Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн тайланг хүлээн авах хугацааг сунгаж, энэ сарын 20-ны өдрийг дуустал хүлээн авахаар боллоо.
ХХОАТ тухай хуулийн дагуу иргэд анх удаа өөрийн болон банк, санхүүгийн байгууллагын авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар орон сууц худалдаж авах буюу байшин барьсан бол, мөн их, дээд сургуулийн баклаврын түвшний өдрийн ангийн оюутны сургалтын төлбөрийг төлсөн бол тодорхой хэмжээний буцаан олголт авдаг.
Татварын хөнгөлөлт эдлэх хүсэлтэй иргэд тусгайлан заасан материалыг бүрдүүлэн харьяа дүүргийнхээ Татварын албанд тухайн жилийнхээ хоёрдугаар сарын 15-ны дотор хандаж, тайлангаа өгдөг. Харин энэ жилийн хувьд Сар шинийн баяр давхацсан учир тайлан хүлээн авах хугацааг сунгах шийдвэрийг Татварын ерөнхий газраас гаргажээ.
Мөн албан татварын 2015 оны жилийн эцсийн болон 2016 оны нэгдүгээр сарын тайланг хүлээн авах хугацаа сунгагдаж байгаа аж.