ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Цагаач эмэгтэйчүүдэд Их Британи тодорхой шаардлага тавихаар боллоо
Их Британи улсын оны эхний парламентын хурал амжилттай боллоо. Энэ удаагийн хуралдаанаар АНУ-ын гадаад бодлого, арьс өнгөөр ялгаварлах асуудал, Европын холбооны үйл ажиллагааны оролцоо, цагаачид гэх мэт цаг үеийн халуун сэдвээр ярилцаад эдийн засгийн нөхцөлд байдал, Лондонгийн олимпын дараахи Их Британи улсын өнөөгийн эдийн засгийн байдал зэргийг хэлэлцжээ.
Гэхдээ эднээс илүүтэйгээр асуудал дагуулсан шийдвэрлэж ярилцах ёстой зүйл бол цагаачид болон Их Британи улсын аюулгүй байдал байв. Цаашлаад олон улсад явуулж байгаа цэргийн үйл ажиллагаа. Сири болон Иракийн зарим бүс нутгийг эзлээд буй лалын дайчдын эсрэг тэмцэж буй ажиллагаанд Их Британи агаараас дэмжлэг үзүүлж байгаа. Өөрөөр хэлбэл АНУ-д тусалж, холбоотныхоо үүргийг биелүүлж байгаа юм. Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон даваа гарагт эхэлсэн парламентын хурлын үеэр энэ тухай хэлсэн юм. Их Британийн хувьд АНУ-ыг жишээ болгон тус улсад мусульман шашинтай хүнийг цаашид оруулах тухай асуудал хаалттай хэлэлцүүлэг дор явагдав. Ингээд парламентын гишүүд маргалдаж, цагаач иргэд өмнөх шигээ байж чадахгүй, тэднийг хянана гэдэг асар их мөнгө, асар их цаг зав шаардах ажил учраас нэгдсэн шийдвэр гаргах нь хамгийн зөв гэдгийг онцолсон байна. Хаалттай хуралдааны дараа ямар асуудал яригдсан талаар сэтгүүлчид ийнхүү мэдээлж эхэлсэн аж.
Цагаачид гэх нэр дор террористууд байх эрсдэл байгаа учраас удаан хугацаанд хэлэлцээд нэгдсэн нэг шийдвэрт хүрч чадсан. Тэр нь мусульман шашинтай эмэгтэй хүмүүст тусламж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх явдал юм. Өөрөөр хэлбэл, цагаачид дунд боловсролтой, боловсролгүй нийгмийн олон төрлийн хүн бий. Тэднийг аюултай гээд Их Британи улс бүгдийг нь хянаад байх боломжгүй учраас эмэгтэйчүүдэд мөнгө өгч хоол хүнс, хөдөлмөр эрхлэх боломжийг нь олгох эхний шийдэлд парламентын гишүүд санал нийлсэн бололтой. Мэдээж цагаачид дунд зарим нэг шаардлага хангаагүй эмэгтэй байх юм бол хилээр нэвтрэхийг үл зөвшөөрч, нутаг буцаах албадан шийдвэр гаргах эрх холбогдох албаныханд байгаа гэдгийг Ерөнхий сайд мэдэгдсэн аж.
Өмнө нь Их Британийн иргэншилтэй байсан ч Сири, Турк зэрэг Ойрхи Дорнод руу явсан хүмүүс террорист болоод алан хядах ажиллагаанд оролцож буйг хэвлэлийнхэн хангалттай мэдээлсэн. Тиймээс эрсдэл үүрч цагаачдыг олноор нэвтрүүлэлгүй тодорхой хэмжээний хязгаар тавьж эмэгтэйчүүдийг юун түрүүнд зөвшөөрөх тухай зөвшилцсөн талаар эх сурвалжууд мэдээлсэн. Гол нь эмэгтэйчүүд ч гэсэн аюултай гэдгийг парламентын хаалттай хурдын үэер зарим гишүүд ярьсан нь ойлгомжтой. Тиймээс тэдгээр хүний эрх ашгийг хамгаалах, аюулгүй байдлыг хангахын тулд хаалттай хийсэн нь энэ аж. Цагаачдыг нэвтрүүлэхгүй гэхээр Европын холбооноос албадан шаардлага хүргүүлж, үүргээ биелүүлэх даалгавар өгөөд байдаг. Ингээд гацаанд орсон, Их Британи улс хүний эрхийг хамгаалах үүргээ ухамсарлаж байгаа мэтээр цагаачдыг нэвтрүүлэх, түр орогнуулах шийдвэр гаргах дээрээ тулаад байна.
Цагаачдад зарцуулах мөнгө ч үнэндээ Их Британи улсад хүндхэн байгааг барууны хэвлэлийнхэн тохуурхаж, даажигнаж бичиж байна. Их Британи улс өөрийн гэсэн гадаад бодлого явуулж, Ойрхи Дорнодод АНУ шиг ажиллагаа, цэргийн алхам хийж чадахгүй байгаа нь үнэн. Тэглээ гээд улсын төсөвөөсөө хэтрэхгүй эдийн засаг нь хүндэрсэн тус улсад цагаачдыг хувиарлах гээд байдаг. Энэ бүх нөхцөл байдлаас болж Хатан хаан ч сүүлийн саруудад олны өмнө үзэгдэхээ больсон. Ерөнхий сайд ч энэ жил улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулахаа илэрхийлж хурал зөвлөгөөн дээр хатуу ширүүн үг хэлж байсан. Их Британи улс Франц шиг эрсдэлд орохоос эмээж байгаа учраас цагаачид дунд террористууд байх болов уу гэсэн айдас Ерөнхий сайдыг хамгийн ихээр зовоож буй.
Их Британи улсын зүгээс цагаачдад тавьж байгаа шаардлагаа тун энгийнээр тайлбарладаг. Цагаачлал хүсч байгаа мусульман шашинтай эмэгтэйчүүд Их Британи улсын нийгэмд ажил хийх, амьдрах чадвартай, мөн зохих ёсны мэдлэгтэй байх ёстой талаар тэд анхааруулсан. Дээр нь Европын холбооны цагаачдад хүнлэг сэтгэл гаргахын шаардаад байдаг. Тиймээс тус улс энэ жилдээ багтаад Евро комисс, зөвлөлөөс гарах тухай шийдвэр гаргахад тун ойрхон байна.
Ямартай ч Их Британийн Ерөнхий сайдын хэлснээр 28,5 сая гаруй ам.долларын санхүүжилтээр хэдэн арван мянган цагаач эмэгтэйн нийгмийн баталгаа, амьдрах орчинг хангах шийдвэр гаргасан тухайгаа өгүүлсэн. Энэ нь Их Британи улсад цаашид ажиллаж амьдрах хүсэлтэй цагаач эмэгтэйчүүдэд хэрэгтэй хөрөнгө оруулалт гэж тайлбарлаж болох ч нийгмийн тусгаарлалт, боловсрол, ажил төрөл, амьдрах орчин бүгд эдгээр мянга мянган цагаач эмэгтэйг террористуудаас ялгаж салгахад хангалтгүй мэтээр сэтгүүлчид ярьж байна.
Их Британийн улс төрийн консерватив намынхан энэхүү мөнгөөр бага ч гэсэн эдийн засгийн сэргэлт авч, өөр ашигтай зүйлд зарцуулж болох талаар шүүмжлэл тасрахгүй байна. Энэ бүх асуудлын эргэн тойронд цагаачлалтай холбоотой өөр асуудлууд гарсаар байна. Жишээ нь, Их Британи, Францыг холбосон еврогийн сувагт сүүлийн дөрвөн сарын хугацаанд олон удаагийн үйлдлээр цагаачид Их Британи руу хууль бусаар нэвтрэх гэж оролдсон. Хамгийн сүүлд 1500 хүн нэгэн зэрэг сувагаар нэвтрэхийг оролдсон бол өнгөрсөн жилийн долдугаар сард мөн 2100 гаруй хүн Их Британийн чиглэлд суваг руу орох гэж зүтгэсэн удаа бий. Энэ талаар “ЕвроСуваг” компанийн удирдлага Европын холбоонд болон Их Британи улсад мэдэгдэж байсан билээ. Ийнхүү сүүлийн дөрвөн сарын хугацаанд өдөр болгон шахуу Африк, Ойрхи Дорнодоос цагаачилсан хүмүүс Францын Калайс боомтод гацаа үүсгэдэг байна. Франц улсад Этиоп, Эритрей, Афганистан, Судан, Ирак, Сири зэрэг орноос ирсэн 3200 цагаач байгаа. Үүний ихэнхи нь мусульман шашинтай.
Ямартай ч Их Британийн хувьд ганц зүйл тодорхой байгаа. Тэр нь терроризмтой тэмцэх арга хэмжээгээ өндөржүүлсэн. Францын нийслэлд болсон халдлагаас хойш сонор сэрэмжээ улам чангаруулж, анхаарлаа нэмсэн. Үүний бодит жишээ нь Их Британи тагнуулын байгууллагадаа 1900 ажилтан шинээр элсүүлсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна. Тэр ч байтугай агаарын хараа хяналт, иргэний агаарын тээврийн олон улсын нислэгийн хянан шалгах хэлтэс, газрын хүчний боловсон хүчнээ хоёр дахин нэмсэн. Их Британи улс 2014 онд террорист халдлага үйлдэх гэж байсан гэх долоон удаагийн үйлдлийг илрүүлсэн бол өнгөрсөн жил энэ тоо өсөн есөн удаагийн үйлдлийг тагнуулынхан илрүүлж аюулгүй болгосон баримт бий. Энэ жил ч болзошгүй аюул өсөх хандлага байгаа гэж үзээд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг бүс нутгийн цагдаа тусгай хүчнийхэндээ үүрэг даалгавар болгожээ.
Цагаачид дунд Их Британи улсыг өмнө нь орхин явсан гэх иргэншилтэй 380 гаруй хүн бүртгэлтэй байгаа гэх мэдээлэл бий. Өмнө нь Их Британи улсын иргэншилтэй 750 гаруй хүн Сири руу явсан талаар хил гаалийн бүртгэлээс харж болох гэнэ. Тиймээс эдгээрээс гадна 1000 хүнийг хянах их ажил тагнуулын төв газарт нь ноогдож байгаа талаар BBC агентлаг мэдээлсэн. Энэ бүхний дундуур лалын дайчид нэртэй террорист бүлэглэл оны өмнө зул сарын баярыг Их Британи руу онилсон гэх сүрдүүлгийг хийгээд амжсан. Тодруулбал, Их Британи улсын тагнуулынхан “сандралдаж”, лалын дайчид Парист үйлдсэн халдлагаа Иран, АНУ, Их Британи, Канад зэрэг оронд үргэлжлүүлэн үйлдэх талаар заналхийлж байгаа.
Эхний ээлжинд цагаачдад тавих хяналтаа ийнхүү ажил хэрэг болгож чадсан улс Их Британи болж байгаа аж. ХБНГУ ямар нэг заналхийлэлд өртөөгүй ч шинэ жилийн үеэр эмэгтэйчүүд цагаачдын хүчирхийлэлд өртсөн гэмт хэргүүд удаа дараа гарч, олны чихийг сэртхийлгэж амжсан. Цагаачдад их учир байгаа гэдгийг барууны гэлтгүй дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцлон бичсээр байгаа билээ.

0 Сэтгэгдэл