Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Япон, Өмнөд Солонгос хоёр улсыг Умард Солонгос “айлгав”


Хойд Солонгос улсын түүхэнд болж байгаагүй бүс нутгийн онц ноцтой үйл явдал болоод байна. Хойд Солонгос улс пуужин туршиж үзэхэд бэлэн болсон тухай баттай баримтын АНУ-ын зүгээс мэдэгдэж, холбоотон орнуудад мэдээлэл цацжээ. Япон болон Өмнөд Солонгос улс Хойд Солонгос улсаас айж эмээж байгаагаа шууд илэрхийлэн, хилийн бүсэд бэлэн байдал зарласан байна. Японы эргийн хамгаалалт болон тэнгисийн хүчин Хойд Солонгос улстай хиллэх хэсэгт цэрэг армиа нэгтгэж, өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байна. Харин Өмнөд Солонгос улс хилийн бүс болон баруун зүүн эрэгийн хойд хэсэгт мөн адил бэлэн байдал зарлаад байна.
Эх сурвалжууд Хойд Солонгос улсыг цөмийн пуужингийн дараагийн шатны туршилт хийхэд бэлэн болсон тухай мэдэгдсэн. Харин Хойд Солонгос улсын зүгээс ямар ч тайлбар, мэдэгдэл хийгээгүй хэвээр байгаа юм. Тэд пуужингийн суурилуулалтийг бэлэн болгосон, одоо пуужинг тээвэрлэж босгох, турших л үлдээд байна. Зарим нь цөмийн цэнэгтэй пуужингийн туршилт гэхээс илүүтэй хиймэл дагуул хөөргөх пуужин байж болох юм гэсэн таамгийг дэвшүүлээд байгаа. Гэвч нөхцөл байдал дээр аль нь ч байсан Хойд Солонгос улсын пуужингийн туршилт хийх цаг нь болсон гэдгийг албаныхан өгүүлэв. Хамгийн сүүлд өнгөрсөн жил пуужин туршиж байгаад амжилтгүй болж Японы тэнгист хөөрөөд 28 секундын дараа унсан байсан. Аюулгүй байсан хэдий ч Хойд Солонгос улс пуужингийн туршилтаар нэг шат ахисан. Харин энэ удаад ямар шинэ зүйл тэднийг хүлээж байгаа бол гэсэн асуулт олныг гайхшруулж бас айлгаж байна.

Япон улс яагаад Хойд Солонгос улсаас айж эмээж байгаа вэ гэсэн асуулт зарим улс орнуудад тулгардаг. Тэгвэл Хойд Солонгос улсын цөмийн цэнэгтэй тив алгасах пуужинг эсэргүүцэх хүчин чадалтай орон бол Япон. Агаарын эсэргүүцэл үзүүлж чадах хамгаалалтын систем АНУ Японд байрлуулсан байдаг. Тийм учраас Хойд Солонгос улс АНУ-руу гэнэтийн халдлага хийхийн тулд Японыг тооцоолох учиртай. Нөгөөтэйгүүр Япон нь АНУ-ын холбоотон орон. АНУ-ын  усан цэргийн 3500 гаруй хүнтэй хүчин Японы арал дээр байдаг гэсэн тоо судалгаа бий. Хойд Солонгос улс нь 2006, 2009, 2012, 2015 онуудад гурван жилийн дэс дараалалтай пуужингуудаа туршсан байдаг. Энэ жилийн хувьд хөрөнгө санхүү гайгүй байгаа бололтой энэ сарын 8-аас 25-ны хооронд хиймэл дагуул хөөргөж магадгүй гэсэн мэдээлэл байгаа юм байна. Гэвч бүс нутгийн улс орнууд хиймэл дагуул нэртэй пуужингийн ээлжит туршилтаа хийх гэж байгаа тул аюулгүй байдал дээр анхаарал хандуулах болсон талаар өгүүлэв. Тийм ч утгаараа өнөөдөр улс орнууд бэлэн байдал руу шилжээд байна.

Хиймэл дагуул хөөргөсөн, хөөргөнө гэж төсөөлье. Хойд Солонгос улсад асар их давуу талыг, улсын хөгжлийг хамт дагуулна. Хиймэл дагуултай улс орон мэдээ мэдээллээс хоцрохгүй, интернетийн хурд, цаашлаад дэлхийг 24 цаг бүхэлд нь хянах боломжтой. Улс орнуудыг харах, тагнуулыг мэдээлэл дамжуулах, утасгүй сүлжээний дээд хязгаараар өөр хоорондоо холбогдох гэх мэт Хойд Солонгос улсын хөгжлийг хэдэн арван жилээр урагшлуулах болно. Харин хиймэл дагуултай болсон улс орон мөнгө санхүүжилтээ зохицуулах л юм бол хиймэл дагуул, манай дэлхийн хүссэн өнцөг булангаас хүссэн цэг рүү пуужин илгээх боломжтой болох юм. Үүнийг мөн улс орнууд аюултай үзэгдэл хэмээн сэрэмжлүүлж байгаа. Улс орнууд ч төдийгүй дэлхийд Хойд Солонгос заналхийлэл хийж байгаа юм шиг сэтгэгдэл барууны улс орнууд бий болгосоор байгаа нь нэг талыг барьсан ойлголт.

Дэлхийн гадаргуу, дэлхийн тойрогт хиймэл дагуулаа оруулж чадах юм бол Хойд Солонгос улс баллистик пуужингийн туршилтаа илүү нарийвчлалтай явуулах боломжтой болох талаар онцлон хэлсэн юм. Мөн алсын тусгалтай пуужингууд нь Хойд Солонгос улсын хүс хүчийг улам бадраахаас гадна “АНУ тэргүүтэй улс орнууд Хойд Солонгосыг дарамталж чадахгүй болно” гэсэн тайлбарыг албаныхан хэвлэлээр өгсөн байна. Олон улсын хууль журам, НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг үл харгалзан Хойд Солонгос туршилт хийх гэж байгаа нь ноцтой зөрчил хэмээн шүүмжилсээр байгаа. Хойд Солонгос улс 2005 оноос хойш “Бид өөрсдийн аюулгүй байдлыг хангахын тулд хиймэл дагуултай болно, цөмийн бөмбөгтэй болно, цөмийн эрчим хүчтэй болно” хэмээн ямар ч шүүмжлэл, олон улсын хориг арга хэмжээг үл хайхрах жилээс жилд хүчирхэг болсоор л байна. Бидний нүдэн дээр Хойд Солонгос хиймэл дагуултай болох нь. Тэдэнд тив алгасан пуужин байгаа ч хэр хол явах чадвартайг туршиж үзээгүй байгаа.
Олон улсын зүгээс Хойд Солонгос улс алсын зайны тив алгасан хүчин чадалтай пуужин туршиж үзэх юм бол нэгт бүс нутгийн аюулгүй байдал зөрчигдөж, хоёрт бусад хөрш орнуудад заналхийлал нэмэгдэж, гуравт нөхцөл байдал хурцдах талаар эх сурвалжууд мэдээлж байна. Хэрэв Хойд Солонгос улс тив алгасан пуужинг хиймэл дагуул хэмээн хууран турших юм бол олон улсын зүгээс хатуухан хориг хүлээж байгааг тэдэнд мэдэгдсэн. Сануулсан. Японы ерөнхий сайд Шинзо Абе Хойд Солонгос улсыг ийнхүү анхааруулсан. Тэрээр “АНУ болон Өмнөд Солонгос улстай бид 24 цагийн турш бэлэн байдалд хариу цохилт өгөхөд бэлэн байдалтай байна. Хэрэв шаардлагатай гэж үзэх юм бол бид Хойд Солонгос улсад манай болон бүс нутагт аюул заналхийлж байгаа шиг адилхан хандаж чадна” гэх зүйлийг хэлжээ.

Хойд Солонгос улс Иран хоёр нэг гараанаас эхэлсэн байдаг. Цөмийн зэвсэг, хиймэл дагуул, алсын зайны пуужин гэх мэт стратегийн чухал зэр зэвсэгийн хөгжил дээр. Иран улс газрын тос худалдаалж цөмийн хөтөлбөрийнхөө асуудлыг шийдэж чадсан. Мөн олон улсад асуудлаа зохих ёстой журамын дагуу тавьж бусад орнуудаар хүлээн зөвшөөрүүлсэн. Хойд Солонгос бүхнийг хүчээр, өөрийн зэр зэвсэгийн далайцаар асуудлыг шийдвэрлэхийн оролдсон тулдаа Ираныг бодвол хөгжил хоцорч яваа. Цөмийн бөмбөг байгаа ч пуужин, алсын зайны тусгалт технологи нь байхгүй. Иранд газар доор цөмийн эрчим хүчийг төгс боловсруулж байгаа. Иран бараг л цөмийн бөмбөгтэй улс оронд тооцогддог.

 Гэхдээ тэдэнд мөнгө санхүү байгаа, олон улсын зөвшөөрөл бий. Хойд Солонгост харин эсрэгээрээ олон улсаас ирэх дарамт шахалт их. Бүс нутгийн аюулгүй байдал дээр Хойд Солонгос заналхийлсээр л байна. Иран өмнө нь бүс нутгийн аюулгүй байдал дээр хамгийн анхаарал татдаг орон байсан. Өнөөдөр газар доор, нууцаар цөмийн хөтөлбөрөө дуусгах шатандаа оруулж чадсан орон. Энэхүү хоёр улсыг яагаад онцлоод байна гэхээр тэд барууны орнуудын өмнө зогсох ОХУ-ын холбоотон орнууд. Хойд Солонгос улсын цорын ганц дэмжлэг үзүүлж байгаа орон бол Орос. Иран улсыг олон улсад хүлээн зөвшөөрүүлсэн орон бол Орос. АНУ Франц тэргүүтэй зургаан улсын өмнө Иран гарцаагүй байдалд оруулж олон улсаар цөмийн хөтөлбөрөө хүлээн зөвшөөрүүлсэн үйл явдал өрнөсөн. Эсэргүүцмээр байсан ч барууны орнууд зөрчил олж хараагүй учраас Ираны цөмийн хөтөлбөрийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрсэн талаар геополитик судлаачид хэлдэг. Ийм учраас Хойд Солонгос улсыг Ирантай харьцуулаад байгаа талаар Ройтерс агентлаг өгүүлэв.

Хиймэл дагуулыг Хойд Солонгос үнэхээр хөөргөж чадах юм бол, дэлхийн тойрогт оруулж хиймэл дагуултай улс орон болж чадах юм бол Хойд Солонго улсыг хянах боломжгүй болж эхэлнэ гэсэн таамаг, айдас барууны улс орнууда байгаа. Тиймээс хиймэл дагуулыг хиймэл дагуул хянах хүчин чадал одоохондоо байхгүй байгаа гэхэд хилсдэхгүй. Ажиглалт хийж болох ч мэдээлэл дамжуулах тал дээр хиймэл дагуулыг хянах боломжгүй. Ингээд энэ удаагийн Хойд Солонгос улсын хиймэл дагуулын туршилтын асуудлын эргэн тойронд байгаа мэдээ мэдээллийн талаар эх сурвалжууд ийнхүү онцлон ярьж байна. Хойд Солонгос улс хиймэл дагуул хөөргөх нэрээр алсын зайны пуужин туршина, эсвэл хиймэл дагуултай улс орон болно. Аль ч тохиолдолд Хойд Солонгост ашигтай. Өмнөд Солонгос болон Япон улсад заналхийлсэн зүйл байхгүй л болов уу. Гэхдээ бүс нутгийн аюулгүй байдал дээр анхаарч байгаа, бэлэн байдал руу шилжсэн Япон Өмнөд Солонгос АНУ-аас тушаал хүлээн суугаа гэдгийг санах учиртай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан