ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
“Лалын улс”-ын алан хядагчид Филиппинд халифат байгуулна гэнэ
Филиппинд, ер нь номхон далайн бүсэд “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн салбар салаа хангалтгүй байна гэж тус алан хядагч байгууллагын бүс нутгийн байгууллагын гишүүд үзжээ. Даваа гарагт Australian сонинд нийтэлсэн материалаас үзвэл Филиппинд үйл ажиллагаа явуулдаг алан хядагч дөрвөн байгууллага хүчээ нэгтгэн “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн тэргүүн Абу Бакр аль-Багдадид үнэнч байхаа тангарагласан байна.
Тэд өөрсдийн “эзэмшил” халифатын төвөөр филиппиний Минданао арлыг товлоод алан хядагчдын бүс нутгийн тэргүүнээр үүний өмнө “Абу Сайяф” бүлэглэлийн тэргүүн байсан Иснилон Хапилонг гэгчийг томилжээ.
Австралийн шинжээч Грег Бартон энэ тухайд “Лалын улс” зэсэгт бүлэглэлийн шинэ салбарын хамгийн эхний золиос нь Австрали болж магадгүй гээд тэд манай оронд, цаашдаа энэ бүс нутагт халдлага үйлдэхээр оролдож энэ нь бүс нутгийн тогтвортой байдал аюул учруулна гэж тэмдэглэсэн байна.

0 Сэтгэгдэл