Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Умард Солонгосын устөрөгчийн бөмбөг амжилтгүй болсон гэлээ


Умард Солонгосыг энэ сарын эхээр ус төрөгчийн бөамбөг туршсан, туршаагүй гэсэн баримтууд үргэлжилсээр байгаа. БНАСАУ өөрсдөө энэ сарын 6-нд устөрөгчийн бөмбөг амжилттай туршлаа гэж албан мэдээ тараасан төдийгүй удирдагч Ким Чен Ун нь  энэ ажилд оролцсон эрдэмтдпийг шагнаж урамшуулсан. Харин Япон энэ мэдээллийг үгүйсгэж БНАСАУ устөрөгчийн бөмбөг туршаагүй гэж мэдээлсэн юм.
Харин Америкийн тагнуулын байгууллага судалж үзсэний үндсэн дээр БНАСАУ үнэхээр устөрөгчийн бөмбөг туршжээ, гэхдээ энэ нь амжилтгүй болсон байна гэсэн дүгнэлт хийсэн байна.

CNN-ийн мэдээлснээр бол нэрээ хэлээгүй түшмэл нэгдүгээр сарын 6-нд БНАСАУ устөрөгчийн бөмбөг туршсан гэсэн мэдээллийн мөрөөр агаар мандлаас дээж аван нягталж тестээр шалгахад тэнд үнэхээр ийм бөмбөг туршсан нь батлагдсан гэжээ. Харин энэ туршилт амжилтгүй болсон гэж тэр мэдэгдсэн байна.

БНАСАУ өөрийнхөө мэдээлэлд устөрөгчийн бөмбөг туршсан нь амжилттай болсон гээд өөрийн нь улсын тусгаар тогтнолд дайсагнаагүй нөхцөлд цөмийн зэвсэг хэрэглэхгүй гэж мэдэгдсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан