Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Буузны жигнүүр дээр гялгар уут дэвсэхгүй байхыг анхааруулж байна


Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сар шинийн баяр дөхөж буйтай холбогдуулан буузныхаа доор гялгар цаас тавьж жигнэхгүй байхыг анхааруулж сануулав. Жигнүүр дээр дэвсэх зориулалтаар худалдаалагдаж буй гялгар уутны 20 хувь нь нянгаар бохирлогдсон, 10-15 хувь нь гэдэсний савханцар үүсгэгч нянтай байдаг аж. Түүнчлэн гялгар уут нь өндөр хэмийн халуунд хүнсний бүтээгдэхүүнтэй урвалд орж формалдегид, бензил, тлуол зэрэг олон төрлийн органик уусгагч ялгаруулж, тэр нь хүнсэндээ шингэж элэгний хорт хавдар, ходоодны шархлаа үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг. Иймд иргэд та бүхэн удахгүй болох сар шинийн баяраараа буузны доор гялгар цаас тавьж жигнэхгүй байхыг анхааруулав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан