Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөрөнгө орлогоо мэдүүлэх хугацаа өнөөдөр дуусна

Хувийн ашиг сонирхол хөрөнгө орлогын мэдүүлэг авах хуулийн хугацаа өнөөдөр дуусна. Тиймээс хуулийн хугацаандаа багтан хөрөнгө орлогоо мэдүүлэхийг АТГ-аас мэдэгдээд байна.

Улсын хэмжээнд Хувийн ашиг сонирхол хөрөнгө орлогын мэдүүлэг /ХАСХОМ / бүртгэх явц 96.1 хувьтай байгаа аж. Авлигатай тэмцэх газрын нэр бүхий ажилтан, албан хаагчид сар шинийн өдрүүд болон амралтын өдрүүдэд албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэн, хүлээж авч байгаа юм. Энэ өдрүүдэд ч хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх боломжтой.

Хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар 70112468, 70112469, 70112499 дугаарын утсаар холбогдож, заавар зөвлөгөө авч болох юм. Түүнчлэн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн цахим бүрдүүлэлтийн https://meduuleg.iaac.mn системийг 24 цагийн турш ажиллуулах аж.

Хөрөнгө орлогоо мэдүүлэх ёстой 269 өндөр албан тушаалтан байгаагийн 246 нь ХОМ-ээ мэдүүлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан