Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Аун Сан Су Чи: Цэргийн дэглэм нуран уналаа


Мьянмар улсын парламентын олонхийг авсан Ардчиллын төлөө Үндэсний намын тэргүүн Аун Сан Су Чи улсынхаа 50 жилийн босгон дээр улс төрийн шинэ замналыг эхлүүлж байгаа талаар “Азийн Эрх чөлөөний Радио” агентлагт ярилцлага өгснийг хүргэе. 

-Мьянмар улс сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд Ардчилсан нам сонгуульд ялалт байгуулж, парламентад хамгийн олон суудал эзэлнэ гэж төсөөлөөгүй байх. Гэхдээ та бүхэн чадсан. Цэргийн дэглэм ийнхүү танай улсад нуран унаж байна?

-Цэргийн дэглэм нуран унах нь цаг хугацааны л асуудал байсан. Харин манай нам ялалт байгуулах нь эргэлзээ төрүүлж байсан ч бид чадлаа. Ард түмэн биднийг сонгож итгэл хүлээлгэлээ. Одоо бид улс орноо хөгжүүлэх л зам үлдсэн. Энэ бүхний ард гарсандаа баяртай байгаа ч одоо сүүлийн шат болох Ерөнхийлөгчийн сонгууль биднийг хүлээж байна.

-Та нэр дэвших үү?


-Намын зөвлөл, удирдлага бүх гишүүн намайг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийг 100 хувь дэмжсэн. Би оюун ухаанаа улсынхаа хөгжилд зориулахыг хүсч байна.

-Удахгүй намынхаа болон парламентын хурал хийнэ гэсэн. Хурлаар юуны талаар ярилцах гэж вэ?

-Ардчилсан нийгмийг хэрхэн он удаан жил цогцлоох, хэрхэн ул суурьтай босгох тухай ярилцах болно. Бидний энэ үйл хэрэгт ардчилсан орнуудын холбоо болон НҮБ-аас асар их дэмжлэг үзүүлж байгаа. Ардчилалд хүрэх зам амаргүй. Гэхдээ үүнийг хадгалж ардчилсан нийгмийг удаан, тогтвортой байлгах нь бүр ч хэцүү. Бид намаа байгуулаад 20 гаруй жил боллоо. Хамгийн анх 1968 онд ардчиллын тухай ярьж эхлэхэд нийгэм өөр байсан. Тэр үед биднийг хүлээж авах хүн цөөн байсан бол өнөөдөр ард иргэд эрх чөлөөт ардчилсан нийгмийг хүсэх болсон.

-Таван өдрийн турш энхтайвны хэлэлцээр болсон. Энэ хэлэлцээр Мьянмар улсад ямар хэрэгтэй вэ?

-Энхтайвны олон улсын яриа хэлэлцээрт одоо ч үргэлжилж байгаа. Үндэсний хэмжээнд гал зогсоох, цэрэг армийн эрх мэдлийг татан буулгах, батлан хамгаалах яамыг шинээр зохион байгуулах нь улсын аюулгүй байдалтай шууд холбоотой. Бидэнд энэ уулзалт хурал маш их зүйлийг өгч байгаа. Би үүнийг ингэж л харж,  дүгнэж байна. Жинхэнэ эрх чөлөөний төлөө энхтайвны хурал шинэ төр засгийн хэмжээнд яригдах ёстой. Яаж тавхан өдрийн дотор бүхэл бүтэн улс орны ардчилсан нийгмийн болон энхтайвны талаар яриа хэлэлцээр хийж дуусах билээ.

-1947 оноос хойш танай улсад маш олон зэвсэгт бүлэглэл байгаа гэсэн тоо судалгаа байдаг. Тэд бие даасан байдлаа хадгалахын тулд ардчилсан нийгмийн эсрэг тэмцэх болов уу?

-Таны хэлсэн үнэн. Гэхдээ бид улс орныг шинээр бүтээн байгуулах их ажлын өмнө тулж ирээд байна. Зэвсэгт бүлэглэл, хэсэг бүлэг хүмүүс ч гэсэн Мьянмар улсын нэг хэсэг. Ард түмний нэг хэсэг. Зөвшилцөлд хүрч, хөгжил дэвшилд бидэнтэй хамт алхана гэж найдаж байгаа. Маш олон зэвсэгт бүлэглэл байгаа ч бид хамтран ажиллах, их хөдөлмөрлөх л хэрэгтэй байна. Гэвч нөгөө талаасаа эрх зүйн байдлаа дордуулахгүй, тэднийг улс орныхоо төлөө хэрэгтэй зүйл хийхийг уриалах хэрэгтэй. Цэргийн дэглэм тэдэнд хүнд байсан гэдгийг бид ойлгож байгаа. Гэхдээ одоо төр засаг солигдож нийгэм өөрчлөгдөж байгаа гэдгийг ойлгох ёстой байх. Бидний гэр бүлийн нэг хэсэг.

-Парламентын спикер болох хүсэлтэй хоёр хүн байгаа гэж би дуулсан юм байна. Намын зүгээс ямар хүнийг спикерээр томилох гэж ярьсан бэ?

-Хэрэв үнэхээр чадвартай бол парламентын дарга болоход асуудалгүй. Чадвартай нэгэн байх юм бол өөрөө намдаа хандаад нэрээ дэвшүүлэх хэрэгтэй. Энэ нь ч нээлттэй. Парламентын спикер байна гэдэг амаргүй. Намын хийж чадах нэгнийг би дэмжих болно. Өндөр хариуцлага, ур чадвар шаардагдахаас гадна нийгэм, улс төрд мэдрэмжтэй бас туршлагатай хүн л энэ ажлыг хийх ёстой.
 
-Мьянмар улсын иргэд эх орондоо ирж улс орны хөгжилд гар бие оролцоосой гэж та өмнө нь бодож байсан уу. Гадаад дотоодод амьдарч байгаа, цагаачилсан олон мянган мьянмарчууд бий?

-Энэ ажлыг шат дараалалтай хийх хэрэгтэй. Яарах хэрэггүй. Нэг талаараа энэ их амархан сонсогдож байгаа. Амархан хийж болох ажил мэт. Гадаадад байгаа манай улсын иргэдээс зарим нь эх орондоо ирж чадахгүй байгаа шалтгаан нь янз бүр. Тэд тусалж, хөгжилд хөл нийлүүлэн алхах хүсэлтэй ч тэднийг эх оронд нь өөр зүйл хүлээж байгаа. Тэр бол айдас. Мөн зарим нь Мьянмар улсад ирж эх орондоо өөрсдийн чадлаараа, боломжтой бүхнээрээ тусалж ажиллахыг хүсдэг нь бий. Хэдийгээр байдал өөрчлөгдөж байгаа ч нөхцөл бололцоо хүнд хэвээрээг ойлгож байна. Гэхдээ гаднаас эх орноо гээд зорьж ирж байгаа хүмүүст хөдөлмөр эрхлэх боломж олдохгүй бол яах вэ. Төр ажиллаж амьдрах таатай орчин бүрдүүлж чадахгүй бол богино хугацаанд ирээд эргээд явахыг үгүйсгэхгүй. Тиймээс эх орондоо таатай орчин бүрдүүлж, бүх зүйл жигдэрсэний дараа гадаадад байгаа иргэдээ татах тал дээр ажиллах нь зөв шийдэл байх. Үүнийг л би шат дараалалтай хийх ёстой ажлын нэг гэж тайлбарлаад байгаа юм. Гадаадаас ажлах хүч оруулж ирэх гэж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлж болохгүй. Эх орондоо ирээд ажлаад өгөөч гэж байгаа юм шиг хандах ч учиргүй. Тэгэх ч эрх байхгүй.

-Гэхдээ улс орноо хөгжүүлэхэд тэдний оролцоо чухал байгаа нь үнэн шүү дээ?

-Тийм. Санал нийлж байна. Харин үүнийг шат дараалалтай бас төлөвлөж байж хийх ёстой. Нийгэм солигдож, төр засагт хийж ажил их байгаа учраас хүн бүрийн тусламж бидэнд хэрэгтэй нь ойлгомжтой. Гадаадын улс оронд амьдарч байгаа хүмүүсээс бид тусламж гуйх эрх байхгүй учраас үүнд эмзэглэх, ямар нэг орон зай хайх хэрэггүй гэдгийг л би хэлэх гэсэн юм.
 
-Мэдээж эрх чөлөөт болж, цэргийн дарагуйллаас гарч байгаа гэж олон улс ойлгож буй. Харин хувийн гэх нэртэй Засгийн газрын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ташаа мэдээлэл цацах зүйл байгааг зарим эх сурвалж мэдээлсэн. Хэвлэлийн эрх чөлөөг боогдуулах, хянах асуудлаас салгах хэрэгтэй болж байгаа?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг орчин үеийн болгох олон асуудал бидний өмнө тулгараад байна. Хувийн бизнес эрхэлдэг хүмүүс телевизийн салбарт хүч үзэх таатай боломж бололцоо алга. Төр өнөөдөр зохицуулалт хийх шаардлагатай, хүнд байгааг хүн бүр ойлгож байгаа. Хэвлэл мэдээллийг хянах гэсэн ойлголт ардчилсан нийгэмтэй улс оронд байх ёсгүй. Хэвлэлийн эрх чөлөө нээлттэй. Гэхдээ хөрөнгө санхүүгийн тал дээр асуудалтай. Мьянмар улсад үнэн бодит мэдээ мэдээлэл ард иргэдэд хүрэх ёстой. Мэдээлэл авах эрхийг нь хэн ч хааж боох ёсгүй. Бие даасан дөрөвдэх засаглал байх ёстой юм. Ардчилсан нийгмийг шүүмжилдэг, буруу зөрүүг ойлгуулдаг тийм л хэвлэлийн орон зай манай улсад бийг онцлох нь зүйтэй. Бидний тооцоолж байгаагаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ойрын таван жилдээ гайгүй болж өндийчих байх гэсэн тооцоолол бий.

0 Сэтгэгдэл
гэхдээ энэ хүн манай хэдийг бодвол ч улс эх орныхоо төлөө гэсэн чин сэтгэлтэй хүн юм байна лээ. Аав нь Балба улсыг тусгаар тогтноход хамгийн чухал нөлөөтэй удирдагч нь байсан боловч гэмт бүлэглэлийнхэн буюу эсрэг генаралуудад алуулсан. Манайхан хэлдэг дээ УДАМ САЙТАЙ ХҮН гэж тэрэн шиг л бүх л насаа Балбын төлөө зориулж байгаа шударга хүн.
Одоо Монголын араас орчихгүй байхыг л хичээ
ene ulsiin huulind gadny hariat huntei ger bul bolson tohioldold ner devshih erhgui yum bil ee getel ene emee angli uvguntei.2 huuhed n anglid tursiin bil ee.odoo manah shig huulind UURCHLULT hiine biz .xe xe
Хамгийн их уншсан