Битүүний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана
Нийтийн эзэмшлийн талбайд барьсан гарааш, хашлагуудыг буулгаж байна
МОНГОЛ-БРИТАНИЙН ДУГУЙ ШИРЭЭНИЙ 15 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
Цахилгааны шөнийн тарифын 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх хэмжээ, хугацаа нэмэгдлээ
Төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
П.Наранбаяр: “2025-2026” оны хичээлийн жилд сурагчдын зуны амралтыг долоо хоногоор хойшлуулна

Арван хоёр жилтний Модон могой жилийн товч төөрөг, засал
Технологийн компаниуд ирэх жилүүдэд АНУ-д $1 их наядаар хөрөнгө оруулахаа амлав
“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн талаар зурхайч лам нар ингэж айлдав
Сар шинээр бид бараг хоёр дахин илүү калортой хоол иддэг гэнэ

Эрүүл мэндийн дэд сайд асан, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн Ж.Амарсанаа сар шинийн баярын гол зоогуудын илчлэгийг тооцон үзжээ. Түүний тооцоолсноор дунд зэргийн нэг ширхэг бууз ойролцоогоор 200 ккал, жижиг таваг нийслэл салат 260 ккал, 50 грамм цагаан архи 115 ккал, 200 мл буюу нэг аяга хийжүүлсэн ундаа 84 ккал аж.
Баярын өдрүүдэд гурван айлаар дараалан орж, нэг айлд 3-6 бууз, заримдаа түүнээс ч их, нэг таваг салат идэн гурван хундага архи тогтоож, нэг стакан ундаа уухад ойролцоогоор 4000 килокалори болж байгаа юм.
Гэтэл эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр эрүүл чийрэг дундаж насны эрэгтэй хүний хоногт авах илчлэгийн хэмжээ дунджаар 2500 ккал, харин эмэгтэй хүнийх 2000 ккал байдаг. Тэгэхээр бид баярын нэг өдөр энэ хэмжээнээс даруй хоёр дахин их илчлэгтэй хоол хүнс хэрэглэдэг болж таарлаа.
Шатаагдаагүй 3500 калори 420 гр өөх болж хувирдаг байна. Хүн биеийн жингээ тогтмол барихын тулд өдөрт хамгийн багадаа 250 калори илчлэг шатаах хэрэгтэй. Энэ нь дунджаар 30 минут алхсантай тэнцэхүйц хөдөлгөөн хийх хэрэгтэй гэсэн үг.

0 Сэтгэгдэл