Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НҮБ Сирийн иргэдэд хүнс тараана

НҮБ-ын Аюлгүйн зөвлөл Сирийн иргэдийг өлсгөлөнд автаад өдөр шөнөгүй зовж шаналж байгаа гэдэг мэдээллийн дагуу хүмүүнлэгийн тусламж илгээх болсноо мэдэгдэв. Хүмүүнлэгийн тусламж Мадаяа хотод агаараас тараагдах аж. Үүнээс өөр хотуудад ч гэсэн хүнс тараах юм байна.
Өлсгөлөнд автаад удаж байгаа Сирийн иргэдэд НҮБ ийнхүү хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгаа нь цаагуураа улс орнуудыг лалын дайчдыг хурдан сөнөөж Сирийг чөлөөлөх ёстойг сануулж буй үйлдэл хэмээн ажиглагчид мэдэгдсэн.
Мадаяа хотод дүрвэхэд бэлэн байгаа олон сая сиричүүд хоол хүнсний гачигдалд ороод бараг хагас жилийн нүүр үзэж буйг ч сайхан саяхан мэдсэн юм. Төр засгаас нь ямар ч тусламж үзүүлэхгүй байгаа хэмээн иргэд ярьсан бол лалын дайчид хотыг эзлэх төлөвлөсөн тул Сирийн армийнхан бэхлэлт хийж байгаа талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан