Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Анх удаагаа орон сууц худалдан авсан иргэн гурван сая төгрөг буцаан авах боломжтой

Анх удаа амьдрах зориулалтаар орон сууц худалдаж авсан иргэд хуулийн дагуу хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдэлж, 3 сая төгрөгийг буцаан авах боломжтой билээ.

Тодруулбал, хуульд хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогын татвараас чөлөөлнө гэж заасан байдаг.

Харин хөнгөлөлт эдлэх эрхтэй иргэд тухайн жилд хэдэн төгрөгний татвар төлсөн байна гэдгээс хамаараад 3 сая төгрөг авах юм. Хэрвээ та 2015 онд татварт 1 сая төгрөг төлсөн бол 1 сая төгрөгөө 2016 ондоо буцаан авч, үлдсэн 2 сая төгрөгийг дараа дараагийн жилүүдэд төлсөн татвараасаа хамааран хуваан авах боломжтой.

Татварын улсын байцаагч Ш.Энхжаргалын хэлснээр өнөөдрөөс эхлэн хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор шаардлагатай материалуудаа бүрдүүлэн харьяа дүүргийнхээ татварын хэлтэст өгч, цахимаар тайлангаа явуулах боломжтой. Анх удаа бүртгүүлж буй иргэд эхлээд татварын хэлтсээс цахимаар бүртгүүлэх нууц үгээ авах шаардлагатай гэлээ.

Бүрдүүлэх материал: /анхны жилд/

1.    Бичгээр гаргасан хүсэлт
2.    Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар баталгаажуулсан байх/
3.    Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан байх/
4.    Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулсан байх/
5.    Зээл олгосон банк санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ /нотариатаар баталгаажуулсан байх/
6.    Орон сууцны захиалгын болон худалдах худалдан авалтын гэрээ /нотариатаар баталгаажуулсан байх/
7.    Байранд төлсөн мөнгөний баримт
8.    Хөрөнгийн үнэлгээний тайлан
9.    Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2 хувийн албан татвар төлсөн баримт
10.    Татварын бүртгэлийн дэвтэр
11.    Ажлын газрын тодорхойлолт. Цалингийн дэлгэрэнгүй
12.    Орлого нотлох бусад баримт /орон сууц худалдан авсан ба барьсны эх үүсвэрийн баримт. Банкин дахь дансны лавлагаа хөнгөлөлт эдлэх иргэний нэр дээр/
13.    ТТ-06 тайлан

Хоёр дахь болон түүний дараагийн жилүүдэд:
•    Бичгээр гаргасан хүсэлт
•    Иргэний үнэмлэхийн хуулбар
•    Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулсан байх/, эх хувиараа байгаа тохиолдолд нотариатаар баталгаажуулахгүй
•    Татварын бүртгэлийн дэвтэр
•    Ажлын газрын болон цалингийн тодорхойлолт
•    Тухайн иргэний харьцдаг банк, дансны дугаар Харилцдаг банк, дансны дугаараа тодорхой бичих

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан