Гоо сайхан харагдуулахад хамгийн том дайсан болсон Целлюлитыг арилгахын тулд цогц арга хэмжээ авах шаардлагатай. Үүнд хамгийн чухал үүрэгтэй нь зөв хооллолт.
Юуны өмнө нүүрс-усны хангамжийг багасгах учиртай. Энэ нь чихэрлэг төрөл болон өөх тос багатай хүнс сонгоно. Үүнд, чихэрлэг ба хатаасан жимс, чихэрлэг цай, кофе, савлагаатай ундаа, жүүс, бүх төрлийн нарийн боов, цагаан гурилан бүтээгдэхүүн, чанасан төмс, лууван зэргээс уг хугацаанд бүр мөсөн татгалзах болно.
Харин уураг сайтан хүнсийг сонгох нь зүйтэй. Үүнд, өөхгүй цул мах, загас тахианы мах, тослог багатай цагаан идээ. Бор гурил ба хивэг гэх мэт.
Өөх хайлуулахад ач тустай жимс ногоо сонгож өлсөхгүй байх нь чухал. Үүнд, лимоны төрлийн исгэлэн жимс, алим, ягаан өнгийн нэрс, усан үзэм, хаш, бүх төрлийн байцаа зэргийг болж өгвөл түүхийгээр нь салат хэлбэрээр иднэ. Ингэхдээ бага зэргийн цуу ба оливын тосноос өөр зүйлээр амтлахгүй байх нь чухал. Сахар, давс, майонезийг түр зуурдаа март.
Мэдээж бие сайн халааж өгөх, аль болохоор хөлс их гаргах дасгал, саун зэрэг ихээхэн ач тустай.
Дотроосоо целлюлитийг задлахаас гадна гаднаас нь заавал “дарамтлах” хэрэгтэй. Үүнд, далайн давс болон бусад зориулалтын эрдэстэй халуун ванн, ванны дараа зориулалтын тос түрхлэг ба заавал ад үзэгдээд байгаа хэсгүүдийн массаж хийнэ. Тусгай зориулалтын хэрэгслэл ашиглах нь бүүр ч их нөлөөлөлтэй, жишээ нь эржгэр массажлагч ба сордог бумбанууд. Зөгийн балтай татлага маш их үр дүнтэй бөгөөд хамгийн хоргүй.
Дээрхи бүгдийг дагахын зэрэгцээ целлюлитын эсрэг ЗААВАЛ хийх ёстой зүйл бол өдрийн туршид 2 л орчим ус уух, давс сахарнаас татгалзах. Ус нь целлюлитээс задарч гарах элдэв хорыг тээвэрлэж, биенээс гадагшлуулах маш чухал үүрэгтэй. Давс бол өөхийг чангалдаг ба сахар нь өөхийг нэмэгдүүлдэг.
Хамгийн хор хөнөөлтэй зүйл бол фастфүүд буюу бургер (цагаан талх, тосонд шарсан өөхтэй мах, майонез гм) ба шарсан төмс, чипс, кола төрлийн чихэрлэг ундаа. Үүнээс хол явбал нэмж таргалахгүй ч байж болно.