09:30 цагт ОБЕГ-ын хурлын танхимд ХАХНХЯ,НҮБ, Онцгой байдлын ерөнхий газар хамтран зохион байгуулж буй Зудад нэрвэгдсэн хөдөөгийн малчдад зориулсан Ариун цэвэр, эрүүл ахуйн багцуудыг хүлээлгэж өгөх үйл ажиллагаа болно.
10:00 цагт энэ сарын 11-14-ний хооронд Туркийн Истанбул хотноо болсон "Олон Улсын Тогооч нарын Холбооны 14-р их наадам"-аас Монголын мастер тогооч нар багийн болон Ази хоолны төрөлд нийт 6 мөнгөн медаль хүртсэн тогооч нар Чингис хаан ОУНБ-д газардана. 2010 оноос манай улсын тогооч нар ОУ-ын чанартай уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож, улсынхаа нэрийг дэлхийн хоол үйлдвэрлэлийн салбарт гаргасаар яваа юм.
11:00 цагт Засгийн газрын III байрны 320 тоотод /хуучнаар статистикийн хорооны байр/ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлаарх хэвлэлийн бага хуралтай
11:00 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвөөс Эрдэнэс тавантолгой ХК-ийн хувьцааг арилжаалах асуудлын тухай мэдээлэл хийнэ.
11:00 цагт 130-р бага сургууль /15-р хороо Рапид хорооллын зүүн талд/ "Хүүхдэд ээлтэй Хан-Уул" хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн 2015 онд ЕБС-ын 10 сургуульд "Робот кабинет" байгуулж, сурагчдын техник сэтгэлгээг хөгжүүлэн, ирээдүйн инеженерүүдийг бэлтгэх болсон. Үүнээс үүдэн ХУД-ын ЗДТГ, Монголын Роботын боловсролын нийгэмлэгтэй хамтран дүүргийн аварга шалгаруулах "Лего Робот" тэмцээн зохион байгуулагдах гэж байна.
12:00 цагт Уул уурхайн яамны хүндэтгэлийн танхимд Уул уурхайн яам Японы шинэ эрчим хүч, аж үйлдвэрийн байгууллагатай хамтран нүүрсийг хуурай аргаар баяжуулах туршилтийн төслийг хэрэгжүүлэх гэж байгаатай холбоотойгоор санамж бичиг байгуулна.