Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
Манай улсын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцууллаа

С.ҮЖИН

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас манай улсын нийгэм, эдийн засгийн төлвийг энэ оны нэгдүгээр сарын байдлаар танилцууллаа.

Улсын хэмжээнд  2016 оны нэгдүгээр сард 6275 эх амаржиж, шинээр 6304 хүүхэд төрж, өмнөх оныхтой харьцуулахад амаржсан эх 393 буюу 5.9 хувь бол хүүхэд 417 буюу 6.2 хувиар буурсан байна. Харин нялхасын эндэгдэл 121 болж, өмнөх оныхоос гурван хүүхэд буюу 2.5 хувиар өсч, 1-5 хүртэлх насандаа 140 хүүхэд эндэж нэг хүүхэд буюу 0.7 хувиар буурсан байгаа юм.

Мөн халдварт  өвчнөөр өвчлөгсөд 5908 болж, өмнөх оныхоос 2761 хүн буюу 87.7 хувиар нэмэгдсэн бол вируст хепатитаар 33 буюу 36.7 хувь, сүрьегээр өвчлөгсөд 98 буюу 25.7 хувиар буурсан хэдий ч улаан бурханаар 2723 хүн өвчилсөн нь нөлөөлсөн байна.

Харин бүртгэлтэй ажилгүй иргэд 34.6 мянга болж, өмнөх оныхоос 1.2 мян.хүн буюу 3.3 хувиар буурсан ч өмнөх сарынхаас 1.8 мян.хүн буюу 5.5 хувиар өсчээ. Ажиллах хүчний хувьд арван тав ба түүнээс дээш насны эдийн засгийн идэвхтэй хүн ам 1164.1 мянга болж, 624.6 мянга буюу 53.7 хувь нь эрэгтэй бол 539.5 мянга буюу 46.3 хувь нь эмэгтэйчүүд юм байна.

Харин Нэгдсэн бодлого, хамтын ажиллагааны газрын дарга Б.Бадамцэцэг “ Ажилгүй иргэд 96.5 мянга болсон бөгөөд 56.4 мян буюу 58.4 хувь нь эрэгтэй, 40.1 мян буюу 41.6 хувь нь эмэгтэйчүүд юм.Мөн өрхийн сарын дундаж мөнгөн орлого 848.8 мян.төг болж, өмнөх оныхоос 123.4 мян.төг буюу 12.7 хувиар буурлаа. Өрхийн дундаж  мөнгөн зарлага 858.6 мян.төг болсон нь өмнөх оныхоос 130.0 мян.төг буюу 13.2 хувиар буурсан” хэмээлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан