Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадын эрдэмтэд монгол хэлний 80 сая үгтэй үгсийн сан бүтээжээ


Хятадын Өвөр Монголын өөртөө засах орны эрдэмтэд нийт 80 сая үг орсон монгол хэлний хэлзүйн  сан бүтээлээ гэж ӨМӨЗО-ны Нийгмийн шинжлэх ухааны академи мэдээллээ.
Электрон хувилбараас нь хайлт хийж болохоор бүтээсэн энэ төсөл дээр эрдэмтэд сүүлийн 10 жил ажилласан гэнэ.  Энэ хугацаанд хэлзүйч эрдэмтэд монгол хэлний үг, хэллэгийг судлахдаа 4192 цагийн аман ярианы, мөн 4000 гаруй цагийн албан бичгийн хэлний бичлэгийг дүрс бичлэгт буулган авсан байна. Энэ бүхний эцэст авсан баримтаа бичгийн хэлэнд буулган баримтжуулжээ.
Энэ бүх баримтыг зөвхөн Хятадад, Өвөр монголд ч биш, гадаад дахь монголчууд болох монгол, оросоос бас цуглуулсан гэнэ. Монголд гэхэд л хятадын хэл судлаачид таван аймаг хотод ажилласан бол Орост Буриад, Халимагийн 97 суурин газарт судалгаа хийжээ.
 Харин Хятадад бол Өвөр Монголоос гадна монгол угсаатан тархан суурьшсан хязгаар нутгийн засаг захиргааны долоон нэгжээс материал цуглуулсан байна.
Шинжлэх ухааны академийн мэдээлж байгаагаар бол монгол хэлний үгсийн санг стандартчилах, нутаг нутгийн аялгууг авч үлдэх, устаж үгүй болохоос сэргийлэх зорилготой энэ төслийн зөвхөн эхний хэсэг нь ингээд дуусч байгаа юм байна. Харин ирэх 10 жилд эрдэмтэд Алтайн язгуурын бусад хэл болох даур, эвенк, орочон хэлний бааз дээр суурилан судалгаа хийснээр хэлний энэ сан 200 сая үгтэй болох гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан