Лалын дайчдын хадгалж байсан их хэмжээний ам.долларыг АНУ-ын агаарын нисэх хүчний дайралтын үеэр устгасан байна.
Иракийн Мосул хотод хийсэн дайралтын үеэр ийнхүү лалын дайчид их хэмжээний бэлэн мөнгөний алдагдалд орж, томоохон хохирол амслаа. Хэдэн сая ам.доллар байсан эсэх нь одоогоор тодорхой бус ч ажиллагаа явуулсан цэргийнхэн сая саяар тоологдох хэмжээний мөнгөн дэвсгэрт шатсан гэж ярьсан юм. Хэдэн долоо хоногийн өмнө лалын дайчдын тээвэрлэж явсан газрын тосны машинуудыг АНУ-ын цэргийн хүчин сөнөөсөн.
Энэ мэтчилэн АНУ-ын агаарын довтолгоо лалын дайчдыг мохоож байгаа “ашигтай” дайралтууд нь Америкийг хардах бус эерэг бодол төрүүлэхүйц байдалд хүргэж байгааг хэвлэлүүд бичиж эхэллээ. Учир нь АНУ-ыг лалын дайчдыг санхүүжүүлэгч улс орон хэмээн ярьж, бичиж байсан билээ.