Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өтгөн хатвал хөлийн ядам хуруугаа сайн хөдөлгө

Хөлийн улны тоо томшгүй судас их тархитай нягт холбогдож биеийн бүх газарт хүрдэг. Хүн хөлийнхөө хуруу, улыг илж хөдөлгөх хэрэгтэй. Хөлийн эрхий хуруу нь элэг дэлүүний судасны нэвтрэх зам байдаг. Хөлийн эрхий хурууг сайн хөдөлгөвөл элэг дэлүүний үйл ажиллагааг сайжруулж, идэх дуршлыг нэмэгдүүлэн элэг дэлүүний хаванг анагаахад сайн. Хөлийн ядам хуруу нь цөстэй холбоотой учраас сайн илж хөдөлгөвөөс өтгөн хатах, шилбэ өвдөхөд тустай.

Хөлийн чигчий хуруу давсагтай холбоотой байдаг болохоор сайн илж, хөдөлгөж байвал эмэгтэйчүүдийн савны хий, сав хазайсанд тустай гэж үздэг. Хөлийн улаа тогтмол илснээр үе мөч, хөл нуруу, хэвлий өвдөх, нойр алдах, бэлгийн чадавх муудах, мөгөөрсөн хоолойн үрэвсэл, толгой өвдөх, бөөрний үйл ажиллагаа муудах зэргийг эмчлэхэд тустай. Сүүлийн үед Хятад, Япон, Солонгос зэрэг азийн орнуудад хөлийн улны массаж өргөнөөр хөгжиж хүчээ авч байна.

Хөлийн улаар дамжуулан биеийн цэгт хүрч хүнийг тайвшруулан, ядаргаа тайлж нэг зүйлийн алжаал тайлах эмгүй эмчилгээ болох тул хөл тавхайн массажийг нөхцөл байдалдаа тохируулан хийвэл сайн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан