Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Оросууд сар луу хүн илгээхээ дахин таван жилээр хойшлууллаа


ОХУ сансрын нисэгчээ 2030 онд Сар луу илгээнэ, энэ хөлгийг  2016-2025 онд хэрэгжих Холбооны сансрын хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр барьж байгаа Дорнын сансрын буудлаас хөөргөнө  гэж төлөвлөж байсан ч үүнийгээ дахиад таван жилээр хойшлуулж 2035 онд хөөргөхөөр болсноо сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Энэ талаар  "Интерфакс-АВН" агентлаг мэдээллээ.
Холбооны сансрын хөтөлбөрт тусгаснаар бол хамгийн дээд ангиллын, хүнд тээгч пуужин бүтээхэд хоёр их наяд рубль хэрэгтэй, ингэвэл 2030 онд сансрын нисэгчтэй хөлөг хөөргөнө гэж өмнө нь мэдэгдэж байсан юм.
Харин Холбооны сансрын хөтөлбөрийн шинэ төслөөр бол энэ ажил 2035 онд дуусах гэнэ.  ОХУ-ын өнөөгийн эдийн засаг, төсвийн нөхцөл байдал нь энэ хөлгийн хамгийн эхний буюу эргэж ирэх хэсгийг SpaceX компаниар 12,5 тэрбум рублиэр хийлгэх байснаасаа ч татгалзахад хүргээд байгаа юм гэж “Блокнот” хэвлэлд бичжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан