УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
Петр Прэет: Цаг нь ирэхээр Европ еврогоос татгалзах байх
Европын төв банкны удирдах албаны гишүүн байсан, эдийн засагч, нийгмийн халамжийн сангийн ерөнхий захирал байсан Европын холбооны сангийн сайдын зөвлөх хийж байсан Петр Прэет цаг үеийн асуудлаар маш сонирхолтой ярилцлага өгсөнийг хүргэж байна. Тэрээр энэ жилийн европын санхүүгийн байдал болон дэлхийн эдийн засгийн чиглэл, урсгалын талаар ингэж ярьжээ.
-Европын төв банк уг нь 2015 оны гуравдугаар сард тусгай хөтөлбөр гаргаж эдийн засгийг сайжруулах талаар ажиллаж элэсэн байдаг. Яг өнөөдөр еврогоор гйүлгээ хийдэг улс орнуудад нөхцөл байдал сайжраагүй байгааг хэрхэн харж байна вэ. Та бүхэн юу ч хийж амжсангүй.
-Европын банкуудын холбоо өөртөө хувьцаа цуглуулж, мөнгө босгох аргачлал нь өнөөдөр үр дүнгээ өгч эхлээгүй байна. Банкууд нэгнээ дэмжих хөтөлбөр байсан гэдгийг онцолж хэлмээр байна. Яг ч амжилт, үр дүн гараагүй гэж хэлж болохгүй юм. Яагаад гэвэл тэр нь буруу ойлголт. Яг жилийн өмнө 2014 оны нөхцөл байдалтай харьцуулах юм бол өнгөрсөн жилийн ажил хэрэг бидэнд нэг шат ахих том боломж, гарцийг бий болгосон гэж дүгнэж хэлэх ёстой юм. Банкууд зээл олгохгүй, дотогшоо чиглэсэн бодлого баримталж байсан бол өнгөрсөн жилээс зээл олгож эхэлсэн. Иргэд евротой болж бизнес эрхэлсэнээр ажилгүйдэл, хөдөлмөр эрхлэх таатай боломж нээгдэж, тал бүрт хөдөлгөөнд орж еврогийн эргэлт хурдаа авсан. Яг энэ байдал дээр банкууд дэмжлэг үзүүлэхдээ хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн нь эдийн засагт ахиц гарах нэг үүд хаалга нээгдсэн юм. Еврогоор гүйлгээ хийдэг улс оронд энэ зарчим тэгш үйлчилж эхэлсэн. Итали, Испани зэрэг орнуудын эдийн засаг ч арай дээр болсон. Европын төв банк үр дүн харсан учраас энэ жилийн эхний улиралд үл үзэгдэгч үр дүнгийн талаар ярих нь илүүц биз. Инфляци байхгүй болно гэдэг боломжгүй. Гэхдээ өнгөрсөн жилийн гуравдугаар сард баталсан хөтөлбөр инфляцийг багасгасан бодит үр дүнг би харуулж болно. Евро бүсийн санхүү, эдийн засгийн байдал сайжирч байна.
-ХБНГУ болон Дани хөтөлбөрийг эсэргүүцэх хандлагатай байсан шүү дээ?
-Санхүүгийн нөхцөл байдлыг бонд босгох алхамаар асуудлаас гарах аргыг ямар ч холбоо, гишүүн эсэргүүцэх эрх байхгүй. Энэ бол улс орны эдийн засгийн талаар биш евро гэдэг ханшийн талаар яригдаж байгаа асудал. Яригдаад дууссан. Одоо үр дүнгийг нь бид хүлээж байна. Евро хэрэглээний улс орнуудаас зарим нь бонд босгох, эдийн засгийн нэгдсэн нэг чиглэл бодлого нь ашиггүй мэт хандаж байсан. Харин тэд яаралтай тусламж, онцгой байдал тусламж зэрэгт мөнгөтэй байх ёстой мэтээр хямралд хандаж байсан нь нууц биш. Эрсдэл үүрэхийг тэд хүсээгүй гэж хэлэх нь зүйтэй болов уу. Санхүүгийн болон эдийн засгийн нөхцөл байдал дандаа л эрсдэл гэдэг үг дагаж байдаг шүү дээ. Инфляци гэдэг үгнээс тэд айдаг, эмээдэг гэж ярих дуртай. Гэхдээ ямар ч санхүү, эдийн засгийн асуудал байнга л хүнд хэцүү байсаар л ирсэн. Байх ч болно. Энэ бол мөнгөний хууль. Мөнгөнөөс мөнгө гаргаж авах ухаан суралцах ёстой. Түүнээс олсон мөнгөө хадгалах гэж олдоггүй юм. Эргэлдүүлэх ёстой гэж хэлэх гээд байна.
-Яг үүнийг чинь Клаас Кнот хэлээд байсан юм.
-Би ч гэсэн евро бүсийн улс орнуудыг нэг зүрх сэтгэлтэй байлгахыг хүсдэг. Бидний хийгээгүй бүхийг нэг нь нөхдөг. Алдаа оноогоо цугтаа ярилцдаг. Европыг автомашин гэж зүйрлэх юм бол мотор нь европын төв банк. Банкны үйл ажиллагаа дэмжих нь автомашиндаа шатахуун хийж байгаатай л адил. Би яагаад энэ жишээг хэлээд байна гэхээр автомашин нэг л эд ангигүй бол хөдөлгөөнд оролцож болдоггүй. Яг үүнтэй адил банкны үйл ажиллагаа бусад бүх зүйлтэй уялдаа холбоотой байдаг. Аливаа нэг шийдэл, шийдвэр бүгд нягт холбоотой бусадтайгаа хэлбэлзэж байдаг. Тиймээс л эдийн засгийг бид “сүлжээ гэр бүл” гэж нэрлэдэг.
-Зах зээлд шахалт дарамт нэмэгдэх тохиолдолд бусад зүйлс дагаад хэлбэлзэх нь европын төв банкинд хэр хүнд байдаг вэ. Яагаад гэвэл би тэнд юу болдог эсэхийг сайн мэдэхгүй шүү дээ?
-Зах зээлийн үнэ ханшийг хөдөлгөж байдаг олон зүйл бий. Олон үзүүлэлт өдөр бүр бага их гэлтгүй хэлбэлзэж байдаг. Яг л нэг нь нөгөөхөө нөхөж байдаг шиг. Зах зээлд хэн ашиг гаргаж чадна тэр эдийн засгийн хэллэгээр “ханшийн тоглогч” юм. Европын төв банк гэхээр танд юу бодогдож байна. Евро мөнгөн тэмдэгт төсөөлөгдөж байна уу. Бид еврогоор гүйлгээ хийдэг улс орнуудын сангийн яам, ерөнхий сайд, гадаад хэргийн сайд болон 100 гаруй банкуудтай ажилладаг. Зээл олгож, хөрөнгө босгож, бонд хурааж, үл хөдлөх худалдаалах, бүхий л төрлийн гүйлгээ зэрэг бидний хийдэг өдөр тутмын ажил. Би хэдийгээр Европын төв банкинд ажилладаггүй ч гэсэн өдөр тутмын үйл ажиллагааг сайн мэдэж байна. Зэс, алт мөнгө зэрэг байгалийн нэг л үнэт зүйл дэлхийн зах зээл дээр хэлбэлзэхэд бүгд хөдөлнө, бүх зүйл өөрчлөгдөж санхүүгийн нарийн ухаан шаардагдаж асуудал ундарна.
-Зарим улс орнууд гэхдээ энэ хүнд байдлыг ойлгодоггүй шүү дээ. Жишээ нь Нидерланд улс. Тэд гишүүн байсаны төлөө европын төв банкнаас хөнгөлөлт эдэлж байна. Зарим нь эсрэгээрээ өр бас дахин өр.
-Энэ бол улс орнуудын эдийн засгийн ялгаа. Анх европын төв банкийн байгуулж байхад, европын холбоо гэж үүсгэн байгуулагдаж байхад, европ тив нэгдсэн нэг эдийн засгийн ханштэй болж байхад байгаа бүхнээ зориулж байсан улс өнөөдөр боломжийн амар амгалан тайван амьдарч чадаж байна. Үүний нэг бол Нидерланд улс. Европын төв банкны дэмждэгийг авдаг улс орнууд байхад зээл авахыг хүсдэг ч улс орнууд зөндөө байдаг нь үнэн. Гэхдээ аль, аль талдаа санхүүгийн асуудлыг нь шийдэж өгч чадах юм бол бүгд Дани, Нидерланд, Финлианд зэрэг орнууд шиг амар тайван, тогтвортой эдийн засагтай байж болно. Европын гишүүн улс орнуудад хэрэгтэй учраас бид бүгдийг нь таатай амьдруулах үүднээс л ажиллаж байна. Өөр ханш, өөр мөнгөн тэмдэгт улс оронд байдаг шиг тэдний ханшийн зөрүү бусаддаа хүндрэл учруулдаг байх жишээний. Үүнийг л бид өнөөдөр инфляци нэмэгдэх багасах гэж яриад байгаа. Ханшийн зөрүү мөнгө яг үнэндээ өндөр ханштэй улсад ашигтай байгаад байгаа юм биш. Харин хэнд ч ашиггүй зүгээр л урсгал зардалд хий дэмий мөнгө замхраад байна. Тодруулах юм бол ханшийн зөрүүг арилгахын тулд үнийн зөрүүг багасгах бодлого хэрэгтэй гэж хүмүүс яриад байдаг. Харин ханш өндөр байх тусам бараа бүтээгдэхүүнд л ашигтай. Улсад ашиггүй, хувь хүнд л ашигтай. Ашиг гэхээс илүүтэй хүмүүс “ашиг” гэдэг үгийг сонсоод л галзуурах шахам бүгд хошуурдаг. Үнэн хэрэг дээр эдийн засгийн ухааныг ашиг гэдэг үг тодорхойлдоггүй. Хэрэгцээнд тааруулж эрэлтийг хангах чиглэлээр бүхий л санхүүгийн бодлогыг зохицуулах ёстой мэт санагддаг юм. Тийм л учраас хэрэгцээ нь хангалттай, эрэлт нь асуудалгүй болсон улс орнууд нь өргүй, олсон мөнгөө зарцуулах зах зээлийн болон эдийн засгийн санхүүгийн бүрэн боломж бололцоотой мэт бусдад харагдаж байгаа юм. Яг л миний саяны хэлсэн улс орнууд шиг. Бүгд амар амгалан тайван, сэтгэл хангалуун.
-Та европыг еврогоос хэзээ нэгэн цагт татгалзана гэж төсөөлж байсан уу?
-Их Британи улсын түүхэнд нэг жишээ бий. Английн фунт стерлингийг ирландчууд орхиж байсан үеийг би санаж байна. Мөн Балтын тэнгинийн улс орнууд ОХУ-ын рублиэс гарч байсан. Чех болон Словак нь тус тусдаа бие даан гарч байсан. Манай дэлхий дээр нэг мөнгөн тэмдэгтэй улс орнууд задарч, бутарч байсан түүх олон бий. Миний бодлоор цаг нь ирэхээр европ еврогоос татгалзах байх. Уг нь евро гэдэг мөнгөн тэмдэгтийг АНУ-ын ам.доллартай өрсөлдөхийн тулд гаргаж ирсэн гэж хүмүүс ярьдаг юм. Европын орнууд еврогийн өрсөлдөх чадварийг эргүүлэн олж авахын тулд цалингаа багасгаж, үнийг бууруулж дор бүрнээ дотооддоо ханшаа бууруулсан түүх бий. Зээлдэгч нарын гомдол, хүнд байдал хэн хэндээ хүнд байдал дагуулсаар л байна. Аль аль талдаа л бодох ёстой асуудал. Мөн өөр нэг үндсэн зүйл нь эдийн засгийн нэгдмэл байдал биднийг холбож байна. Хэрэв евро мөнгөн тэмдэгт үгүй болох юм бол эдийн засгийн хүнд байдал, эмх замбраагүй байдал үүсч дор бүрнээ ханшийн зөрүү, санхүүгийн асуудалд тулгарч улс орнууд хэцүү байдалд орно. Мөн олон жилийн турш хөрөнгө оруулалт хийж, евро мөнгөн тэмдэгтийг байгуулахын төлөө хамаг байдаг мөнгөө зарцуулсан ахмад үеийн хүч хөдөлмөр талаар болно. Тиймээс евро мөнгөн тэмдэгт их бага гэхгүй байсаар л байх болов уу.
-Европын эрсдлийн сангийн талаар та юу гэж боддог вэ?
-Ер нь энэхүү сан нь жилээс жилд улам нэмэгдэх учиртай. Яагаад гэвэл эрсдэл гэдэг зүйлийг байнга тооцоолох ёстой. Хамгийн сүүлд 2012 онд сангийн хэмжээг 800 тэрбум европ хүргэх талаар яригдаж байсан бол өнөөдөр хоёр дахин нэмэх хэмжээний мөнгийг байлгаж байх ёстой гэдгийг албаныхан сануулсаар байна. Евро мөнгөн тэмдэгт дэлхийн санхүүтэй холбогдсон. Дэлхийг өөрчлөх хэмжээнд ч яригдаж мэдэх том хүрээлэлтэй болсон. Тийм л учраас эрсдлийн сангийн байдал бидэнд чухал. Манай дэлхийн хамгийн их арилжаалагдаж буй мөнгөн тэмдэгтэд евро хоёрт байна.

0 Сэтгэгдэл