Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
С.Пүрэв: Баримт зөрүүтэй хэвлэсэн тохиолдолд орлогын 20 хувиар торгоно

Л.БАТБААТАР

УИХ-аас Монгол Улсын 2016 оны төсвийг батлахдаа Сангийн яамнаас оруулж ирсэн “Татвар, Гаалийн байгууллагыг нэгтгэх” саналыг дэмжсэн. Ингээд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс дээрх хоёр байгууллага чиг үүргийн хувьд нэгдээд байгаа.
Монгол Улсын Татварын ерөнхий хуульд зааснаар, Татвар төлөгч нь стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас болон терминал машин хэрэглэх үүрэгтэй. Энэ үүргийн биелэлтийн талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гааль, Татварын ерөнхий газарт өчигдөр мэдээлэл хүргэлээ. Хуралд Гааль, Татварын ерөнхий газрын дарга С.Пүрэв, нийслэлийн Татварын газрын дарга Х.Төмөрбаатар болон дүүргүүдийн Татварын хэлтсийн дарга нар оролцлоо.

Гааль, Татварын ерөнхий газрын дарга С.Пүрэв:
Манай мэдээллийн төвд  2313 нэгжээс ebarimt илгээж байна. Үүнд 182 мянга 354 хувь хүний баримт  хамрагдсан. 112 мянга 717 хэрэглэгч баримтаа бүртгүүлсэн.  Баталгаажсан тасалбарын тоо сая 232 мянга байна. Баримт баталгаажина гэдэг нь нэг талаас иргэд кассын баримтаа авсан тухай мэдээлэл  манай төвд ирсэн гэсэн үг. Нөгөөтэйгүүр, аж ахуйн нэгж иргэдэд өгсөн баримтын мэдээллээ мэдээллийн төвд ирүүлсэн гэж ойлгож болно.

Баримт нь үнийн дүн болон сугалааны дугаараар таарсан тохиолдолд баталгааждаг. Баримт баталгаажуулах асуудал учир дутагдалтай байна. Үүнд дүүргүүдийн Татварын хэлтсийн дарга нар анхаарч ажиллах ёстой. Долоон сая 759 мянган баримт хэвлэгдсэн. Гэтэл  сая 232 мянга нь баталгаажсан гэхээр зургаан сая 400 мянган ширхэг баримт баталгаажаагүй байна. Энэ нь аж ахуйн нэгжүүд иргэдэд өгсөн баримтын хуулбарыг мэдээллийн төв рүү илгээгээгүй болж таарч байна. Энэ бол ноцтой дутагдал. Хуульд зааснаар гурав хоногийн дотор аж ахуйн нэгжүүд баримтаа илгээх ёстой.

Сүхбаатар дүүргийн 430 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Харин 68 аж ахуйн нэгж хуульд заасны дагуу гурав хоногийн дотор баримтаа төвд илгээгээгүй.  Жишээлбэл, “Ахуун-Од” компани  баримтаа илгээхгүй байна. Зөрчил гаргаж байгаа аж ахуйн нэгжүүдтэй нэг бүрчлэн тулж ажиллах хэрэгтэй байгаа. Мөн 150 аж ахуйн нэгж баримтын зөрүүтэй мэдээлэл илгээсэн. Иргэдэд өгсөн баримтын  үнийн дүн нь мэдээлийн төвд илгээсэн  дүнгээс зөрдөг. Ингэснээр иргэдийн баримт баталгаажиж чадахгүй байна.

Саяхан нийслэлийн удирдлагуудтай хамтарч НӨАТ-ын урамшууллын системийн хэрэгжилтийг хангах Ажлын хэсгийг байгуулсан. Бүрэлдэхүүнд нь Мэргэжлийн хяналтын байгууллага болон холбогдох албаны төлөөлөл  орсон. Мөн  дүүрэг бүрт дэд ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсгийн үүрэг нь хуулийн хэрэгжилтийг хангуулах, аж ахуйн нэгжийн баримт хэвлэх ажилд хяналт тавих, зөвлөгөө өгөх явдал юм. Нийслэлийн хэмжээнд баримт хэвлэх ажил эрчимтэй явагдаж байгаа. Харин аймгуудын хэмжээнд энэ ажлыг эрчимжүүлэх шаардлагатай.

Нийслэлийн Татварын газрын дарга Х.Төмөрбаатар:
Дүүргүүдэд байгуулсан дэд ажлын хэсэгт дүүргийн Засаг даргын Санхүү эрхэлсэн орлогч, Татварын хэлтсийн дарга,  хороодын Засаг дарга нар,  Мэргэжлийн хяналт болон Цагдаагийн байгууллагын төлөөлөл багтсан. Удирдамжийн дагуу НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахаар нийслэлийн бүх дүүргийн Татварын хэлтэс ажиллаж байгаа. Дэд ажлын хэсгийн гишүүдийг сургалтад хамруулна. Татварын албаны байцаагчид дүүргийн ажлын хэсгийн гишүүдтэй хамт хороодоор явж ажиллана. Хуулийн хэрэгжилтийг хангуулах ажилд иргэд дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Тухайлбал, иргэд дэлгүүрээр үйлчлүүлэхдээ  баримтаа шаардах хэрэгтэй.

Баянгол дүүргийн Татварын хэлтсийн дарга Р.Мөнх-Эрдэнэ:
Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс НӨАТ-ын тухай хууль хэрэгжсэн. Энэ хуулийн талаар дүүргийн аж ахуйн нэгжүүд ойлголт сайтай байгаа. Харин зарим аж ахуйн нэгж зөрүүтэй мэдээлэл илгээх болон хуульд заасан гурав хоногийн дотор баримтаа мэдээллийн төвд илгээхгүй зэрэг дутагдал гаргаж байна. Мөн НӨАТ-ын бичилтээ хийж эхлээгүй аж ахуйн нэгж бий. Эдгээр зөрчил бүрийн араас дүүргийн Татварын байцаагчид гаргасан хуваарийн дагуу явж ажиллаж байна. Иргэд  хуулийн хэрэгжилтийг хангуулах ажилд идэвхтэй оролцдог.  Иргэдийн гомдлын мөрөөр НӨАТ-ын бичилт хийдэггүй аж ахуйн нэгжид хүрч ажиллаж байна.

Дараа нь сэтгүүлчдийн асуултад Гааль, Татварын ерөнхий газрын дарга С.Пүрэв хариуллаа.

-Нийслэлийн аль дүүрэгт  зөрчил ихээр илэрч байна вэ. Мэдээллээ зөрүүтэй илгээж буй аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцох ямар хуулийн зохицуулалт байдаг вэ?
-Дүүргүүдийн Татварын хэлтэс зөрчил гаргасан аж ахуйн нэгж бүртэй тулж ажиллах хэрэгтэй. Дэлгүүр, лангуу бүрийн эзэдтэй уулзах шаардлагатай. Зарим аж ахуйн нэгж энэ ажлыг түвэгшөөж байгаа нь үнэн. Үүний цаад шалтгааныг бид мэднэ. Энэ бол борлуулалтын тоо хэмжээг нуух, далдлах  гэсэн оролдлого юм. Ингэснээр, нийгэм, хувь хүнд болон  аж ахуйн нэгжид ч хохиролтой гэдгийг тухайн аж ахуй эрхлэгчдэд ойлгуулах  хэрэгтэй. Төр засгаас эдийн засгийн ил тод байдлыг хангах, цэвэр тунгалаг байлгах чиглэлд анхаарал тавин ажиллаж байна.  УИХ-аас эдийн засгийг эрүүлжүүлэх чиглэлээр хуулиуд баталж гарсан. Гарсан хуулийг иргэд болон аж ахуйн биелүүлж,  дэмжиж ажиллах хэрэгтэй байна. Үүнд, Татварын байгууллага зөвлөж, туслаж, шаардаж  ажиллах ёстой. Баримт хэвлэж өгөх нь аж ахуйн нэг бүрийн үүрэг юм. Иргэд баримтаа заавал авах ёстой гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Иргэдийн зүгээс  “Аж ахуйн нэгжүүд баримт хэвлэж өгөхгүй байна. Үүний шалтгааныг олон янзаар тайлбарладаг” гэсэн гомдол ирж байна. Гомдлыг дүүргүүд рүү тэр дор нь мэдээлж байгаа.
Аж ахуйн нэгжүүд “Бид НӨАТ-ын суутган төлөгч биш” гэж иргэдэд хэлдэг гэнэ. Ийм зүйл байхгүй. Монгол Улсын нутаг дэвсгэрт ажил үйлчилгээ эрхэлж байгаа бүх байгууллага баримт хэвлэж өгөх ёстой. Энэ тухай хуульд заасан. НӨАТ-ын суутган төлөгч мөн, биш нь хамаагүй. Иргэдэд хандаж хэлэхэд мөнгө авч байгаа бүх байгууллага сугалааны дугаартай, албан ёсны баримтыг хэвлэж өгөх үүрэгтэй гэдгийг давтан хэлье.
Хэрэв аж ахуйн нэгжүүд баримт хэвлэж өгөөгүй бол орлогын   хоёр хувийн торгууль ногдуулна. Баримтыг зөрүүтэй хэвлэсэн бол орлогын 20 хувиар торгоно.

-НӨАТ-ын буцаалт олгож эхэлснээс хойш аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүний үнийг нэмсэн гэсэн мэдээлэл бий. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Хууль хэрэгжснээр “Зарим аж ахуйн нэгж бараа, бүтээгдэхүүний үнээ нэмж байна” гэсэн гомдол иргэдээс ирсэн. Энэ бол хууль зөрчсөн асуудал. Үнээ нэмсэн аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийх хэрэгтэй байгаа. Монгол Улсын нутаг дэвсгэрт зарж борлуулж байгаа бараа, үйлчилгээнд НӨАТ тооцсон байдаг. Татварын хувь хэмжээг нэмээгүй байхад яагаад үнээ нэмдэг юм. Дүүргийн Татварын хэлтсүүд бараа бүтээгдэхүүний үнэ нэмсэн байгууллагад нарийвчлан судалгаа хийх хэрэгтэй. Өмнө нь төлдөггүй байсан юм уу. Яагаад төлдөггүй байсан юм. Үнээ нэмж байгаа байгууллагын жагсаалтыг мэдээллийн мөрөөр дүүрэг, дүүргээр гаргана. НӨАТ-ын тухай хууль хэрэгжснээр үнээ нэмсэн бол хууль зөрчсөн гэсэн үг. Иймээс иргэдэд анхааруулаха, энэ хууль хэрэгжснээр үнэ өсөх үндэслэл байхгүй шүү.

-Тухайн иргэний жилд олж буй бодит орлого нь худалдан авалтын дүнгээс бага гарч болно. Жишээлбэл, жилд зургаан сая төгрөгийн орлоготой хүн, 10 сая төгрөгийн худалдан авалт хийвэл дөрвөн сая төгрөгийн илүү орлогоо баталгаажуулах ёстой болно. Гэхдээ ингэж баталгаажуулах боломж байхгүй. Ийм тохиолдолд яах вэ?
-Энэ асуудалд иргэд сэжиглэнгүй хандаж  байгаа нь үнэн. “Миний орлогыг ил болгох нь. Орлогын хэмжээ зөрвөл, илүү гарсан орлогоос татвар авах байх” гэсэн айдас байх шиг байна. Энэ бол буруу ойлголт. Эдийн засгаа эрүүлжүүлэх нь хуулийн зорилго. Монгол Улс дахь  бараа үйлчилгээний мөнгөн урсгалын ил тод байдлыг л хангахад чиглэсэн хууль. Хувь хүн рүү чиглээгүй. Хуульд НӨАТ-ын урамшууллын мэдээллийг нууцлахыг заасан байдаг. Мэдээллийг зөвхөн статистикийн зориулалтаар ашиглахыг зөвшөөрсөн. Өөр зориулалтаар ашиглахыг Монгол Улсын хуулиар хориглосон. Тиймээс иргэд маань тайван байж болно. Амьдрал баян. Тухайн иргэн худалдан авалт хийхдээ заавал өөрийнхөө орлогоор хийхгүй.  Ах дүү, хамаатан садныхаа өмнөөс худалдан авалт хийж болно. Өөрийн нэр дээр баримтыг нь бүртгүүлсэн байж болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан