyatad uruu tulj chadna genee.chi mongoluu?chinii huuhed ur tuluhk boltugai!
hyatad hun ur gej medehgui!ted avlagaa ur gej tootsoj yavdag yum.mongolchuudad mash hamaatai asuudal gej medeerei!zuulun alhaa yu bolohiig hyatad huntei amidarsan mongol hun oilgono.saihan bilegee suvagaa ***** solioroi.m useg baisan gui.
hiatad uls hamgiin ich avlagatai gants uls. avlagaa avch chadval oroo hed nugalj tolj chadna. anu ba evropoos avlagaa avahiig hichee
Хятад улс өр зээлээ төлж чадна.Монгол улс өр зээлээ төлж чадахгүй. Манай түмшэдүүд монгол улсаа гадныхантай нийлж өрөнд оруулж байгаа тул ядуу ардууд төлж дийлэхгүй
Хамгийн их уншсан