Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Азийн залуус “Хаврын баяр” өдөрлөгт гурав дахь жилдээ нэгдэнэ

МЗХ-ноос соёл уламжлал, шашин шүтлэг адил төстэй Азийн орнуудын оюутан залуусыг хамруулсан “Хаврын баяр” өдөрлөгийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.

Орон орны оюутан залуусыг ойртуулан танилцуулах, соёл уламжлалаа бие биедээ таниулах зорилго бүхий тус арга хэмжээг энэ сарын 20-нд гурав дахь удаагаа  зохион байгуулах гэж байна.

Уг өдөрлөгт Орос, Хятад, Хойд Солонгос, Өмнөд Солонгос, Лаос, Вьетнам, Афганистан, Казакстан, Япон зэрэг орны оюутан залуусаас гадна Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд болон Олон улсын байгууллагын төлөөлөл урилгаар оролцох юм.

Өдөрлөгт оролцогчид нь орон орныхоо онцлогийг харуулсан үндэсний хувцастайгаа ирэх бөгөөд өөрсдийн цагаан сар тэмдэглэх ёс заншлаа танилцуулан урлагийн үзүүлбэр сонирхуулж, Монгол тоглоом наадгайгаар хамт тоглон нэг өдрийг өнгөрүүлэх аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан