“Цөвүүн цаг” УСК өнөөдөр нээлтээ хийнэ
Moody's агентлаг MMC-ийн зээлжих зэрэглэлийн төлөвийг "Эерэг" болгон сайжруулав
Монголын баг тамирчид “Турин 2025” тусгай олимпын өвлийн наадамд оролцоно
Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж, 1067 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгалаа
Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулахад аюултай хог хаягдлыг цэгцлэх хэрэгтэй
Оюутан цэргийн бүртгэл дуусахад 4 хоног үлдлээ
Улаанбаатарт шөнөдөө 2 хэм хүйтэн
Битүүний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана
Нийтийн эзэмшлийн талбайд барьсан гарааш, хашлагуудыг буулгаж байна
МОНГОЛ-БРИТАНИЙН ДУГУЙ ШИРЭЭНИЙ 15 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
Иргэдэд өгөх зөвлөмж

Томуу томуу төст өвчнөөс сэргийлэх:
Салхинцэцэг өвчний талаарх мэдээлэл:
Салхинцэцэг гэж ямар өвчин вэ?
Салхинцэцэг нь вирусээр үүсгэгддэг, арьсан дээр цэврүүт тууралтаар илэрдэг амьсгалын замын халдварт өвчин юм. Бүх насны хүмүүс өвдөх боловч ихэвчлэн бага насны хvvхэд, дархлаа султай хүмүүс, нярай, жирэмсэн эмэгтэй өвчлөх магадлал өндөртэй. Өвөл хаврын улиралд өвчлөл ихэсдэг.
Халдварын эх уурхай хэн бэ?
Салхинцэцэг өвчтэй хvн уг халдварын эх уурхай болно.
Халдвар ямар замаар дамжих вэ?
Салхинцэцэг өвчнийг үүсгэгч вирус нь өвчтэй хүний амьсгалын замаас дусал хэлбэртэйгээр ханиаж найтаах үед гарч эрүүл хүний амьсгалын замын салст бүрхэвчээр дамжин ордог.
Хэдийд хамгийн халдвартай вэ?
Өвчилсөн хүн тууралт эхлэхээс 5 хоногийн өмнө, хамгийн сүүлийн цэврүүт тууралт гарснаас хойш 5 хоногийн хугацаанд хамгийн их халдвартай байдаг.
Илрэх гол шинж тэмдэг нь?

- Халдвар авахгүй, халдвар тараахгүйн тулд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх, шаардлагагүй тохиолдолд бага насны хүүхдийг авч олон хүн цугласан газраар явахгүй байх,
- Дулаан хувцаслаж, сайн хооллож, унтаж амарч байх,
- Ханиаж, найтаасан тохиолдолд ам, хамраа алчуураар таглах тохоо, суга руугаа ханиалгах, амны хаалтыг тогтмол хэрэглэж 2 цаг тутамд солих,
- Нүд, ам, хамар нь томуугийн халдвар тархах зам учир бохир гараа хүргэхээс зайлсхийх,
- Гараа байнга савандаж угаах, ялангуяа ханиаж найтаасны дараа гараа заавал угаах, эсвэл спиртэн суурьтай халдваргүйтгэлийн уусмалаар гараа арчих,
- Хэрэв та болон танай гэрийн хэн нэгэн томуугаар өвдсөн бол бусдад халдвар тараахаас сэргийлж сургууль, цэцэрлэг, ажилдаа явахгүй гэртээ үлдэж мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.
Салхинцэцэг өвчний талаарх мэдээлэл:
Салхинцэцэг гэж ямар өвчин вэ?
Салхинцэцэг нь вирусээр үүсгэгддэг, арьсан дээр цэврүүт тууралтаар илэрдэг амьсгалын замын халдварт өвчин юм. Бүх насны хүмүүс өвдөх боловч ихэвчлэн бага насны хvvхэд, дархлаа султай хүмүүс, нярай, жирэмсэн эмэгтэй өвчлөх магадлал өндөртэй. Өвөл хаврын улиралд өвчлөл ихэсдэг.
Халдварын эх уурхай хэн бэ?
Салхинцэцэг өвчтэй хvн уг халдварын эх уурхай болно.
Халдвар ямар замаар дамжих вэ?
Салхинцэцэг өвчнийг үүсгэгч вирус нь өвчтэй хүний амьсгалын замаас дусал хэлбэртэйгээр ханиаж найтаах үед гарч эрүүл хүний амьсгалын замын салст бүрхэвчээр дамжин ордог.
Хэдийд хамгийн халдвартай вэ?
Өвчилсөн хүн тууралт эхлэхээс 5 хоногийн өмнө, хамгийн сүүлийн цэврүүт тууралт гарснаас хойш 5 хоногийн хугацаанд хамгийн их халдвартай байдаг.
Илрэх гол шинж тэмдэг нь?
- Өвчин цочмогоор эхэлж, халуурах
- Толгой өвдөх, бие ядарч сульдах, хоол унданд дургvй болох,
- Бага насны хvvхдэд хүүхэд цочромтгой болох, ходоод гэдэсний замын хямрал илэрч, шингэнээр суулгах, бөөлжих, хоолондоо дургvй болох
- Арьсан дээр толбот, гvвдрvvт, цэврvvт тууралт гарна. Эхлээд толбон тууралт гарч, тэр нь гvвдрvv, цэврvv болон хувирч, цэврvv нь тавшиж, эдгэрнэ. Тавших vед загатнаж, маажисны улмаас цэврvvт тууралтууд нянгийн халдвар авснаар идээлж болно. Өвчний тууралт биеийн бvх арьс болон толгойн vстэй хэсэг, салст бvрхvvлд гардаг ба гарын алга, улаар гарахгvй онцлогтой.
- Өрөө, тасалгаанд чийгтэй цэвэрлэгээг өдөрт 2-3 удаа, агааржуулалтыг 2 цаг тутамд 15 минутаас доошгүй хугацаанд хийх, агаар цэвэршүүлэх төхөөрөмж ашиглан 0,5% -ийн угаагч бодисын холимог бүхий 3%-ийн устөрөгчийн хэт исэл зэрэг уусмалаар халдваргүйжүүлэх
- Гал тогооны аяга халбага, сэрээ, хоол ундны сав суулгыг буцалгаж ариутгах
- Улирлын байдалд тохируулан, даарч хөрөхөөргүй, дулаахан хувцаслах
- Биеийн эсэргүүцлийг сайжруулах витаминлаг, илчлэг сайтай хоол хүнс тогтмол цагт хэрэглэх
- Амны хөндий, хоолойгоо цэвэршүүлэх уусмалаар өдөрт 2-3 удаа зайлах
- Амны хаалт зүүх
- Сармисны уусмал бэлтгэх заавар: 500 грамм халуун усанд нунтагласан 4-5 хумс сармисыг хийгээд 5 минутын дараа хоолойг зайлна.
- 2%-ийн содын уусмал бэлтгэх заавар: 100 грамм бүлээн усанд 2 гр(цайны халбаганы тал) хийж найруулан тэр даруйд нь хоолойг зайлна.
- 5%-ийн давсны уусмал бэлтгэх заавар: 100 грамм усанд 5 гр(цайны халбага) хоолны давс буюу жамц давс хийж, найруулан тэр даруйд нь хоолойг зайлна
- Танд салхинцэцэг өвчний аль нэг шинж тэмдэг илэрч байгаа бол яаралтай өрхийн эмчид хандах шаардлагатай.
- Салхинцэцэг өвчний үед гэрээр дур мэдэн эмчилгээ хийх, өвчнөө тоохгүй явах нь таны эрүүл мэндэд аюултай.
- Та өвчлөөд эмнэлэгт хэвтсэн тохиолдолд эмчийн зааврын дагуу зохих хоол, хэвтрийн дэглэм баримтлан эмчилгээгээ хийлгээрэй.
- Эмнэлгээс гарах үедээ эмчлэгч эмчээсээ зөвлөгөө авах хэрэгтэй.
ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ
0 Сэтгэгдэл