УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
М.Энхтуяа: Хувьчлах шийдвэр цуцлагдахгүй бол 165 сая төгрөг буцаагдана
-Танай төвийг хувьчлалаас аварсан гэж хэлж болохоор энэхүү ажлыг анх хэн санаачилсан юм бэ. Яагаад өнөөдөр гарын үсэг зурах ажиллагаа болсонгүй вэ?
-2015 онд манай төвийн барилга байгууламж их хэцүүхэн байсан болохоор өнгөрсөн хоёр сард бид “Урлаг ба урлахуй” гээд багш, сурагчдын хамтарсан үзэсгэлэн гаргасан юм. Түүнчлэн Японы Элчин сайдын яамтай хамтраад хүүхдүүдийнхээ дунд “Япон орноор” нэртэй гар зургийн уралдаан зарласан. Үзэсгэлэнгийн үеэр Японы Элчин сайд өөрөө ирээд манай төвийн дээврийг засч, засварлах гарцыг судлаад боломж хайж өгье гэсэн л дээ. Тэгээд бидний тавьсан хүсэлтийн дагуу “Соёлын өвсний үндэс” төсөл хэрэгжихээр болсон. Манай төвийн дээвэр, тааз их муу. Бороо орохоор дусаал гоождог. Зуны улирлыг их хүндхэн өнгөрөөдөг. Тиймээс энэ байдлаас гаргах 165 сая төгрөгийн төсөл хэрэгжихээр болоод өнөөдөр /өчигдөр/ гарын үсэг зурах гэж байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилчихлоо.
-Ийнхүү хойшлуулах болсон шалтгаан нь юу юм бэ?
-Төслийн мөнгө шууд манай төв рүү орж ирэхгүй. Нийслэлийн харьяанд байдаг байгууллага учир НЗДТГ-аар дамжиж мөнгө маань орж ирэх ёстой. Тэгэхээр нийслэлийн Засаг дарга Бат-Үүл юм уу эсвэл манай төвийг хариуцдаг, нийслэлийн орлогч дарга Буяндалай хоёрын нэг нь гэрээнд гарын үсэг зурах ёстой байсан. Бид өчигдөр /уржигдар/ Буяндалай даргатай хамт Бат-Үүл дарга дээр орж уулзсан. Хүүхдийн урлан бүтээх төвийг хувьчилна гэсэн НИТХ-аас гаргасан шийдвэр цуцлагдаагүй болохоор гадны байгууллагатай гэрээ байгуулах асуудал байж болохгүй гэсэн. Хууль эрхзүйн үүднээсээ бол Бат-Үүл даргын ярьж буй нь зөв байсан л даа. Ямар ч гэсэн Бат-Үүл дарга энэ сард хуралдах НИТХ-д Хүүхдийн урлан бүтээх төвийн хувьчлалын асуудлыг цуцалж өгнө үү гэсэн санал тавихаар болсон. Тэгэхээр бид НИТХ-аас гарах шийдвэрийг л хүлээх болоод байна. Харин Японы Элчин сайдтай уулзахад та нар энэ гурван сард багтаагаад төслийн хэрэгжилт дээр гарын үсэг зурахгүй бол 165 сая төгрөг буцаагдана гэсэн. Мэдээж хэрэг Япон Улсын Засгийн газрын тэтгэлгээр олгогдож буй мөнгө учир хугацаатай байх нь аргагүй.
-НИТХ-ын шийдвэрийг цуцлуулах асуудлыг эрт шийдвэрлүүлж болоогүй юм уу. Төсөл хэрэгжүүлэхээр болсон гэдэг мэдээлэл аль эрт хүмүүст хүрсэн?
-Шийдвэрийн тухайд бол бид дор бүрнээ л ярьсан. Манай төвийн зүгээс эцэг, эхийн төлөөллүүд НИТХ-ынхныг Захиргааны хэргийн шүүхэд хүртэл өгсөн. Ямар ч гэсэн анхан шатны хурал нь хуралдсан. Гэхдээ Бат-Үүл дарга өөрөө өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-нд “Би Хүүхдийн урлан бүтээх төвийг хувьчлуулахгүй” гэж Японы Элчин сайдтай албан ёсоор ярьж мэдэгдсэн байдаг. Тийм болохоор бидний сэтгэл тайвшраад нэг их хөөцөлдөөгүй. Харин Буяндалай даргын хувьд анхнаасаа л манай төвийнхний талд байсан хүн. Хүмүүс мэдэж байгаа байх. Энэ мэтээр ар талд хамгаалалт байгаа болохоор бид тайвшраад суусан хэрэг.
-Төслийн мөнгө зөвхөн дээврийн засварт зарцуулагдаад дуусах уу. Бусад засварын ажлаа хэрхэн яаж зохицуулах гэж байна вэ?
-Хүүхдийн урлан бүтээх төвийг нураах гээд байгаа шалтгаан бол 2007 онд энэ төв нурах магадлалтай, үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн Мэргэжлийн хяналтын шийдвэр гарсантай холбоотой. Гэхдээ бид тэр цагаас хойш 10 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Нурах байсан бол аль хэдийнэ л нурчих байсан шүү дээ. Манай төвийн барилга 1958 онд баригдсан архитектурын онцгой шийдэлтэй, дахин давтагдашгүй уран барилгад тооцогддог. Тиймээс бид Архитектурын эвлэлийнхэнд энэхүү төвөө Соёлын өвд бүртгүүлэх хүсэлтээ тавьчихаад явж байна. Энэ 165 сая төгрөгөөр яг ямар ажил хийх юм бэ гэхээр дээврээ солино, дээврийн харалдаа байрлалтай таазуудаа засварлах юм. Орох айл үүднээсээ гэгчээр бид засвар хийх компаниасаа эхний ээлжинд хаалга солиод өгөөч гэж гуйх санаатай байна. Дусаал гоожихооргүй болчихвол бид дотоод заслаа өөрсдөө хийчихнэ гэж бодож байгаа. Ер нь дотоод заслаа байгуулагдсан цагаасаа хойш багш, ажилчдынхаа хүчээр хийж ирсэн. Ийм болохоор ч тэр үү дарга нар Хүүхдийн урлан бүтээх төв болж л байдаг гэж ойлгодог юм шиг байна билээ. Төсвийн тодотгол хийхдээ нийслэлийн харьяа бүхий л байгууллагын цалин, хөлс, үйл ажиллагаа, ус цахилгааны төлбөрийг танасан. Эргээд ус, цахилгааны төлбөр маш өндөр гардаг болсон. Төсөвлөсөн мөнгөнөөс нь хэт өндөр гараад байна.
-Тэгэхээр үлдсэн мөнгийг нь яаж төлөх вэ гээд асуудал их байгаа байх нь?
-Бидэнд өөрсдийн гэсэн хөрөнгө мөнгө байхгүй шүү дээ. Нийслэлийнхэн болохоор биднийг Хүүхдийн ордон шиг үнэ төлбөртэй, ашгийнх болгох гээд байгаа юм. НИТХ дээр хүртэл ашгийн бус байгууллага гэж хэлсэн байна билээ. Яаж ашгийн болгох юм бэ. Бид хүүхдүүдээ сургалтын төлбөртэй авлаа гэхэд 200 мянган төгрөгийн төлбөр төлөөд хүүхдээ явуулах айл тэр бүр байхгүй. Манай төвийн сургалт үнэ төлбөргүй болохоор хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн хүүхдүүд сурдаг. Зарим эцэг, эх хүүхдээ авчрахдаа рс тоглоод байх юм, гэртээ хийх ажилгүй болохоор ерөөсөө л компьютерийн ард суугаад байна, хүүхдээ хүсэл мөрөөдөлтэй болгомоор байна гэдэг. Ингээд ирсэн хүүхдүүд маань маш их гарын ур дүйтэй байдаг. Манай Хүүхдийн урлан бүтээх төв хүүхдийн далд байгаа авьяасыг нээж, юмхнаар юм хийдэг, урлагийн боловсролтой, гоо зүйн хүмүүжилтэй бие хүн болон төлөвшихөд нь чиглүүлж өгдөг юм.
-Ер нь, улсаас танай төвд засвар, үйлчилгээний санхүүжилт олгож байв уу?
-Урлан бүтээх төвөө засварлах хэрэгтэй байна, дотоод засал хиймээр байна гэсэн хүсэлтэй удаа дараа дээд удирдлагууддаа мэдэгдсээр ирсэн. Хуучин манайх Хүүхдийн төлөө үндэсний газрын харьяанд байсан шүү дээ. Зохих албан тоотоо байнга хүргүүлж байсан боловч ямар нэгэн шийдэлд хүрээгүй. 2009 онд өмчөө дагаад нийслэлийн харьяанд очсон. Үүнээс хойш ямар ч санхүүжилтгүй явж байгаад 2014 онд НИТХ-ын дарга Баттулга өөрөө Хүүхдийн урлан бүтээх төвд 200 сая төгрөгийн хандив өгье гэж байсан юм. Түүгээр нь засвар үйлчилгээгээ хийе гээд төлөвлөчихсөн байсан чинь өнөө 200 сая төгрөг татагдчихсан. Эргээд 2015 онд хувьчлах шийдвэр гаргасан. Манай төвөөс гадна Хүүхдийн ордон гэж бий. Үүнээс өөр хүүхдийн харьяалалтай байгууллага Монголд байхгүй. Хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрүүлэх газар гэж алга. Хамгийн гол нь манай төв дээр гар урлал, техник технологи, чимэглэх урлагийн 16 төрлийн 23 дугуйланд нийт 1415 хүүхэд суралцдаг. Нийслэлийнхэн танай байгууллагыг биш төвийг чинь л хувьчилна гэж хэлээд байгаа юм. Хүүхдийн урлан бүтээх төв гэдэг чинь нэг үг шүү дээ. Төв гэдэг нэрийн дор л үйл ажиллагаа явагдаж байгаа. Хэрвээ хувьчлахаар болбол энэ 1415 хүүхдүүд хаана очих болж байна вэ. Гудамжинд лааз өшиглөх хүүхдүүдийн тоо нэмэгдэхээс гадна рс тоглоомонд л орно. Ийм байдалд оруулахгүйн тулд бид дор бүрнээ хичээж ажиллаж байна.
-Нийслэлийнхэн танай төвийн хүүхдүүдийг дүүрэг дүүрэгт нь сургана гээд байсан?
-Хүүхдийн ордон дүүргүүдэд төв байгуулж ажиллуулж үзэж байсан. Харамсалтай нь, ямар ч сурах орчин байгаагүй. Орчин гоё байвал хүүхдүүд өөрсдийнхөө авьяасыг нээдэг юм. Ер нь ямар ч тохиолдолд сайхан орчинд сайн хүн болж төлөвшинө гэдгийг хүмүүс мартчихаад байдаг талтай. Бид хаана ч сургалт явуулж болно. Нэг сургуулийн жижиг өрөөнд ч юм уу. Хамгийн гол нь тэр орчин хүүхдүүдэд таалагддаггүй. Ерөнхий боловсролын сургуулиуд дээр дүрслэх урлагийн дугуйлан хичээллүүлэхдээ төлбөр авдаг. Тэнд нь хүүхдүүд суралцах боломжтой л доо. Гэтэл яагаад хүүхдүүд манай төвийг зориод байна вэ гэхээр нэгдүгээрт сургалт үнэ төлбөргүй, хоёрдугаарт мэргэжлийн багш нар сургалт явуулдаг. Гуравдугаарт орчин маш сайхантайгаас гадна хүүхдүүддээ өдөрт нэг удаа халуун аарцаар үйлчилдэг. Манайх ийм л байгууллага. Монголын хаанаас ч ийм байгууллага хайгаад олохгүй. Өчигдөр /уржигдар/ болсон уулзалтад сэтгэл нэлээд гонсойлоо. Хувьчлалын эсрэг Японы Элчин сайд Т.Шимизү гуай дуу хоолой болж Бат-Үүл даргатай ярилцаад хувьчлуулахгүй болсон талаарх баяртай мэдээгээ бидэнтэй хуваалцаж байсан. Өчигдрийн хувьд Бат-Үүл дарга шийдвэр цуцлагдаагүй болохоор гарын үсэг зурах боломжгүй гэж хэлсэн бол Элчин сайд маань энэ хоёр сардаа багтаагаад гарын үсэг зурахгүй бол энэ 165 сая төгрөг буцаагдана гэсэн. Хэрвээ төсөл цуцлагдаад 165 сая төгрөг буцвал бид Хүүхдийн урлан бүтээх төвөө ямар мөнгөөр засварлах юм бэ. Эцэг, эхчүүдэд маань май гээд өгөх мөнгө байхгүй шүү дээ.
-Ер нь, энэ асуудалд Японы Элчин сайд ямар байр суурьтай байна вэ?
-Элчин сайдын яамныхан маань өөрсдөө ч их эвгүй байдалд орсон. Тухайлбал, Япон улсынхаа Засгийн газрын өмнө бүр ч эвгүй байдалд орж буй юм. Яагаад гэвэл Монголд буруу үйл ажиллагаа явуулсан, зөв сонголт хийгээгүй гэдэг ч юм уу янз бүрийн асуудал гардаг юм байна. Өчигдрийн уулзалтаар ийм л юм ярьж байна билээ. Аргагүй байх л даа. Цаад хөрөнгө оруулалт хийж байгаа газрын нь итгэх итгэл нь алдагдах байдал үүсч буй байх гэсэн бодол төрсөн.
-Хувьчлалын асуудал олон хүний анхаарлыг өөр дээрээ татаж чадсан. Хүмүүс ч санаа бодлоо чөлөөтэй илэрхийлсэн. Ингэхэд манай томоохон компаниуд та нарт тусламжийн гараа сунгах талаар ямар нэгэн хүсэлт, санал тавьсан уу?
-Хүүхдийн урлан бүтээх төвийг хувьчиллаа гэхэд хүн бүрийн дуу хоолой орсон. УИХ-ын эмэгтэй гишүүд дуу хоолойгоо хүргэсэн. Хүүхдийн төлөө үндэсний газраас авахуулаад бидний таньж мэддэг бүхий л хүмүүс нэгдсэн. Тэр битгий хэл Иргэдийн хурлынхан дунд хүүхдийн “Лобби” бүлэг гэж байдаг юм байна. Тэд бидний талд байсан. Харин хөрөнгө мөнгөөр туслая гэсэн компани байгаагүй. Уг нь манай төвд 500 хүний суудалтай концертын танхим байдаг юм. Энэ танхимаа засварлуулая гээд Францын Элчин сайдын яаманд 200 гаруй сая төгрөгийн төсөл бичээд өгчихсөн байгаа. Түүнчлэн Унгарын Засгийн газар анх манай төвийг засч янзалж өгье гэж байсан. Эхний ээлжинд өөрсдийн хөрөнгө оруулалтаар засварлая гэсэн. Ингэхдээ үйл ажиллагаанд саад болохооргүйгээр нэг талаас нь засварлая гэсэн санал тавьсан хэрэг. Бидний харилцаа холбоотой ажилладаг Элчин сайдын яамдууд чадах чинээгээр туслая гэсэн саналууд тавьсан. Энэтхэгийн Элчин сайдын яам хүртэл та нарт ямар хүсэлт байна, бид яаж туслах вэ гээд ярьсан.
-Ер нь энэ төвийг бүрэн засварлаж дуусгахад хэчнээн сая төгрөг хэрэгтэй юм бэ. Энэ талын тооцоо, судалгааг хийж үзэв үү?
-Гаргаж үзээгүй. Бидний хамгийн гол айсан зүйл бол бэхэлгээ байсан. 1983 онд манай төв Пионерын ордон байсан шүү дээ. Дараагаар нь Хилийн цэргийн анасамбль аваад цэргүүдээрээ барилгын доогуур бэхэлгээ хийлгэсэн юм билээ. Тэгэхээр нурах эрсдэл байхгүй гэж хэлж болно. Гэхдээ шатны хажууханд нэг хагархай үүссэн болохоор жаахан айгаад байна. Тэрийг бэхэлчихвэл болох гээд байна. Бид Монголын архитектурын холбооны Даш гуайгаар бэхэлгээ хийх бүх зургийг нь гаргуулсан. 200 гаруй сая төгрөг болсон. Японы Элчин сайдын яамныхны тусламжтайгаар дээврээ засчих юм бол бидэнд гадна өнгөө засах ажил л үлдэнэ. Мөн цонхоо солих санаа байна. Манай цонхнууд 1958 оныхоороо л явж байгаа. Завсар зайг нь сонингоор чигжээд аргацаагаад л яваад байна. Гэхдээ сайн дулаалсан болохоор дулаанаа алддаггүй юм. Ер нь айл гэрээ засаад ирэхээрээ тэрийг ч, энийг ч сольчих юмсан гэдэг шүү дээ. Энэ мэтээр хийх юм манай төвд их бий. Ямар ч гэсэн эхлээд НИТХ-аас ямар шийдвэр гарахыг хүлээх хэрэгтэй байна.
А.АКЭРКЭ
Монгол Улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 44 жилийн ой, Хүүхдийн урлан бүтээх төвийн дээврийн засварт хөрөнгө оруулалт хийх Япон улсын буцалтгүй тусламж “Соёлын өвсний үндэс” төсөлд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өчигдөр тус төвийн Ёслол хүндэтгэлийн танхимд болох байв. Харамсалтай нь, энэхүү арга хэмжээ тодорхойгүй хугацаагаар хойшилжээ.
Энэ талаар Хүүхдийн урлан бүтээх төвийн захирлын үүрэг гүйцэтгэгч М.Энхтуяатай ярилцлаа.

0 Сэтгэгдэл