Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
Х.Батболд: 64 мянган орон сууцны бодит эрэлт бий

Орон сууцны борлуулалтын талаар Барилга, хот байгуулалтын яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Х.Батболдтой ярилцлаа.

-Барилгын компаниу­дын байдал ямархуу байна вэ. Найман хувийн хүүтэй зээлийг зогсоосон нь орон сууцны борлуулалтад тө­дийгүй  барилгын компа­ниудын сан­­хүүгийн чадварт сөр­­гөөр нөлөөлсөн шийдвэр болсон?
-Үндсэн хуулийн цэцээс ипотекийн найман хувийн хүүтэй зээлийг зогсоох шийдвэр гарсан нь барилгын компаниудад дарамт болсон нь ойлгомжтой. Мөн арилжааны банкуудад ч хүндрэл үүсгэсэн. Учир нь, барилгын компаниуд арилжааны банкнаас зээл авч барилга барьсан юм.

-УИХ-аас Үндсэн хуулийн цэцийн шийдвэ­рийг хүчингүй болгосноос хойш  ипотекийн найман хувийн хүүтэй зээлийг олгож эхэлсэн үү?
-Ипотекийн найман хувийн хүүтэй зээлийг олгож эхэлсэн. УИХ-аас 2016 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр Иргэний болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан юм. Өнөөдрийн байдлаар 1139 өрх ипотекийн найман хувийн зээлд хамрагдсан. 

-Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн судал­­гаа­­гаар өнгөрсөн арван­хоёрдугаар сарын орон сууцны борлуулалтыг энэ оны нэг сартай харьцуулахад 30 хувиар буурсан гэсэн үзүүлэлт гарсан. Мэдээж орон сууцны эрэлт буураагүй байх?
-Эрэлттэй холбоотой гэж бодохгүй байна. Орон сууцны урьдчилгаа төлбөр 30 хувийг 10 болгох шийдвэр гаргаж олон нийтэд түгээсэн. Үүнтэй холбоотойгоор иргэдийн дунд хүлээлт үүссэн. Урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох асуудал учир дутагдалтай. Ер нь 10 хувь болгох боломж байхгүй.

-Жил ирэх тусам төдийгүй сар өнгөрөх тусам орон сууцны үнэ буурч байна. Үнэ буурах асуудлыг орон сууцны үнийн хөөс хагарч байна ч гэж үзэх хүмүүс бий. Энэ талаар?
-Саяхан авсан мэдээллээр бол шинэ он гарсаар орон сууцны үнэ 10.4 хувиар буурсан байна. Учир нь, эрэлтээс нийлүүлэлт давсан. 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар Монгол Улсын хэмжээнд 18 мянга 882 айлын орон сууц борлогдоогүй. Ипотекийн найман хувийн хүүтэй зээлийг тав  болгох асуудлыг УИХ-аас яаралтай шийд­­­­­­­вэр­­­­­­­лэж, Засгийн газар бо­лон Сангийн яам хэрэгжүүлэх журмыг баталбал ирэх хавраас орон сууцны борлуулалт сайжрах байх.

-Удахгүй барилгын ажил эхэлнэ. Ирэх хавраас хэчнээн орон сууц шинээр баригдах бол. Борлогдох болов уу?
-2016 онд 26 мянга 143 айлын орон сууц ашиглалтад оруулна. Эдгээр орон сууцны барилгын гүйцэтгэлийн 50 хувь нь хийгдсэн. Өмнөх жилийнхтэй нийлүүлбэл  44 мянган айлын орон сууцыг  зах зээлд борлуулахад бэлэн байна.
Барилга хот байгуулалтын яамны хийсэн судалгаагаар 63 мянга 915 иргэн ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй байгаа. Ингээд бодохоор 64 мянган орон сууцны бодит хэрэгцээ  байна гэсэн үг. Эдгээр иргэн  орон сууцны зээлд хамрагдвал 44 мянган орон сууц зах зээлд  бэлэн байна. Орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох шийдвэр гарснаар иргэдийн дунд хүлээлт бий болсон нь үнэн.
Мөн Үндсэн хуулийн цэцийн шийдвэр ч орон сууцны борлуулалт буурахад нөлөөлсөн юм. Ирэх гуравдугаар сараас орон сууцны борлуулалт хэвийн болно.

-Орон сууцны түрээсийн журам удахгүй батлагдана. Ямар шалгуур хангасан иргэд түрээсийн байранд орох вэ?
-“Түрээсийн орон сууцны хөтөлбөр”-т  Төрийн орон сууцны корпорацын 929 айлын орон сууцыг хамруулсан. Улаанбаатар хотод 350, хөдөө орон нутагт 579 айлын орон сууц хөтөлбөрт хамрагдана.

Ингэснээр түрээслэх журам гарах ёстой. Уг журмыг Барилга хот байгуулалтын сайд батална. Улаанбаатар хотод “Буянт-Ухаа 2” хороололд 350 орон сууцыг түрээслэнэ. Залуучууд, бага дунд орлоготой иргэд болон эмзэг бүлгийн иргэд түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдахаар журамд тусгасан. Түрээсийн орон сууц нь  30-50 ам.метрийн хооронд байна. Улаанбаатар хотод 200-280, хөдөө орон нутагт 140-230 мянган төгрөгөөр түрээслэх юм. Тодруулбал, Улаанбаатар хотод 30 ам.метр талбайтай орон сууцыг 200, 50 ам.метр талбайтай  бол 280 мянган төгрөгөөр түрээслэнэ.

Эрх зүйн чадамжтай, 21 нас хүрсэн, тогтмол орлоготой, нийгмийн даатгалын шимтгэл хоёроос доошгүй жил төлсөн, инженерийн шугам сүлжээнд холбогдсон орон сууцгүй иргэн түрээсийн байрна хөтөлбөрт хамрагдах боломжтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан