Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Токитэнкү А.Хүчитбаатар цусны хорт хавдар гэх хүнд өвчин тусчээ

Мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын Хацу башё эхлэхтэй зэрэгцээд нэгэн харамсалтай мэдээ бөх сонирхогчдын чихэнд хүрэв. Мэргэжлийн сүмогийн шилдэг бөхчүүдийн нэг Токитэнкү А.Хүчитбаатарыг цусны хорт хавдар гэх хүнд өвчин туссан хэмээн түүний багш Токицүказэ ояката мэдэгдлээ.

Манай шилдэг бөхчүүдийн нэг Токитэнкү А.Хүчитбаатар өнгөрсөн оны есдүгээр сарын тэмцээнд дээд зиндаанд барилдах байсан боловч 11 сард нь баруун хавиргаа гэмтээн барилдаагүй юм. Тэрбээр эмнэлэгт шинжилгээ өгөхөд дээрх өвчин илэрсэн харамсалтай мэдээ сонсчээ. Түүний эмчилгээ ирэх дөрөвдүгээр сар хүртэл үргэлжлэх юм байна. Токицүказэ оякатагийн хэлсэнээр Токитэнкү 20 орчим кг турсан ба эмчилгээ үр дүнтэй болно гэдэгт найдаж байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан