Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
“Ипотекийн зээлийн хүү таван хувь болсон ч хөөсрөхгүй”
хөөсрөхгүй, хоосорно
Ерөнхийлөгч хэлсэн байна. “Зах зээл, худалдаа бүх юм мэдээлэл дээр явдаг. Юун тэр нэг газар том шийдвэр гаргах нь байтугай, та нэг бодлоготой, бодлогоо тодорхойлдог хүн гарч ирээд үг хэлэхэд л зах зээл өөрчлөгдөж байна шүү дээ. Нэг буруу мэдэгдэл хийхэд л хэдэн тэрбумаараа, хэдэн буман ам.долларын хөрөнгийн зах зээл савалж байна. Нэг оролдлого, зөвхөн нэг буруу зүйл эргээд эдийн засгаа алдаг. Яагаад үүнийг ойлгохгүй, хуриуцлагагүй шийдвэр гаргаж байгаа юм бэ” гэж. Бас байр авч чадахгүй, байр авахгүй юм чинь барилга барихгүй, барилгын материал зарагдахгүй, тавилга ч хайх шаардлагагүй, булан тохойд тавих элдэв гоёл чимэглэл бүр ч хэрэггүй...гээд барилгын салбар нэг хэсэг өнхөрч байгаад хар аяандаа зогсох покрышки шиг болчихсон гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн баасан гарагт онцлов. Хэн, хэн нь энэ зээл зогссонд сэтгэл дундуур л байна.
Гэхдээ аль ч зүйрлэл нь бай УИХ, Засгийн газраас ямар ч шийдвэр гараагүй байхад эрх баригчдын өгч буй мэдээллээр хэдийн орон сууцны ипотекийн зээлийн хүү тав болчихсон, түүнийг нь иргэд хүлээгээд хэд гурван төгрөгөө дараад хэвтчихсэн л байгаа. Ерөнхийлөгчийн хэлснээр ердөө хэлэхэд л ийм үр дагавар гарч байгаа. Тэгэхээр хийхээс өөр аргагүй. Урьд урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгоно гэж цуурснаас хойш л үндсэндээ үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хөдөлгөөн хагас жил шахуу саарч байсан. Үүн дээр нь банкууд зээлээ зогсоож, үндсэндээ эцсийн цохилт хийснээр Монгол Улсын хэмжээнд үл хөдлөх хөрөнгийн зах зээл үл мэдэг л “амьсгаатай” үлдсэн. Тэгвэл УИХ энэ бүх будлианы дундуур бас нэг зүйлд ам гарав.
204698. Энэ бол Улаанбаатар хотод орон сууц авах хүсэлтэй өрхийн тоо болохыг УИХ-ын дарга З.Энхболдын Ипотек, барилгын салбар хариуцсан орон тооны бус зөвлөх Г.Байгалмаа бататгаж байгаа юм. Энэ тоог цааш задалбал, 63915 өрх нь урьдчилгаа 30 хувиа өгч, сар бүр зээлээ саадгүй төлөөд байх хэмжээний орлоготой гэдгийг Нийгмийн даатгалын төлбөрөөс нь хараад тооцоолсон юм билээ. Эхний ээлжид эдгээр өрхийг орон сууцанд оруулахын тулд УИХ Иргэний болоод Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төлсийг өнгөрсөн долоо хоногт “машиндсан”. Энэ эрчээрээ явбал ипотекийн зээлээр эв түвжин нэгдсэн намууд энэ долоо хоногтоо гацааг арилгах бүрэн боломжтой бөгөөд эхний ээлжинд тооцолсон 60 гаруй мянган өрх орон сууцанд ороход өөр ямар нэг асуудал үүсэхгүй гэнэ. Өөрөөр хэлбэл, хүү буурснаар үнийн өсөлт ажиглагдахгүй гэдгийг УИХ-ын дарга хэллээ. Тэрээр өнгөрсөн баасан гарагт барилга угсгалт, барилгын материал үйлдвэрлэлийн төлөөлөл болон тус салбартай холбоотой үйл ажиллагаа явуулдаг тавилгын үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгийн компаниудын төлөөлөлтэй уулсан нь зээлийн хүү буурснаар орон сууцны үнийг өсгөхгүй байхад чиглэгдэж байсан юм.
УИХ-ын дарга З.Энхболд: 5 хувийн зээлд шалгуур тавина
Сүүлийн 25 жилийн хугацаанд ипотекийн зээлийн санхүүгийн хэрэгслийн хүү болон хугацааг өөрчлөх бололцоо одоо гарч байна. УИХ Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Монголбанк сүүлийн жилүүдэд багагүй хэмжээний хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэн ипотекийн зах зээлийг үүсгэсэн. Харин амжилттай, тун үр дүнтэй хэрэгжиж байсан энэ систем сар гаруй хугацааны өмнөөс зогсчихоод байгаа. Гацаанд орсон байгаа энэ зах зээлийг сэргээхээр УИХ Иргэний хуульд нэмэлт оруулах, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах төслүүдийг хэлэлцээд, УИХ-ын ихэнх гишүүд дэмжээд явж байна. Энэ салбар зураг төсөл боловсруулах, дэд бүтэц байгуулахаас эхлээд, орон сууц ашиглалтад орсны дараа тавилгаа байрлуулж өгдөг, дотоод тохижилтыг хийдэг компани, хувь хүмүүс гээд бүгдийг нь тоолох юм бол энэ маш том хөдөлмөрийн зах зээлийг бий болгодог. Энэ хэрээрээ Монгол Улсын эдийн засагт уул уурхайгаас илүү өгөөжтэй . Түүнчлэн иргэдэд бага хүүтэй орон сууцны зээл олгосноороо үүнийг дагалдаад маш олон хүнийг ажилтай болгож байна. Энэ бол Ерөнхий сайдын хэлээд байгаа солонгоруулалт юм. Хамгийн амжилттай жишээ энэ. Мөн Засгийн газар бага хүүтэй орон сууцны зээл олголтыг дэмжих бодлогынхоо хүрээнд барилгын салбар, тус салбартай холбоотой үндэсний үйлдвэрлэгчид, үндэсний ажилчдаа мөн дэмжих үүднээс тодорхой шалгуур тавих талаар зөвшилцөж. Орон сууцны зээлийн хүүг таван хувь болгохдоо дотоодын барилгын компани монгол ажилчдыг цалинжуулан, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээр барьсан орон сууцыг худалдан авахад олгох, ингэснээр Монголын эдийн засагт бодит эерэг нөлөө үзүүлэх бололцоотой. Өнөөдөр бий болсон ипотекийн энэ тогтолцоог бүрдүүлэхдээ дэлхийн олон оронд хэрэгжүүлсэн туршлагаас судалж, бодит үр ашигтай байх хэлбэрээр нэвтрүүлсэн.
Монголын барилгын үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал, “Заг” компанийн захирал Б.Нэмэхбаатар: Үнэ өсөхгүй байх боломжтой
Манай ассоциацид Улаанбаатар хот дахь бүтээн байгуулалтын 80 гаруй хувийг гүйцэтгэж байгаа үндэсний 150 компани гишүүнчлэлтэй. Өнөөдрийн байдлаар гацаанд орчихоод байгаа ипотекийн зээл олголтыг сэргээхэд, цаашлаад зээлийн хүүг бууруулах явцад бид ямар оролцоотой байх талаар зөвшилцөөд, Монголбанк, МИК болон оролцогч байгууллагуудтай уулзан мэдээлэл авч ажиллаж байна. Энэ бүх үйл явдлын дараа орон сууцны үнэ өсөх эсэхийг иргэд сонирхож байна. Энэ асуултад ассоциациа төлөөлөөд хариулахад зах зээл, хууль эрх зүйн орчин тогтвортой байвал орон сууцны өсөхгүй, цаашлаад тогтвортой байх боломж бүрэн бий. Өнөөдөр 240 гаруй барилгын нийлүүлэгч үйл ажиллагаа явуулж байна. Зах зээл дээр бэлэн болсон, мөн 50 хувийн гүйцэтгэлтэй байгаа орон сууцны тоо 30 мянга. Нийлүүлэлтийн энэ эрчийг эрэлт гүйцэхгүй байгаа учраас үнэ өсөхгүй байх бодит шалтгаан энэ юм. Өмнө нь иймэрхүү байдал үүсээд байхад төрийн дэмжлэгтэй зээл олголт явагдахад л салбарын хөрөнгө эргэж, үйл ажиллагаа явагдаад, зах зээл сэргээд ирдэг. Тэгэхээр маш олон оролцогчтой энэ салбарыг УИХ-ын даргын ярьж байгаагаар яаралтай хөдөлгөөнд оруулахгүй бол байдал тун хүнд болох эрсдэлтэй. Тиймээс УИХ-ын даргын санаачилгыг барилгын компаниуд бүрэн дэмжиж, энэ үйл явц, үр дүнгийн талаар үнэн зөв, бодит мэдээллийг олон нийтэд хүргэхээр төлөвлөөд ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
2016.01.18