Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цайны төрөл зүйл


1. Халх цай: Ууранд хийж нүдсэн будааг хонины сүүлний өөхтэй холин хуурч борлох үед нь чанамал цай, сүү хийж чанасан цайг халх цай гэдэг.

2. Нэрмэл цай: Нүдсэн цайг усанд хийн буцалгаад шаарыг нь тунгаалгүй шууд сүлэн уудаг цайг нэрмэл цай гэнэ. Нэрмэл цай нь үргэлж гал дээр богшин буцалж байдаг өтгөн, үнэртэй цай юм . Настайчууд ихэвчлэн уудаг байна.

3. Бантан цай: Халаасан тогоон дээр бага шиг гурил хийж хуураад борлоод ирэнгүүт нь бага зэрэг шар тос, чанасан цай хийж гурилыг болгоно. Дээр нь шар тос, сүү хийж ууна. Бантан цай нь өтгөн байдаг тул өл дарахад маш сайн байна.

4. Гурил тасалсан цай: Нимгэн тасалсан гурил тогоонд хийж дээрээс нь чанаж богшоосон цайгаа хийж, буцалган гурил болох үед нь сүү нэмэн сүлж ууна.

5. Чихэр бүрсэн цай: Шингэвтэр чанасан цайг тогоонд буцалгаж байгаад дээрээс нь халуун хайлуулсан цагаан чихэр буюу бурам хийгээд бүрж тавина. Чихэр бүрсэн цай нь уушигны халууныг хөөн ханиадыг зогсооно. Ийм цайг үргэлж уудаггүй.

6. Гурилдсан цай: Сүү ховордсон хаврын тарчиг үед хэрэглэнэ. Бага зэрэг гурилыг халаасан тогоонд хийн сүүлний өөх, шөлний тос алинаар нь ч болно хуураад дээр нь чанасан цай хийж сүлэхгүй ууна.

7. Бүрмэл цай: Чимх хар цайны навч аягандаа хийгээд дээр нь буцалсан ус хийж таглааг нь бүтээн бүрж тавина. Хэдэн минут болсны дараа ахин бага зэрэг ус нэмж хэсэг бүрээд ууна.

8. Хар цай: Хэвийн цайг усанд хийж чанаж сүлэхгүйгээр хэрэглэхийг хар цай гэнэ.
9. Сүлсэн цай: Чанаж бэлтгэсэн өтгөн хар цайгаа халуун саванд хийж уухдаа аягандаа бага зэрэг сүү хийгээд дээр нь цайнагсаа нэмж хийж, сүлж уухыг хэлнэ.
10. Цагаан гаатай цай: Өвөрмонголын их зоо аймаг ба Шинжааны дээд Монголчууд шинэ цагаан гааны хэрчмэлийг 2- 3 ширхэгийг цайны идээний хамт хийж буцалган ууна. Өөх тос царцахзас сэргийлж, судасны хатуурлаас хамгаална гэж яоьдаг.

11. Банштай цай: Ихэвчлэн халх Монголчууд одоо болтол ууж хэрэглэсээр байна.

12. Давстай цай: Өвөрмонголын зүүн аймгууд, Шилийн голын цахар хошууд цайндаа давс хийж уух заншилтай. Монгол улсын ихэнх нутгаар давстай цай уудаг.
Монголчуудын эрт үед хэрэглэж байсан цай бол голцуу хээрийн ургамал, ногоо болно. Эдгээр ногоо нь өөр өөр үнэр, амттай байдаг ба түүж хатааж чанах буюу үр жимсийг нь хатаан хандлан, чанаж хэрэглэдэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан