Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Пак Ын Хэ Хойд Солонгосын өмнөөс санаа зовлоо

Б.БААТАР

Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Ын Хэ хоёр Солонгосын харилцаанд ихэд анхаардаг нэгэн. Тэрээр Хойд Солонгосын нөхцөл байдалтай өчигдөр танилцаад үндэсний хэмжээнд аюул нүүрлээд байгааг парламентын танхимд хэлсэн үгэндээ онцлов. Хамгийн гол нь Хойд Солонгосын нуран уналт нь өмнөдийн талд хэрхэн сөргөөр нөлөөлөх талаар иргэдэд давхар сануулга өгсөн хэмээн хэвлэлүүд мэдээлж буй. Тэрээр Хойд Солонгосын уналт, дампуурлын тухай ийнхүү тайлбарласан байна.

Тэрээр “Пхеньян яаралтай цөмийн туршилт хийхгүй л бол Хойд Солонгос эдийн засгийн төдийгүй ахуйн хэрэглээний хүнд байдалд орсон. Тиймээс цөмийн хөтөлбөрт зориулж Хойд Солонгос яаралтай хиймэл дагуул хөөргөж, тив алгасан баллистик пуужин турших хэрэгтэй гэсэн таамагт хүрээд буй юм. Өмнөд Солонгос нь АНУ-ын холбоотон ч Хойд Солонгосын хилийн бүсэд нууцаар хүнс хоол тэжээлийн тусламж өгдөг талаар зарим сайт онцолдог. Гэхдээ хиймэл дагуул хөөргөнө гэдэг ойлголт нь дэндүү том гэдгийг АНУ Хойд Солонгост сануулсаар байгаа учраас энэ үйл явдлыг дэмжихгүй, харин ч бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлэл дагуулж байна” гэв. Яагаад хиймэл дагуул нэрээр пуужин турших болсон шалтгаанаа Хойд Солонгос НҮБ болон бүс нутгийн гишүүн болж, бусад улс орны адил хөгжих хүсэл эрмэлзэлтэй учраас хэмээн тайлбарладаг. 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч хатагтай Пак Ын Хэ парламентын хурлын үеэр цөмийн хөтөлбөр, туршилт нь хоёр Солонгосын хойшдын ирээдүйн сайн сайханд тэмүүлэх хугацааг улам сунгаж, таагүй харилцаа, дампуурлыг ойртуулж байгаа гэсэн байна. Цөмийн бөмбөгөөр улс орнуудыг сүрдүүлснээр хожим Хойд Солонгос байсан гэх түүх, дурсамж л үлдэхийг мөн анхааруулжээ. Тиймээс дэлхийн улс орнуудтай адил аж үйлдвэр, дэд бүтэц хөгжүүлж хамтдаа хөл нийлүүлэн алхахыг уриалж байна гэв.

Вашингтон болон Сөүл Хойд Солонгос баллистик пуужин гэх хиймэл дагуулын нэрээр далдалж буй туршилтыг урьдчилан хараад цөмийнх мөн гэж сэрэмжлээд байгаа. Харин Хойд Солонгос “бид цөмийн зэвсэг гэхээс илүүтэй хиймэл дагуултай, шинжлэх ухаантай хөл нийлүүлэн алхах цаг ирснээ илэрхийлж байна” гэж тайлбарласан. Өнгөрсөн сард Хойд Солонгосын газар нутагт цөмийн бөмбөг турших гэж байна уу гэмээр үйл явдлууд их болсон. Хиймэл дагуул хөөргөх зурваст пуужингийн угсралт явагдаж, усан доор цөмийн бөмбөг туршиж үзсэн гэдэг мэдээлэл дэлхий нийтийг цочирдуулсан. Усан доорх бөмбөг турших технологийн талаар АНУ-ын зүгээс “боломжтой” гэсэн дүгнэлт хийсэн. Тэдний цорын ганц санаа зовж буй зүйл нь “АНУ-ын баруун эрэг рүү цөмийн бөмбөг хөөргөх вий” гэх айдас. Долоо хоногийн 24 цаг Хойд Солонгосыг ажигладаг бүхэл бүтэн баг бий. Цэнэгтэй хошуу илгээвэл АНУ тогтоож дийлэхгүй томоохон хохирол амсана гэж Пентагон мэдэгдсэн удаатай.

Өмнөд Солонгос Япон зэрэг нь Хойд Солонгосыг хянаад байж чадахгүй. Тийм учраас Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак аль болох Хойд Солонгостой ирээдүйгээ харсан бодлого баримтлан харилцах гэж хичээж байгаа юм.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн хэлсэн үгнээс дэлхий нийтийн анхаарлыг татсан өөр нэг зүйл нь Өмнөд Солонгосын олон зуун мянган иргэн одоог хүртэл тэд Хойд Солонгост ажил хөдөлмөр эрхэлж, гэр бүлтэйгээ амьдарч нутаг руугаа буцаж чадахгүй гацаад байна. Манай иргэдэд төлөх ёстой төлбөр тооцооны дүн ч байгаа гэсэн үг нь. Ерөнхийлөгч хэдийгээр мөнгө чухал биш гэсэн ч Хойд Солонгосын өр гэх гурван тэрбум ам.долларыг Засгийн газар анхааралдаа авч, өр зээлийн хэмжээг архивлахыг үүрэгдсэн бололтой. Хойд Солонгосын хөдөлмөрийн намын харьяа үйлдвэрүүдэд олон мянган өмнөдийн иргэн ажилладаг. Гэвч тэдний зарим нь цалингаа авч чадахгүй өдий хүрснийг хатагтай Пак хэвлэлээр онцлов. Энэ мэт хоёр улсын жижиг асууд­лыг эхний ээлжинд шийдэх хэрэгтэй гэдгийг ч анхааруулжээ.

Хатагтай Пак Хойд Солон­гос руу тусламж илгээх асуудлыг хэлэлцэх санал мөн тавьсан байна. Хойд Солон­гост ахуйн хэрэглээ, амьдрах нөхцөл үнэхээр хүндэрч байгаад ихэд санаа зовж буй гэдгээ илэрхийлээд Хойд Солонгост ажиллаж байгаа иргэдээ авах хүсэлтэйгээ ч цухас дурдахдаа, хүмүүсээ тусламжаар солих боломжтой талаар ил далд хэлбэрээр хэлжээ. Өмнөд Солонгосын либерал намын эрх баригчдын зүгээс Хойд Солонгос улсын төлөө Өмнөдийн бизнес эрхлэгчид, олон сая гэр бүлийн хөдөлмөр, хүч хөлсийг Засгийн газар, төр оролдох эрхгүй гэх мэт шүүмжлэл гарчээ. Засгийн газраас Хойд Солонгост тусламжийн гар сунгах асуудал яригдаж эхэлснээс хойш ийнхүү либерал намынхан, парламентад суудалтай тус намын гишүүд Ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд шүүмжлэлтэй хандаж байв. Харин Либерал намынхан бизнес эрхлэгчдийг төлөөлөх хэмжээний томоохон эрх мэдэлтэй болж гэдгийг хатагтай Пак хатуухан үгээр хэлж тэднийг дуугүй болгож чаджээ. Ерөнхийлөгчийн хувьд хоёр Солонгосын эв нэгдэл, ирээдүйн харилцаанд ахиц буй болгон хожим ажлаа хүлээлгэж өгнө гэсэн амлалт нэр дэвшиж байхдаа өгсөн байдаг юм.

“Хоёр улсын үйлдвэрлэлийн бүс Кэсон нутагт үйлдвэрлэл явуулж, ажил эрхэлж байгаа хүмүүсийн хөдөлмөрийг хаах Засгийн газрын шийдвэр нь Өмнөд Солонгост л ашиггүй. Хүссэн хүсээгүй Хойд Солонгос нь Хятад, ОХУ-тай бизнес болоод бусад харилцаагаа дээшлүүлж, амьжиргааны хүнд байдлаасаа салах болно” гэсэн шүүмжлэлийг танхимаас хатагтай Пакийн эсрэг хэлжээ. Либерал намынхан эрх баригчдыг хатуу шүүмжилдэг ч тэднийг АНУ-ын тал дэмждэг гэдгийг зарим хэвлэл баталсан байдаг. Хэрэв Кэсоний аж үйлдвэрийн, бизнесийн томоохон сүлжээг үгүй хийх бол Засгийн газрын гаргах шийдвэр түүхэн дэх хамгийн том алдаа гэдгийг либералууд тодотгожээ. Товчхондоо Өмнөд Солонгос, Хойд Солонгос улсыг холбож байгаа цорын ганц зүйл нь энэхүү Кэсоний бүс нутагт явуулж байгаа үйлчилгээ, худалдаа. Тиймээс Ерөнхийлөгч тусламжийн гар сунгах нэрээр Кэсон бүс нутгийг улам хөгжүүлэх ёстой гэдэг нь гол сэдэв болоод байгаа юм. 

Өмнөд Солонгос нэг зүйл дээр маш болгоомжтой ханддаг. Тэр нь Хойд Солонгос улсын дураар, тааваар нь байх ёстой мэт авирлах явдал.

Хойд Солонгос улсын зүгээс Сөүлийг АНУ-ын даалгавар, өгсөн үүргийн дагуу үйлдэл хийдэгт ихэд шүүмжилдэг талаар онцолдог. Хатагтай Пак Хойд Солонгосыг дэлхийд нээлттэй байх зөвлөгөөг залуу удирдагчид чиглэн өгсөн. 21 дүгээр зуунд дэлхийн улс орнууд нэгнийгээ дэмжиж байж хөгждөг бөгөөд аливаа асуудлаа зөвхөн дотроо, ганцаараа шийдээд байж болохгүйг мөн хэлсэн юм. Террорист хандлага бүхий үйл ажиллагааг таслан, эдийн засгийн болон олон улсын хамтын үйл ажиллагаа л тус улсад хэрэгтэй гэдгийг Ерөнхийлөгч Пак Ын Хэ хэлжээ. Улс орны хөгжилд дотоод шүүмжлэгчид болон хөрш орны шүүмжлэл байж гэмээнэ хөгжлийн замд улс орноо хурдан өөд нь татдаг талаар онцлов.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч, хатагтай Пак парламентад үг хэлж байхдаа Кэсонд хөдөлмөр эрхэлж байгаа Хойд Солонгосын ажилчдад АНУ-ын ам.доллар биш Өмнөд Солонгосын вонноор цалин тавьдаг явдлыг зогсоож адилхан болгохыг хүсч байгаагаа Засгийн газарт илэрхийлсэн байна. Үүнийг мөн л либерал намынхан эсэргүүцэж байгаагаа өгүүлээд амжжээ.

Аливаа харилцаанд дандаа гуравдагч тал нөлөө үзүүлж байх юм гэсэн гомдлыг Хойд Солонгосын тал байнга хэлдэг. Гэхдээ тэд Өмнөдийн талд нүүр өгөхгүй аль аль талдаа алтан дундаж байхыг эрмэлздэг. АНУ-ыг  буруутгадаг ч Өмнөд Солонгостой шуудхан илэн далангуй байж чаддаггүй. Итгэлцэл гүйцэд бий болоогүй гэж хэлж болохоор сонирхолтой харилцаатай. Ямартай ч Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэ хоёр Солонгосын харилцаанд анхаардаг гэдгийг дэлхий нийтэд хэллээ. Мөн АНУ Хойд Солонгосын харилцаанд Өмнөдөд ч анхааруулсан, бизнесийн тал дээр ч зөвлөгөө өгдөг нь тодорхой харагдаж байна. Хойд Солонгос улс хиймэл дагуулын пуужин хөөргөх асуудал л ойрын өдрүүдэд үлдэж байгаа талаар хэвлэлүүд онцоллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан