1970 оны 7 дугаар сарын 30-нд Баянхонгор аймагт төрж, бага насаа Дархан хотод, өнгөрүүлсэн. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг.
Боловсрол:
1988 онд Баянхонгор хотын 1-р сургууль,
1989 онд МУИС-ийн Германы инженерийн бэлтгэл,
1989-1991 онд Монгол Улсын Политехникийн Их Сургууль,
1996-1998 онд Английн Лондон хотын Хамерсмит (Hammersmith) болон Вест Лондон (West London), Сити Бизнес (City Business) коллеж
2009-2010 онд Хөдөлмөрийн дээд сургуулийг тус тус дүүргэсэн.
Эдийн засгийн ухааны магистр, Геологийн доктрантур зэрэгтэй.
Англи, орос хэлтэй.
Мэргэжил:
Инженер, эдийн засагч
Ажлын туршлага:
1997-2000 онд Англи улсын Лондон хотын Сосайти Женерали банкинд дадлагын менежер
2001-2002 онд ХААН банкны Тусгай активын газрын захирал
2002-2003 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуульд багш (олон улсын маркетинг, бизнесийн стратеги, жижиг дунд бизнесийн удирдлага, стратегигийн удирдлага)
2003-2005 онд Удирдлагын академид багш (жижиг дунд үйлдвэрлэлийн өрсөлдөөний менежмент, маркетинг)
2004 онд Монголын лектор төвийн хүндэт ерөнхийлөгч
2004-2005 онд УИХ-ын даргын Нийгэм, эдийн засгийн бодлогын зөвлөх
2005-2007 онд “Эрс шинэчлэл” иргэний хөдөлгөөний тэргүүн
2006-2008 онд “Үндэсний соёмбо” хөдөлгөөний тэргүүн
2007 оноос өнөөг хүртэл Монголын үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
Гавьяашагнал:
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн тэргүүний ажилтан
Шилдэг менежер
Нийгмийн хариуцлага:
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны орон тооны бус гишүүн
Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн орон тооны бус гишүүн
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын гишүүн
Мэргэжлийн боловсрол сургалтын Үндэсний зөвлөлийн гишүүн
100 мянган айлын орон сууцны хяналтын зөвлөлийн дарга
Хүний эрхийн комиссын дэргэдэх орон тооны бус зөвлөлийн гишүүн
Тогтвортой хөгжлийн төлөөх хариуцлагатай Уул уурхайн санаачлагын удирдах зөвлөлийн гишүүн
Монгол лектор төвийн хүндэт ерөнхийлөгч, жинхэнэ гишүүн