Ирэх дөрөвдүгээр сард Арабын хамгийн том хэвлэлийн агентлаг болох “Аль-Жазийраа” хаагдах юм байна. Энэ талаар албаныхан өчигдөр албан ёсны мэдэгдэл хийж, үйл ажиллагааг зогсоох гэж байгааг тайлбарласан аж. Ийнхүү АНУ-ын хувьд Арабын ертөнцийн талаар үнэн бодит, тэнцвэртэй мэдээлэл авдаг байсан тв-ийн суваг нь эхний ээлжинд хаагдаж улмаар АНУ-д “Аль-Жазийраа” ямар ч мэдээлэл цацахгүй болж байна. Дөрөвдүгээр сарын 30-ны өдөр албан ёсоор “Аль-Жазийраа” агентлаг АНУ-д байхгүй болно. Нийт 700 мянган ажилчин ажилгүй болно гэдгийг албаныхан онцоллоо. Нийгмийн хангамж болон зохих ёстой бүхий л мөнгийг ажилчдад олгох талаар ч агентлагийн удирдлагууд мэдээллээ. АНУ дахь гүйцэтгэх захирал дээрээс авсан тушаал, албан бичгийн дагуу ийнхүү ажилгүй болох гэж байгаадаа итгэхгүй байгаа талаар ярьсан аж. Кэйт О”Брайн захиралтай “Аль-Жазийраа” АНУ-д дахин мэдээлэл дамжуулахгүй гэдгийг дуулсан Цагаан ордон агентлагийн удирдлагуудад албан бичиг хүргүүлсэн талаар өгүүлэв. АНУ-д ийнхүү салбараа хаах болсон шалтгаан нь удирдлагын зохион байгуулалттай холбоотой гэж албаныхан тайлбарлав. Агентлагийн хамгийн том захирал нь дахиж мэдээ мэдээлэл цацах хүсэлгүй талаар өгүүлжээ. Учир нь сүүлийн үед худал мэдээлэл хүмүүсийн тархийг угаах хэрэгсэл болсон байна, үүнийг агентлагийн хэмжээнд байж болохгүй зүйл гэж үзсэн бололтой. Зөвхөн тв гэхэд өдөрт 20 мянгаас 40 мянгын хооронд АНУ-ын үзэгчид үздэг байсан нь судалгаагаар батлагдсан. АНУ дахь тв-ийн салбарт энэ үзэгчдийн тоо багагүй тоо юм. “CNN”“FoxNews” зэрэг мэдээллийн агентлагуудын араас орох томоохон суваг, агентлаг ийнхүү ирэх дөрөвдүгээр сард алга болох нь тодорхой болж байх шиг байна. Үүнийг ямар ч улс төрийн шинжтэй үйл ажиллагаа, арга хэмжээ гэж үзэх ёсгүй талаар “Аль-Жазийраа” агентлагийн зүгээс анхааруулжээ.