Индонезын нийслэл Жакарта хотын төвд болсон халдлагыг долоон террорист үйлдсэний дөрвийг нь тусгай ажиллагаа явуулах үеэр устгасан тухай тус хотын цагдаагийн газар мэдээлжээ.
“Байдлыг хяналтдаа авсан. Халдлагад оролцсон гурван этгээдийг баривчилж, дөрвөн террористыг устгасан” гэж хэвлэлүүдэд зориулсан албан ёсны мэдээлэлд дурдсан байна. Цагдаа нар мөн халдлагыг "Саринах" худалдааны төв орчимд үйлдсэнийг тодруулжээ. Террористууд худалдааны төвийн үүдэн дэх цагдаагийн харуулын байранд халдсан байна. Гар бөмбөг дэлбэлсний улмаас цагдаагийн нэг ажилтан амиа алдаж, буудалцах үеэр гурван энгийн иргэн шархаджээ. Дараа нь террористууд “Starbucks” кафе руу гар бөмбөг шидэж, өөрсдөө “Жакартагийн театр”-ын барилгад нуугдсаныг хүчнийхэн устгасан тухай хууль сахиулах байгууллагууд мэдээлж байна.