Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
20 жилийн өмнө гэм буруугүй залууг цаазалсан гэмтнүүдийг шийтгэнэ


БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны эрх баригчид 1996 онд гэм  буруугүй 18 настай залууг алдаагаар баривчилж, хилс ял тулган цаазаар авсан хэрэгт буруутай албаны 27 хүнийг буруутган шалгаж хариуцлага тооцож эхэлсэн байна.
Хөгжи нэртэй тэр залууг Хөххотын нийтийн бие засах газарт нэгэн эмэгтэйг хүчиндээд алсан хэрэгт буруутган цаазаар авах ял оногдуулж гүйцэтгэсэн юм.

          Хууль сахиулагчдын алдаагаар гэм буруутай гэгдэн цаазлуулсан 18 настай Хөгжи гэдэг залуу

Гэтэл 2005 онд цуврал алуурчин, хүчирхийлэгч Жао Жихун гэгчийг баривчлахад тэрээр уг гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн байна.
Улмаар өнөөх цаазаар авхуулсан Хөгжийг  гэм буруугүй болохыг нь 18 жилийн дараа 2014 онд тогтоож цагаатгасан юм.
Хөгжийг гэм буруутай хэмээн цаазын ял тулгасан хууль шүүхийн албан хаагчдын нэг Фэн Жиминийг саатуулахад тэрээр эрүүгийн хариуцлага хүлээх нь тодорхой гэжээ.  Фэн тэр үед Хөххотын нийгмийн аюулгүй байдлын товчооны хэлтсийн дарга байсан юм байна. Бусад 26 албан хаагчид нь цагдаа, шүүхийн ажилтнууд байсан тул захиргааны арга хэмжээ авах бололтой.

0 Сэтгэгдэл
Монголын цагдаа нар дуртай хумуусээ гуйцэтгэх ажил нэрийн доор тусгай хяаналтын прокуророос зовшоорол авч бгаад хунд онц хунд гэмт хэрэг тулгаж бгаад бууддаг моод дэлгэрсэн шуу одоо ч эруугийн цагдааагын ажилчид ямар муу нохойг бид шоронд хийнэ гээд онгироод даналзаад бдаг болсон ба
Hairan huu.
Манайд бол тэр цагдаа, шүүх, прокурорууд нь хэдийнээ дэвшээд сайд болчихсон байна л даа
manai ulsad ingej huuli durem uilchildeg boloosoi
Манайд бол тэр цагдаа, шүүх, прокурорууд нь хэдийнээ дэвшээд сайд болчихсон байна л даа
Хамгийн их уншсан