Целлюлит буюу арьсан доорхи хатуурсан өөх нь бүсгүйчүүд бидний гоо сайхны хамгийн том дайсан билээ.
Үүнтэй тэмцэх гоо сайхны салонууд байдаг боловч тэнд тогтмол явахад шаардагдах бэл бэнчин болоод цаг зав нь хүн бүрт төдийлөн байдаггүй тул гэрийн нөхцөлд тав тухтайхан уг атгаалжин хар мангасыг дарж авах гурван алхамыг танилцуулъя.
Нэгдүгээр алхам – Халаах
Целлюлит нь өөрөө халуун орчноос дайждаг. Нэгэнт л өөхний нэгэн төрөл тул халуун өөхөн шингэрэх нь мэдээж. Түүнээс гадна халуун орчинд хүний биеийн бодисын солилцоо нь идэвхижиж элдэв илүүдлийг гадагшлуулах үйл явц эрчимтэй явагддаг.
Биеийн дулааны хэмийг нэмэгдүүлэх хоёрхон шилдэг арга байдгийг бүгд мэднэ: саун буюу халуун устай ванн суух эсвэл хөлс гартал дасгал хийх. Алийг нь сонгохыг өөрөө л мэд. Гол нь дасгал хийх нь калорийг илүү ихээр шатаадаг тул турах үр дүн илүү болохыг санаж байгаа биз.
Дээрхи хоёроос гадна тураах буюу хөлрүүлдэг өмсгөлийн тухай зухас дурдах нь зүйтэй болов уу. Эдгээр өмсгөл нь биеийг бүхэлд нь биш зөвхөн тураах гэсэн тухайн газарт нь тохируулан өмсдөг хувилбартай байдаг ба яг тэр тухайн газраар нь тураадаг гэж сурталчилдаг.
Миний ажиглалтаар энэхүү өмсгөлүүд нь анхаарууштай хэдэн сөрөг талтай.
Биеийн хэсэгхэн газар халааж, хөлрүүлэх нь нийт бие организмын бодисын солилцоонд төдийлөн ач тустай биш. Харин ч "халуун хүйтний" харшил үүсгэх магадлалтай.
Энэ төрлийн ихэнхи бүтээгдэхүүн нь бие барьсан бөгөөд тэдгээрийг корсет буюу сул махыг татаж чангалах байдлаар бүслэж хэрэглэгдэхээр зориулагдсан байдаг. Энэ нь тухайн газарт нь хөлрүүлдэг боловч гол тэмцэх гэж буй целлюлиттэй хэсгийн цусан хангамжийг боогдуулан бодисын солилцоог хязгаарладаг ба түүнээс гадна тухайн хэсгийн булчинг идэвхигүй болгон сулруулдаг хоёр томоохон сул талтай. Үүнийг хэрэглэж үзсэн хүүхнүүд, түүний доорхи арьс нь чанга биш сулбагар, мах нь нялцгар болж арьсийг нь үрчлээтүүлэх хандлагатай болохыг бүгд анзаарсан байх.
Эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэх хамгийн зохистой нь хэт чанга биш байдлаар гэдэс харвин хавиар бүслээд идэвхитэй дасгал хийх, мен биеийг бүхэлд нь битүүлэх сул өмсгөл хувилбарыг нь өмсөж дасгал хийх нь зүйтэй.
Хоёрдугаар алхам – Тос түрхэх
Өөхөн эсийг задалж бутлахад хэрэглэдэг бас нэгэн шилдэг арга бол түүнийг эсрэг бодисоор нь бөмбөгдөх. Энэ тэмцлийг целлюлитын эсрэг зориултын маш олон төрлийн тос, түрхлэг, маск зэргийн бүтээгдэхүүнүүд манлайлна.
Тосны дотор агуулагдах элдэв бодис нь өөхөн эсийг задлах үйлчилгээтэйгээр бүтээгдсэн байдаг. Өөхийг эрчимтэй задлах хүчтэй хиймийн бодис олон байдаг ч эдгээр нь эргээд хүний биед хортой байдаг тул мөн үйлчилгээтэй зөвхөн байгалийн гаралтай бодисыг л ашигладаг. Энэ нь ихэвчлэн халуун оронд ургадаг цитрусын төрлийн болон бусад анхилун ургаламлууд байдаг нь тэндхийн хүүхнүүд тийм сайхан гуалиг байдаг нэг нууц нь юм биш үү.
Эдгээр эрдэс бодисын үйлчилгээг нэмэгдүүлэх үүднээс тэдгээрийн орцонд мөн л халаах болон судас тэлэх зориулалтын нэмэгдлүүдийг ашиглана. Үүнд ихэвчлэн халуун чинжүү хэрэгдэлэг тул түрхэсний дараагаар арьс халуун оргин хорсох, улайх байдал ажиглагдана. Энэ нь зөв юм.
Арьсны гүн рүү нэвтрүүлж, үйлчилгээг нь нэмэгдүүлэхийн тулд арьсийг цэвэрлэх ба зөөлрүүлэх шаардлагатайг анхаарна уу. Үүний тулд тос түрхэхээс өмнө урьдчилан скраб буюу арьс гуужуулагч ашиглан цэвэрлэх болон саун буюу халуун ваннд суух нь илүү үр дүнтэй.
Гуравдугаар алхам – Далайн давстай халуун ваннд суух
Дээрхи халаах болон тос түрхэн өөхөн эсийг задлах хоёр аргыг нэгэн зэрэг хослуулсан шилдэг бөгөөд хамгийн хялбар нь далайн давстай ваннд суух арга юм.
Үүнийг хэрэглэх нь тун энгийн - халуун устай ваннд далайн давсыг уусган, түүнд 20-30 минут хэвтэх. Долоо хоногт 2-3 доошгүй удаа хэрэглэх нь зүйтэй бөгөөд биеийн тамирын дасгалтай хослуулахгүйгээр дангаар нь хэрэглэх тохиолдолд үр дүн нь сар гарангийн дараа илт мэдэгдэнэ, мөн урт хугацаанд хэрэглэх нь целлюлит үүсгэхээс урьдчилан хамгаалах давуу талтай.
Далайн эрэг дээр амьдардаг, далайн усанд байнга сэлдэг (бас халуун орны жимс иддэг) хүүхнүүдийн бие целлюлитгүй байдаг нь үүний л ач тус юм. Монголчууд бид далайн усанд умбах боломжгүй ч гэрийн ванндаа далайн давс найруулан гоо сайхандаа анхаарах нь боломжийн л хэрэг.
Далайн давсаар өөхийг хайлуулан, үүний улмаас арьс суларч унжих явдлаас сэргийлэх зорилгоор ургамлын ханд ашиглан арьсыг эргүүлэн чангалах, тэжээл өгөн зөөрлүүлэн нөхөн сэргээх онцгой үйлчилгээтэй Тураах ванны бэлдмэлийг хэрэглэх зэхэх тохиолдолд энэхүү холбоосоор http://bit.ly/fbadviser орж сонирхоно уу. ОХУ-с оруулж ирсэн үнэхээр үр дүн сайтай нэгэн бүүтээгдэхүүн байна лээ.
Тус нийтлэл танд ач тустай мэдээлэлтэй гэж үзэж байгаа бол Like/Share хийж бусдад түгээхэд туслана уу? Баярлалаа