Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол сонгодгууд малчдад зориулж эгшиглэнэ

Өнгөрсөн оны 11, 12 дугаар сард олон удаагийн их хэмжээний цас орсны улмаас манай орны бүх нутагт цасан бүрхүүл тогтож 12 аймгийн 100 орчим суманд цасны зузаан 40см-т хүрч зудын хэмжээнд очоод буй билээ.

Нүүдэлчин соёлын түүчээг залгамжилж монгол хүн бүрт мах, сүү, цагаан идээ гээд мал аж ахуйн баялгийг хүртээдэг малчдад маань хэлж ирдэггүй хийсч ирдэг зуд гэдэг аюул бий. Хэдийгээр зудтай аймгуудад өвс, тэжээл, эд материалын зүйл өгөх сэтгэлтэй хүн их байвч, тэр болгон хүргэж өгөх боломжгүй. Тиймээс УДБЭТ-ын хамт олон, уран бүтээлчид малчдаа дэмжих, нэг малыг ч болтугай онд мэнд оруулах сэтгэлийг тээж “Монголын улаан загалмайн нийгэмлэг”-тэй хамтран “Сонгодог гала тоглолт”-ыг үзэгчдэдээ хүргэхээр зэхжээ. Энэхүү тоглолтын бүх орлого өвөлжилт хүндэрч, зудын ирмэгт буй хөдөө орон нутгийн иргэдэд зориулагдах гэнэ. Гамшиг осол тохиолдсон үед биш урьдчилан сэргийлж, ард иргэддээ туслах хөдөлгөөнд нэгдэхийг хүсвэл энэхүү сонгодог уран бүтээлийн тоглолтод хүрэлцэн ирээрэй хэмээн манай сониноор дамжуулан урилаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан