Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Францад ажилгүйдлээс болоод улс орондоо онц байдал зарлалаа


Францын ерөнхийлөгч Франсуа Олланд ажилгүйдэл хэт ихэссэнтэй холбогдуулан улс орондоо нийгэм эдийн засгийн онц байдал зарлаж байгаагаа зарлалаа гэж РСН агентлаг дамжууллаа.
“Терроризмын аюулаас болоод бид өнгөрсөн онд онц байдал зарлахад хүрч байсан, харин одоо дэлхий дахины харьцангуй тайван үед эдийн засаг, нийгмийн хүрээнд онц байдал тогтоохоос аргагүй байдалд хүрлээ. Хамгийн ноцтой асуудал бол францчуудын аюулгүй байдлын дараа ажилгүйдэл болоод байна” гэж Франсуа Олланд байгууллага аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзахдаа хэлжээ.
“Өнөөдөр дэлхий дахин асар их өөрчлөлтийн эрин үед байна. Эдийн засгийн шинэ том гүрнүүд гарч ирж, тоон эдийн засаг эрчимттэй хөгжиж байгаа нь бидний хувьд эдийн засаг нийгмийнхээ загварыг өөрчлөхийг шаардаж байна” гэж Олланд хэлсэн байна.
Ажилгүйдэлтэй тэмцэхийн тулд Засгийн газар тодорхой хэмжээний хөрөнгө зарах ёстой гээд мөн ажлын 35 цагийн долоо хоногт шилжих асуудлыг ч ярих болно гэсэн байна.
“Ажилгүйдлийг бууруулахад оролцох талуудад зориулж эхний ээлжинд улс нэг тэрбум евро гаргана, үүнийг ажилгүй 500 мянган хүнийг мэргэжлийн сургалтад хамруулахад зарцуулна гэжээ.
Үүний зэрэгцээ ажлын байр бий болгож чадах жижиг дунд үйлдвэрлэлд хөрөнгө ахиу хуваарилах, ажил олгогчдод байгаа дарамтыг бууруулах хэрэгтэй сануулсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан