Б.БААТАР
Ромын хамба лам, католик шашны тэргүүн Францис Мексик улс АНУ-ын хооронд хилийн ойролцоо байрлах шоронд очихоор болжээ. Тэрээр өнөөдөр Мексик улсад газардсан бөгөөд өчигдөр замдаа гарсан байсан юм. Киудад Суарез шоронд айлчлах болсон шалтгаан нь шоронгийн хоригдлууд ил захидал илгээж тэднийг адислах, муу муухай бүхнээс хамгаалах, дахиж гэмт хэргийн ертөнц рүү орохгүй байх үүд хаалгыг хаахыг хүссэн учраас ийнхүү биечлэн очихоор болсон байна.
Хамба лам өөрөө Аргентин улсын иргэншилтэй бөгөөд испани хэлээр чөлөөтэй ярилцах учраас Мексик улсад очин ийнхүү буян үйлдэхээр болжээ. Түүний аюулгүй байдлыг шоронгийн харгалзагчид болон бие хамгаалагчид, Мексик улсын цагдаа нар хангах юм байна. Тэрээр шоронгийн хоригдлуудтай уулзсаны дараа нийслэл Мехико хот руу очих юм. Ингээд хоёр өдрийн турш түүний католик шашны айлчлал дуусах талаар эх сурвалжууд мэдээллээ.