Террорист “Лалын улс” байгууллагатай холбоотой бүлэглэлүүдийн тоо тухайн үед “Аль-Каида”-г дэмжигчдийн тооноос илүү хурдан нэмэгдэж байна гэж үзэж байгаагаа Америкийн Тагнуулын төв газрын тэргүүний үүрэг гүйцэтгэгч асан Майкл Морелл тус улсын Төлөөлөгчдийн танхимын Зэвсэгт хүчний асуудал эрхэлсэн хорооны хуралдааны үеэр илэрхийллээ гэж телевизийн "Fox News" суваг мэдээлжээ.
Түүний хэлснээр, дэлхийн 20 орны бүлэглэлүүд “Лалын улс”-ыг дэмжиж байгаагаа мэдэгдсэн бол нэг жилийн өмнө ийм дэмжлэг “бараг тэг” байсан. “Лалын улс” дэмжигчдэдээ “Аль-Каида” байгууллагын тухайн үедээ татаж байснаас илүү хурдан татаж байна” гэж тэрбээр онцлон хэлжээ. Телевизийн “Fox News” сувагт Америкийн тагнуулын байгууллагын төлөөлөгчийн мэдээлснээр, 120 орноос 36 мянга гаруй босогч Сирид ирсний дор хаяж 6600 мянга нь барууны орнуудын паспорттой хүмүүс байна. “Энэ нь өнгөрсөн жил 20 мянга гаруй гэж тооцоолж байснаас хамаагүй их тоо юм. “Лалын улс”-ын босогчдын тоо нэмэгдэж байгаа нь хэдийгээр энэ бүлэглэл нь хүнээ алдаж хохирол амсч байгаа боловч байр сууриа хадгалж, түүгээр барахгүй босогчдыг шинээр элсүүлж байгааг харуулж байна” гэж тус суваг мэдээндээ тэмдэглэжээ.