Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оюутнуудын нийтийн тээврийн цахим карт ирэх сарын 1-нээс нээгдэнэ

Олонхи их, дээд сургуулийн оюутны ээлжит өвлийн амралт хуваарь ёсоор өнөөдрөөр дуусгавар болж байна. Гэвч оюутнууд энэ сарын 31-нийг хүртэл нийтийн тээврээр “Цахим төлбөрийн карт”-аа ашиглан зорчих боломжгүй болсон. Энэ нь НИТХ-ын 2015 оны 6/11 дугаар тогтоолыг үндэслэн нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж буй их, дээд сургууль, коллежуудын оюутны өвлийн амралтын хуваарийн дагуу “Цахим төлбөрийн карт”-ыг энэ сарын 11-31 хүртэл хаах шийдвэр гаргасантай холбоотой.

Анхнаасаа сурагч оюутны тээвэрлэлтийн зардлыг тооцохдоо хяналтын тоо, төсвийн жилийн 1-6 сар, 9-12 сарын долоо хоног бүрийн амралтын болон нийтээр тэмдэглэх баярын өдрүүд, оюутны амралтын өдрүүдээс бусад өдөрт хичээлдээ явах, буцах зорчилт, зорчилтын тоо, насанд хүрсэн хүний зорчих тарифыг тус тус үндэслэсэн байдаг аж.

Гэвч их, дээд сургуулиудын өвлийн амралтын хуваарь харилцан адилгүй байхад тогтсон нэг хугацаа заасан нь олон оюутнуудын эсэргүүцэлтэй нүүр тулж байна. Тэгвэл “Улаанбаатар смарт карт” ХХК-иас сургууль тус бүрээр амралтын хуваарийг нь гаргаж оюутнуудынх нь картыг хаах боломжгүй гэж үзсэн учраас их, дээд сургуулиудын амралтын хуваарьтай уялдуулж нэгдсэн байдлаар дээрх хугацаанд хаасан гэж тайлбар өгчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан