Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Археологийн олдворууд хэзээ ирэх нь тодорхойгүй байна

Монгол, АНУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд АНУ-д хууль бусаар нэвтрүүлсэн Монголоос гаралтай археологийн болон түүх, соёлын үнэт зүйлсийг буцаан олгохоор болсон билээ.  АНУ-ын Гааль, Хилийн Хамгаалалтын Албатай байгуулж буй “Өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцлөөр хүлээлгэн өгөх” тухай гэрээнд АНУ-д суугаа Элчин сайд Б.Алтангэрэл энэ сарын 4-ний өдөр гарын үзэг зурсан ч одоогоор олдворуудыг хэзээ буцаах талаар тодорхой мэдээлэл байхгүй байна.

Гэхдээ эрхзүйн боломж нээгдсэнээр Нью-Йорк хотод хураагдаад байгаа Алиорамус үлэг гүрвэлийн гавлын яс, 2015 онд хураагдсан Бактрозаврын гавлын яс, Протосератопын араг яс, Протосератопын өндөгний чулуужсан үүр, Пситозаврын араг яс, Пситозаврын гавлын яс, зулзаган Протосератопын араг яс бүхий нэг хайрцаг, Хадрозаврын араг яс зэрэг олдворыг манай улсад хүлээлгэн өгөх юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан