Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
“Лалын улс” бүлэглэлийн Кавказ батальон Орост халдахаар бэлтгэж байна


Алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн дайчид ОХУ-ын болон европын бусад орны нутагт халдлага үйлдэхээр бэлтгэж байна гэж ОХУ-ын Терроризмын эсрэг Үндэсний хорооны төлөөлөгчид мэдэгдлээ.
“Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн алан хядагчид ОХУ болон Европын улс орнуудад халдлага үйлдэхээр бэлтгэж байгаа нь ОХУ-ын тусгай албаныханд тодорхолй байна. Энэ бол Умард Кавказаас гаралтай хүмүүсээр бүрдүүлсэн тусгай батальон байгаа юм” гэж Терроризмын эсрэг Үндэсний хорооны тэргүүний зөвлөх Андрей Пржездомский хэлснийг РИА Нововсти агентлаг дамжуулжээ.
Тэр бас Кавказын алан хядагчдыг Иракийн армийн офицер байсан хүн бэлтгэсэн гэжээ.
Кавказын батальоныг өрөөсөн гарт хочтой, алан хядагч Ахмед Четаев удирддаг гэнэ. 2011 онд Болгарт баривчлагдсаныг шүүх ОХУ-д шилжүүлэн өгөхөөс татгалзаж байсан тэрээр Чатаев нэрээр алдаршсан, хожим нь Австрийн иргэншилтэй болсон алан хядагч юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан