Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны үнийг буулгалаа

Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгч А.Ариунболд шатахууны үнэ доод тал нь 150 төгрөгөөр буух боломжтой гэж саяхан хэвлэлийн бага хурлаар мэдэгдэл хийж Засгийн газарт шатахууны үнийг бууруулах шаардлага хүргүүлсэн билээ. Тэгвэл түүний хэлсэнчлэн зарим шатахуун түгээх компаниуд эхнээсээ үнээ бууруулж эхэлсэн байна.

Тухайлбал, М.Oil групп 100-150 төгрөгөөр бууруулсан гэдгээ өнөөдөр мэдэгдээд байна. МХЭАХННХолбооны /Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо/ зүгээс цагаан сарын өмнө хэрэглэгчдэд хямд шатахуун хэрэглэх боломжийг олгож эхлэв.

Эх сурвалж: http://www.zaluu.com/

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан