Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Ангела Меркел: Аливаа зүйлийг хоёр талаас нь харах хэрэгтэй

Б.БААТАР

ХБНГУ-ын Канцлер Ангела Меркел ОХУ-ын эсрэг буруу үйлдэл хийж, цагаачдын тухай буруу бодолтой байснаа хүлээн зөвшөөрчээ. Тэрээр цагаачдын тухай хуулийг Евро комиссын байнгын хороонд хэлэлцэх гэж байгаа талаар хэдхэн хоногийн өмнө “Ibtimes” агентлагт сонирхолтой ярилцлага өгсөнийг орчуулан хүргэж байна.


-Цагаачидтай холбоотой асуудал их гарч эхэлсэн гэдгийг дэлхий нийт харж байна. Шинэ жилийн орой танай улсын иргэн, тодруулбал нэгэн эмэгтэй цагаачдад хүчирхийлүүлсэн тухай таагүй мэдээ гарлаа. Энэ асуудалд ямар арга хэмжээ авсан бэ?
-Оны өмнө энэхүү гэмт хэргийн талаар дэлхий нийтэд цацагдаж, бидний бодож байсан цагаачид тийм ч гэмгүй хүмүүс биш гэдгийг баталж өгсөн. ХБНГУ-ын ард түмэн Сирийн болон бусад улс орнуудаас ирж байгаа цагаачдад ямар их итгэл хүлээлгэж, найрсаг хүлээн авч байсан. Гэвч иймэрхүү гэмт хэрэг бидний итгэлийг хөсөрдүүлэх шиг л болж байна. Өнөөдөр хүчирхийлэл үйлдэж байна. Маргааш хүн барьцаална. Тэгээд хүний аминд хүрнэ. Энэ бол цагаачидтай холбоотой шинэ хууль, дүрэм журам батлах цаг ирсэн гэдгийг хэлж байх шиг байна. Манай хуулийн баг үүнийг анхааралдаа авсан.

-Герман улсын зочломтгой занг үгүй хийсэн цагаачдын хууль бус үйлдэл ийнхүү өөрсдийгөө таагүй байдалд орууллаа. Магадгүй сэтгүүлчид цагаачидтай холбоотой өөр хэргүүдийг гаргаж ирж бичих байх. Олон нийтэд ил болсон хэрэг нь л энэ болохоос биш далд олон хэрэг байгаа гэдэгт итгэлтэй байна.
-Магадгүй.

-Бидний олж мэдсэнээр 121 эмэгтэй дээрэмдүүлсэн. Ихэвчлэн 18-аас 35 насны эмэгтэйчүүд цагаачдын гарт өртөж, гэмт хэргийг золиос болсон байна?
-Цагдаагийн ерөнхий газраас энэ талаар нарийн мэдээлэл надад өгөөгүй ч цагаачидтай холбоотой олон гомдол санал ирж байсан. Нөхцөл байдлыг би гадарлаж байна.

-ХБНГУ-ын хувьд нийт 1,1 сая цагаач хүлээн авсан гэсэн албан ёсны тоо байна. Жилд 500 мянган цагаач хүлээн авах боломжтой гэж байсан мөртлөө яагаад энэ тоог хоёр дахин нэмсэн бэ?
-Герман улсын хувьд жилд 500 мянган цагаач хүлээн авах боломжтой гэсэн бол энэ нь хөдөлмөр эрхлэх боломжтой иргэдийн тоо. Харин таны хэлсэн 1,1 сая цагаач манай улсад орогнох, түр оршин суух зорилготой ирсэн гэж би хараад байгаа. Гэхдээ хууль, дүрэм тогтоох байгууллага үүнийг зохицуулах ёстой. Би Евро комисст асуудлыг хөндөж тавих гэж байгаа. Зөвхөн Герман улс гэлтгүй бусад улс орнуудад ч ийм асуудал тулгарч байгааг мэдэж байна. Саяхан Австри улсын эрх баригчид Евро комисст гомдол гаргасан. Энэ бол энгийн жишээ. Бид цагаачдын тухай шинэ багц хууль баталж, тэдэнд хяналт тавих ёстой юм байна гэдгийг давхар сануулсан удаатай.

-Гэмт хэрэг үйлдэж байгаа цагаачид ихэвчлэн залуучууд байгаа нь харамсалтай. Тэдэнд зориулсан хууль батлана гэж та сая хэллээ. Яг ямар хууль батлах бодолтой байна вэ?
-Яахав энгийн. Гэхдээ бусдын эрхэнд халдахгүй байх тийм л хууль. Гэмт хэрэг үйлдэх юм бол улсаас хөөх тухай, давтан үйлдэх юм бол улсын шоронд яг л хуулийн хэллэгээр эрүүгийн хэрэг үүсгэж ял эдлүүлэх тухай. Цагаачдад хууль дүрэмтэй нийгэмд байгаа гэдгийг л ойлгуулах хуулийн талаар би яриад байна.

-Цагаачид ихэвчлэн хойд Африк, Арабын орнуудаас ирж байгаа. Яагаад би ирж байгаа гэж одоо цаг дээр хэлсэн бэ гэвэл ХБНГУ тэднийг хүлээн авсаар л...
-Бид оны өмнө нэг хэсэг цагаачдыг бүртгэх ажил дээр анхаарал хандуулж хилээр орж гарах асуудлыг түр хаасан. Гэвч эхнээсээ ийнхүү асуудал үүсгэж байгаа хүмүүст арга хэмжээ авах гэж яригдаж байгаа нь сонин санагдаж байна. Араб болон Африкаас ирсэн нь хамаагүй. Цагаачид л бол цагаачид шүү дээ. Би тэднийг ялгаварлан гадуурхах гэсэнгүй.  Герман улсад, цаашлаад Европ тивд оруулах шийдвэрт нөлөөлсөн хүн нь би. Гэвч эмэгтэйчүүд рүү чиглэсэн тэдний хууль бус үйлдлүүд эгдүүцэл төрүүлж байгаа нь харамсалтай.

-Евро комисс хамгаалалтын хана босгох талаар яриа өрнүүлсэн удаа байгаа. Та тэр талаар юу мэдэж байгаа вэ?
-Мэдээлэл үнэхээр хурдан бас зарим талаараа ташаа байх юм. Ямар ч нууцлал гэж алга. Цагаачдаас хамгаалах хана нэртэй таны хэлээд байгаа зүйл нь бодлогын хувьд үе шат дараалалтай хийх ажил байсан юм. Нэгэнт та бүхэн мэдэж байгаа бол нарийн учрыг нь хэлье. Цагаачдын дунд аюултай этгээд байхыг үгүйсгэхгүй. Тиймээс л “хамгаалалтын” гэж яриад байгаа юм. Цагаачид дунд нэгнийгээ мэдэхгүй олон мянган хүн байгаа. Зарим нь энгийн иргэн, зарим нь террорист байгааг ч олж тогтоосон. Гэхдээ хана ямар үүрэгтэй вэ гэхээр илчлэгдээгүй “цагаач” нэртэй террористуудаас өөрсдийгөө хамгаалах. Аюулгүй байдлаа бодсон л арга хэмжээ гэж хэлж болох юм.

-Бас нэг зүйл бусдын анхааралыг татаж, санааг зовоох боллоо. Сири гаралтай сэтгүүлчид хүссэн бүхнээ бичиж, иргэдэд болон дэлхий нийтэд буруу мэдээлэл тарааж байгаа явдал. Үүнийг та юу гэж бодож байна вэ?
-Нарийн зүйл мэдэхгүй байна. Сири сэтгүүлч эх орондоо биш өөр газар юу хийж явсаныг би сайн мэдэхгүй. Нутаг нэгтэй хүмүүсээ өмөөрч бичиж болно. Буруу зүйл хийгээгүй, худлаа мэдээлэл тараагаагүй л бол асуудал байхгүй. Миний бодлоор бусад улс орнуудаас Европын сэтгүүлчид илүү тэнцвэртэй мэдээлэл хүргэдэг. Дамжуулж байгаа мэдээллийнх нь 50-57 хувь нь буюу ердөө долоохон хувь үнэн худал дээр хэлбэлздэг гэж сонссон юм байна. Үүнийг магтаал гэж хүлээн авч болно.

-Гол асуудалдаа оръё. ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээний тухай юм. Украины асуудал дээр ч тэр ер нь ОХУ өнөөдөр их тайван байдалтай боллоо. Хориг арга хэмжээг үргэлжлүүлэх талаар саяхан АНУ-тай хамтран шийдвэр гаргасан байсан. Бодит байдал дээр ОХУ худал зүйл хэлж, яриагүй яг л бидний мэдэх Орос хэвээрээ л байна?
-Хориг арга хэмжээг үргэлжлүүлэн авах тухай санал, хүсэлтийг АНУ гаргасан. Бусад улс орнууд хүлээн зөвшөөрч баталсан. Гэхдээ мэдээж хоригийг цуцлах санал дээр зарим нь татгалзсан хариу өгсөн байгааг мартах ёсгүй. Украины асуудал дээр Минскийн гэрээ хэрэгжсээр л байна. Ямар ч дайсагналгүй тайван хэвээрээ. Харин Крым хэсгийг украинчууд эргүүлэн авах хүртэл энэ зөрчил, дайн үргэлжлэх болно гэсэн ганц зүйл дээр ихэнх орнууд санал нийлж, ОХУ-ын эсрэг хоригийг цуцлахгүй гэж санал өгсөн болов уу. АНУ Европын улс орнуудтай харилцаа холбоо өндөр байдаг ч бид тусдаа бас бодлоготой холбоо гэдгийг би байнга л хэлдэг. Энэ нь АНУ, ОХУ-ын дунд байгаа Европын холбоо гэсэн ойлголтоос тэс өөр зүйл. ОХУ-д асуудалтай зүйл ч, асуудалгүй ч зүйл бий. Аль аль тал нь харилцан бодох ёстой тийм хэцүү сонголтын өмнө ХБНГУ зогсч байгаа. Бид ОХУ-ыг буруутгаж ч байгаа бас зөвтгөж ч байгаа. Цагаачдын тухай буруу бодож байсан нь үнэн. Мөн ОХУ-д хэтэрхий хатуурхаж байсан нь ч үнэн.

-Цагаачдыг хамгаалах гэсэн, өмөөрөх гэсэн үйлдэл, үг бүрийн цаана эсэргүүцэл, жагсаал өрнүүлдэг. ОХУ-ын эсрэг Германы зарим хотод жагсаал цуглаан болох нь гэлээ. Ер нь олон нийтийн зүгээс ирж байгаа дарамж шахалт гэж хэлж болох эсэргүүцэлд та хэрхэн хариу өгч, яаж ханддаг вэ?
-Энэ их хүнд хэцүү асуудал. Би улс эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг хариуцлага бий. Ард түмнээ төлөөлөх эрх надад бий. Гэвч Европын холбоонд голлох үүрэгтэй чухал улс орнуудын нэгэн адил хариуцлагаа мартах ёсгүй. Нөгөөтэйгүүр ОХУ-ын асуудал дээр иргэд надаас хатуу байхыг шаарддаг ч орой нь миний ширээн дээр Оросыг дэмжсэн ил захидал ирсэн байдаг нь хүндрэл учруулдаг. Би юу хэлэх гэх гээд байна вэ гэхээр аливаа зүйл хоёр талтай. Зөв шийдвэрийг чи л гаргана. Тиймээс сонголтоо зөв хий.

-Таныг их хатуу хүн гэдэг. Харц, байдагаа байдал айлын ууртай эзэгтэй шиг л санагддаг. Үүнийг би хэлж байгаа юм биш. Харин бусдын бодол санааг танд уламжилж байгаа хэрэг. Байгаа шигээ хатуу шийдвэр яагаад гаргадаггүй юм бэ?
-Би олон нийтийн шүүмжлэлээс их эмээдэг хүн л дээ. Аливаа нэг асуудалд хандахдаа байнга л бусдын эрхийг боддог. Байнга л буруу зөрүү зүйл хэлчих вий гэж санаа зовдог. Тиймээс би хатуурхаж чаддаггүй болов уу. Хэрэв хатуу шийдвэр, хууль дүрэм гаргаад эхэлвэл ХБНГУ-ын талаар дэлхий дахиад л буруу бодолтой битгий үлдээсэй гэж би хүсдэг. Дэлхийн II дайнаас хойш ХБНГУ-ын нэр хүнд өнөөдрийнх шиг хэмжээнд хүрнэ гэж хэн ч санаагүй. Бид өмнөх үе шигээ алдаа гаргахгүйн тулд хичээж байгаа хүмүүсийн хүүхдүүд. Тиймээс л би хатуу байхаас айдаг.

-Та өмнө нь евро мөнгөн тэмдэгтийг аврах талаар 2012 онд нэг үг хэлж байсан. Санхүүгийн тусламжийн сан байгуулах нь эрсдэлтэй гэж. Өнөөдөр эргээд харахад евро мөнгөн тэмдэгт үнэ цэнээ алдаагүй хэвээр байсаар байна?
-Яг тийм. Евро бүсийг өрийн хямралаас гаргах санхүүгийн тусламжийн сан байгуулахад Герман оролцохгүй гэдэг байр суурьтай байгаагаа хэлж байсан. Манай улс эдийн засгийн хувьд хүчирхэг хэвээр гэдгийг тухайн үед би онцолж, өрөнд баригдсан орнуудад санхүүгийн асар их хэмжээний зээл олгох нь зөв гарц биш гэсэн. Хэрэв Герман улс Евро бүсийн орнуудын төлөвлөж буй асар их хэмжээний санхүүгийн тусламжийн сан байгуулахад хөрөнгө оруулвал хөрөнгийн зах зээл сүйрч, жинхэнэ хямрал нүүрлэх байв. Гэвч тийм зүйл бид хийгээгүй. Санхүүгийн тусламжийн санг хоёр дахин, гурав дахин нэмбэл өрийн хямралаас гарна гэж бодож байна. Гэвч үүнийг хүмүүс бүр хожимдсон хойно нь буруу байж гэдгийг ухаарна. Бид анхнаасаа еврогийн төлөө байсан. Гэвч бид биелүүлж чадахгүй зүйлээ амламахгүй гэж хэлж байсан. Евро бүсийн орнууд 2010 оны тавдугаар сард Грект эхний зээлийг олгосны дараа Европын санхүүгийн тогтвортой байдлын сан хэмээх санхүүгийн тусламж үзүүлэх түр сан байгуулсан. Ингээд анх 250 тэрбум еврог зээлийн санд төвлөрүүлж, сүүлд 440 тэрбум болж өсгөсөн тус санд хөрөнгө оруулахаас зарим орнууд эхнээсээ татгалзсан юм. Хамгийн сүүлд 2013 онд Евро бүсийн орнууд Санхүүгийн тогтвортой байдлын механизм гэгч зээлийн санд 500 тэрбум еврог төвлөрүүлэхээр төлөвлөж байсан. Европын өрийн хямрал нэгдсэн мөнгөн тэмдэгт еврог үгүй хийхэд ойрхон байгаа тул Европт санхүүгийн шинэчлэл явуулах зайлшгүй болсныг анхааруулж байсан нь өнөөдөр хямралыг туулах нэг алхам болсон.

-Та өмнө нь Герман бол цагаачдын орон гэсэн. Энэ ямар утгатай үг байв аа?
-Европын улс орнуудад орогнол хүссэн цагаачдын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа нь тус бүс нутгийн удирдагчдын санааг зовоосон. Германы олон нийт ч мөн үүнд ихээхэн анхаарал хандуулж байсан. Герман бол цагаачдын орон гэдгийг дахин нэг сануулсан. Ирак, Сири тэргүүтэй Ойрхи Дорнодын улсуудад зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж байгаа энэ цаг мөчид дайны хөлөөс зугтсан хүмүүс өдөрт хэдэн зуугаараа Европ тивийг зорьж байгаа. Тэд Газар дундын тэнгисээр дамжин Европт хүрэх эрсдэлтэй аяллыг хийж байгаа ч олонхи нь далайд осолдож амиа алдсаар. Иймээс Европын холбооны зарим орон цагаачдын тоонд квот тогтооё гэсэн саналыг Европын комисст тавьсан. Манай улсын болон Францын Дотоод хэргийн сайд нарын мэдэгдэлд дурдсанаар орогнол хүссэн цагаачдын 75 хувь нь Франц, Герман, Швед, Итали, Унгар гэсэн таван оронд төвлөрч байгаа. Харин миний хувьд цагаачдын асуудал эерэг ханддаг. Хэн нэгэн биднийг зориод ирнэ гэдэг бол Герман улс аль нэг талаараа хөгжиж, улам баялаг болно гэсэн үг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан