“Цөвүүн цаг” УСК өнөөдөр нээлтээ хийнэ
Moody's агентлаг MMC-ийн зээлжих зэрэглэлийн төлөвийг "Эерэг" болгон сайжруулав
Монголын баг тамирчид “Турин 2025” тусгай олимпын өвлийн наадамд оролцоно
Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж, 1067 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгалаа
Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулахад аюултай хог хаягдлыг цэгцлэх хэрэгтэй
Оюутан цэргийн бүртгэл дуусахад 4 хоног үлдлээ
Улаанбаатарт шөнөдөө 2 хэм хүйтэн
Битүүний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана
Нийтийн эзэмшлийн талбайд барьсан гарааш, хашлагуудыг буулгаж байна
МОНГОЛ-БРИТАНИЙН ДУГУЙ ШИРЭЭНИЙ 15 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
Талийгаач Т.Лхагвасүмбэрэл нас барахдаа бага зэргийн согтуу байжээ
“Ирвэс хамгаалах сан” ТББ-д биологч ажилтай, ирвэс судлаач Т.Лхагвасүмбэрэл агсан гэмт халдлагад гурван удаа өртөн улмаар амь насаа алдсан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Мөрдөн байцаах газрын дэд даргаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулан мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулж буй.
Хавтаст хэрэг авагдаагүй баримтыг хэвлэл мэдээлийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээгээр уг гэмт хэргийн талаарх ташаа мэдээлэл удаа дараа гарч олон нийтийг төөрөгдүүлж байна гэж Ажлын хэсэг үзсэн байна.
Ингээд прокурорын зөвшөөрөлтэйгөөр тодорхой мэдээлийг өчигдөр Цагдаагийн байгууллагаас хийлээ. Мэдээллийн эхэнд хэргийн бүх үйл явцыг мэдээлэх боломжгүй гэдгээ ч урьдчилан мэдэгдсэн юм.
Энэ хэргийн мөрдөн шалгах ажлын хэсгийн дарга, Мөрдөн байцаах газрын дэд дарга Э.Идэрцог дараах мэдээлэл хийлээ.

Үүнд, ирвэс судлаач Т.Лхагвасүмбэрэл гэмт халдлагад өртөж улмаар Хөвсгөл аймагт амь нас нь хохирсон хэргийн тодорхой хэмжээний мэдээлийг та бүхэнд өгнө. 2015 оны нэгдүгээр сарын 7-нд “Ирвэс хамгаалах сан” ТББ-ын Тэргүүн н.Баяржаргалд Т.Лхагвасүмбэрэлээс халдлагад өртсөн тухай цахим шуудан илгээсэн байдаг. Үүндээ тавдугаар сургуулийн орчим хар машинтай хүмүүс машиндаа суулгаж “Олон юм ярьдаг бацаан. Улаанбаатар хотод чи амжихгүй шүү” хэмээн сүрдүүлсэн. Улмаар машинаас буулган эргэж харахгүй гүйхийг тушаасан гэсэн байдаг. Мөн 2014 оны тавдугаар сарын 24-нд халдлагад өртсөн гэдгээ ч хэлсэн байна.
Энэ дагуу “Ирвэс хамгаалах сан” ТББ-ын Тэргүүн н.Баяржаргал Цагдаагийн ерөнхий газрын даргад энэ хэргийг шалгаж өгөхийг хүссэн өргөдлийг 2015 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр өгсөн. Улмаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн албан хаагчид өргөдлийг хүлээн авч шалгаад 2015 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргасан байдаг. Ингэхдээ алдагдсан эд зүйл, учирсан хохирол алга гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ. Эдгээр асуудал нь Цагдаагийн байгууллагын анхааралд орж шалгах ажиллагаа явагдсан.
2015 оны тавдугаар сарын 24-ний өдөр гэртээ харих замдаа дөрвөн залууд гүрээн тус болон гарын шуундаа зүсүүлсэн гэдэг асуудлаар талийгаач цагдаагийн байгууллагад хандаагүй. Гэмтлийн эмнэлэгт очиж анхны тусламж авч, маргаашнаас нь хувийн эмнэлэгт хэвтэж 5-6 хоногийн эмчилгээ хийлгэсэн. Улмаар АНУ-д сургалтанд хамрагдсан гэж талийгаач өөрөө тайлбар мэдүүлэг өгч байсан гэв.
Мөн тэрээр “Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн нутагт талийгаач “Ирвэс хамгаалах сан”-гийн шугамаар ажилладаг. Ирвэс судлаач болон биологч мэргэжилтэй. Энэ ажлынхаа шугамаар 2015 оны дөрөвдүгээр сарын 30-ны өглөө “Хүрэн даваа гэдэг газарт маск зүүсэн үл таних хоёр хүн намайг цохих шиг болсон. Би мотоциклоор зугтаж 32 км явж ирлээ” гэж амьдардаг газраа ирсэн байдаг. Энэ хэргийн талаар сумын Хэсгийн байцаагч уулзаж тайлбар авсан. Ингээд хэргийн газрын үзлэг хийсэн. Хэргийн газрын үзлэгт тухайн аймаг орон нутгийн мөр илрүүлэх чадвартай анчдыг татан оролцуулсан. “Мотоциклын хуучин мөрнөөс өөр мөр тогтоогдохгүй байна” гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Тухайн үед Өмнөговь аймагт нисэж очсон тусгай үүргийн онгоцоор талийгаач Улаанбаатар хотод ирж Батлан хамгаалах болон хууль сахиулагчдын нэгдсэн эмнэлэгт ирж хагалгаанд орсон. Эмнэлэгт хэвтэх хугацаанд нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн албан хаагчид “Хутгалуулсан хүн ирлээ” гэсэн дуудлагаар очиж болсон явдлын талаар тайлбар, мэдүүлэг авсан байдаг” гэв.
Мөн төгсгөлд нь “2015 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр гэрээсээ гараад алга боллоо гэсэн асуудал яригдаж талийгаачийн төрсөн дүү болон хамаатны ах нь өргөдөл гаргасныг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс хүлээн авч, хамт ажилладаг хүмүүс болон найз нөхдөөс нь байцаалт аван шалгалтын ажил явагдаж байсан. Талийгаачийн ар гэрийхэн Хөвсгөл аймаг дахь ах дүү хамаатан садантайгаа холбогдож ярьснаар, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны ойролцоо газраас машиныг нь олсон Дуудлагын дагуу Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас 2015 оны арваннэгдүгээр сарын 11-нээс 12-ны шилжих шөнө хэргийн газрын үзлэгийг хийсэн байдаг юм. Үзлэгээр талийгаачийн авто машин тус газар олон хоногоор байсан нь гаднах шороо тоосноос илэрхий байсан. Улаанбаатар хотоос хэргийн газар хүртэл 1200 км явсан болон зам дагуу 5-6 удаа камерын бичлэгт бичигдэж мөн 3-4 удаа машинаас бууж, сууж байгаа камерт бичигдсэн. Эдгээр бичлэгийн мөрдөн байцаалтад хураан авч шинжээч томилсон байгаа.
Хөвсгөл аймгийн төв рүү ордог хэсгийн камерт талийгаачийн машин бичигдээгүй. Аймгийн Онцгой байдлын албан хаагчидтай хамтран талийгаачийн цогцосыг Хөвсгөл далайгаас гаргасан байдаг. Автомашинд хийсэн үзлэгээр хоёр ширхэг гар утас хурааж авсан. 0.5 литрын шилний тал сархад архи олдсон. Архины шилэн дээрээс хоёр хүний гарын хээ олдсон. Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр живэлт буюу амьсгалын замын эрхтэнд гадны шингэн зүйл болох ус орсноор нас барсан ба хөнгөн зэргийн согтолттой байсан гэсэн шинжээч эмчийн дүгнэлт гарсан. Амь насыг нь хөнөөсөн асуудал нь талийгаачийн ажил үүрэгтэй холбоотой юу эсвэл Тост, Тосонбумбын нуруунд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудын зүгээс амь насанд нь халдав уу, өөр бусад хувийн асуудал нөлөөлсөн үү гэх мэт олон тооны сэжиг таамаглал дэвшүүлэн нэг бүрчлэн шалгаж байна” гэв.

0 Сэтгэгдэл